Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 143/ШШ2024/00396

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 14*******/ШШ2024/00*******96

Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өм******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б*******ы *******ч овогт Б*******ийн Б******* /РД: К*******/, Өм******* аймаг, Б******* сум, ******* дугаар баг, Х*******

 

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б******* миний бие 1969 онд Өм******* аймгийн Б******* суманд Б*******ийн тав дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн, 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдлийн Х******* бригадад малчнаар орж ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1987-1989 оны хооронд Өвөрхангай аймгийн 56-р цэргийн ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдэлд үргэлжлүүлэн малчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Улмаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өм******* аймгийн Б******* сумын Хайрхан ХК-д 1992 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал малчнаар ажилласан.

Миний бие улсад нийт 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний 1989-1992 оны хооронд Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдэл, Хайрхан ХК-д малчнаар ажиллаж байсан хугацаа маань ажлаас гарсан тушаал дээр миний овгийг Аяахүүгийн Б******* гэж хойт эцгээр маань овоглож буруу бичсэнээс болж энэ хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна.

Иймд Бүдээ овогтой Б******* намайг 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал Өм******* аймгийн Б******* сумын Хайрхан ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1969 онд Өм******* аймгийн Б******* суманд Б*******ийн тав дахь хүүхэд болон мэндэлсэн. Б******* сумандаа 8 дугаар анги төгсөж, 1986 онд илгээлтээр малчин болсон. 1987 онд цэргийн албанд татагдаж, 2 жил алба хаасан гэв.

1989 оны 10 сард цэргээс халагдаад 11 сард Т нэгдэлд орсон. Өм******* аймгийн Б******* сумын Хайрхан ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал малчнаар ажилласан. Тэгээд Хайрхан ХК маань хувьд хувьчлалд орж тараад, малчнаар шимтгэл төлж эхэлсэн. Мөн би Бүдээ гээд эхээрээ овоглодог байсан. Гэхдээ Хайрхан ХК-ийн дарга Мөнхөө гэх хүн манай хойд эцгээр овгийг маань Аяахүү гэж бичсэн байсан. Тэгээд овгийн зөрчил гараад шүүхэд хандсан гэв.

 

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Өм******* аймаг Б******* сумын Х******* багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 155 дугаартай тодорхойлолт, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Б*******т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай тушаалын хуулбар, Өм******* аймгийн Б******* сумын Хайрхан ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар, Өм******* аймгийн Б******* сумын Хайрхан ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар, Өм******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 559 дугаартай лавлагаа, Өм******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *******79 дугаартай лавлагаа

гэрч Л.Н, Ж.л нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Н, Э.л нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б******* нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан байдлыг гэрчлэх Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдлийн даргын тушаал, Өм******* аймгийн Б******* сумын Хайрхан ХК-ийн ерөнхий захирлын тушаалууд дээр овог буруу бичигдсэний улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэгчийн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа,

2. Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдлээс Б.Б******* нэрээр 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

*******. Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай Цэргээс халагдсаныг ажилд томилох тухай А.Б*******ийг Х******* хэсэгт ямаачнаар 11 дүгээр сарын 01-ний өдөр үүрэгт ажилд оруулсугай гэж бичигдсэн тушаалын хуулбар,

4. Өм******* аймгийн Б******* сумын Хайрхан ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай гуравдугаар хавсралтад Х******* бригадын малчин гишүүдийн жагсаалтын *******5-д Аяахүүгийн Б******* гэж бичигдсэн тушаалын хуулбар,

5. Өм******* аймгийн Б******* сумын Хайрхан ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай Малчнаас чөлөөлөх тухай ******* дугаар багийн малчдын жагсаалтад Амгайн Б******* гэж бичигдсэн тушаалын хуулбар,

6. Өм******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 559 дугаартай /Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдлийн т хэсэгт 1991-1992 онуудад малчны ажил эрхэлж байсан Б.Б*******ийн цалингийн тодорхойлолт олгов. 1991 оны 5 дугаар сард 8-2818 төгрөг, 1992 оны 6 дугаар сард 2677 төгрөг гэж бичигдсэн.

Жич Б******* сумын Т нэгдлийн 199******* оны цалингийн цэсэд нэр гараагүй малчдын цалингийн цэс дутуу болно гэсэн лавлагаа,

7. Өм******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *******79 дугаартай /Өм******* аймгийн Б******* сумын Х******* багийн малчин Б.Б******* мал маллаж байсан хугацаа 2014-202******* он/ малын А дансанд бүртгэгдсэн малын тооны архивын лавлагаа,

8. Өм******* аймгийн Б******* сумын Х******* багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 115 дугаартай тодорхойлолт,

9. Гэрч Л.Нгийн Б.Б******* нь 1987 онд цэрэгт яваад 2 жил явсан. 1989 оноос Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдэл-д малчнаар ажилд орсон. 1989 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байгаа гэсэн мэдүүлэг,

10. Гэрч Ж.лын Б.Б******* нь 1987 онд цэрэгт яваад 2 жил явсан. 1989 оноос Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдэл-д малчнаар ажилд орсон. 1989 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй малчнаар ажилласан гэсэн мэдүүлэг,

15. Гэрч Л.Н, Ж.л нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Иймд нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгч Б.Б*******ийг 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал Өм******* аймгийн Б******* сумын Хайрхан ХК-д малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 1*******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь хэсэгт зааснаар Б*******ы *******ч овогт Б*******ийн Б*******ийг 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал Өм******* аймгийн Б******* сумын Т нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал Өм******* аймгийн Б******* сумын Хайрхан ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн д*******р анхан шатны шүүхээр дамжуулан Өм******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН