Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 143/ШШ2024/00409

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 143/ШШ2024/00409

Д******* сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өм******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б******* овогт Б*******ийн Э******* /РД: П*******/, Өм******* аймаг, Д******* сум, ******* дугаар баг, И*******, 2******* тоот

 

Хариуцагч: Б овогт Бийн Д /РД: К/, Өм******* аймаг, Д******* сум, дугаар баг, р байр, тоот

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э******* миний бие Б.Дтай 2009 онд танилцаж, 2014 онд 02 дугаар сарын 2*******-ны өдөр Өм******* аймгийн Д******* сумын улсын бүртгэлд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2012 оны 01 дүгээр сарын 17-нд хүү Д.Г төрсөн. Одоо Д.Г 12 настай. Б.Д нь тухайн жилүүдэд архи их ууж, согтуугаар агсан тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван байдлыг бүрдүүлэхгүй байсан тул 201******* онд салсан. Одоог хүртэл тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү Д.Гт хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд 2014 оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн 4*******01000023 дугаартай гэрлэлтийн баталгааг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 201******* оноос хойш тусдаа амьдарсан ба Б.Даас нэг ч *******аа хүүхдийн мөнгө авч байгаагүй. Одоо гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Хүү 2012 оны 01 сарын 17-нд төрсөн. Тухайн үед би оюутан байсан. Тэгээд 2013 онд төгсөөд хамт амьдарсан. 201******* он хүртэл хамт амьдарч байгаад, одоог хүртэл тусдаа амьдарч байна гэв.

 

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Б овогтой Д нь Б.Э*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2009 онд танилцаад 2012 онд хүү Д.Г төрсөн. Би Б.Э*******т огт агсан согтуу тавьж үзээгүй бид хоёрын харилцаа таарамжгүй байдлаас болж салсан. Тусдаа амьдараад жил болж байна. Бид хоёр эвлэрэх боломжгүй. Тийм учраас Б.Э*******ийн гаргасан гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Би Д.Гын эцэг мөн болно гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүү Д.Гын төрсний гэрчилгээний хуулбар, Э ӨЭМТөвийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зэрэг бичгийн баримту*******ыг шүүхэд гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч Б.Дад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Д нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.

 

Б.Э*******, Б.Д нар нь 2009 онд танилцаж дотносон улмаар хамтран амьдарч 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг Өм******* аймгийн Д******* сумын Улсын бүртгэлийн ажилтан иргэний гэрлэсний бүртгэлийн 4*******01000023 дугаарт 2014 оны 2 дугаар сарын 2*******-ны өдөр бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх ба тэдний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүү Д.Г төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбараар мөн нотлогдож байна.

 

Хүү Д.Г одоо 12 настай эрүүл өсөн бойжиж, хүмүүжиж байгаа болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбар, Э ӨЭМТөвийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах зэргээр тэдний харьцаа таарамжгүй болж 201******* оноос хойш тус тусдаа амьдарсан, талу******* цаашид хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Э******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид 2024 оны 0******* дугаар сарын 21-ний өдөр хандсан боловч цаашид хамтран амьдрах боломжгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж, гэрлэлт цуцлуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болжээ.

 

Иймд гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргалгүй жил тус тусдаа амьдарч байгаа үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад ч эвлэрээгүй байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэрлэлт цуцалсан тохиолдолд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Д.Гыг эх Б.Э*******ийн асрамжид байлгахаар зохигчид санал нэгдэж байгааг харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Д нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул хүүхдээсээ тусдаа байгаа эцгээс нь нэхэмжлэгч дээрх үүргийг шаардах эрхтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Даас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй Д.Гыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 11, 132 дугаар зүйлийн 132.******* дахь хэсэгт заасныг *******ирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Бийн Д, Б******* овогт Б*******ийн Э******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Д.Гыг 1 насанд хүртэл эх Б.Э*******ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Даас хүү Д.Гыг 11-1******* нас /суралцаж байгаа бол 1 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг мэдэгдсүгэй.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2, 2*******.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

7. Зохигч дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э*******т олгосугай.

10. Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өм******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН