| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00337/И |
| Дугаар | 143/ШШ2024/00410 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 143/ШШ2024/00410
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 143/ШШ2024/00410 | Д******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өм******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: М******* овогт Ө*******ын Н******* /РД: К*******/, Өм******* аймаг, Д******* сум, ******* дугаар баг, Н******* ******* тоот
Хариуцагч: Х овогт Бгийн О /РД: КЮ*******9100671/, Өм******* аймаг, Д******* сум, дугаар баг, З тоот
Гэрлэлт цуцлуулах, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Н*******, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Н******* миний бие Б. Отэй 200******* оноос хамтран амьдарч 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд 200******* оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Огийн Ш, 2013 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр хүү Огийн Т нар төрсөн. О архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлээс гадуур харилцаа удаа дараа үүсгэж байсны улмаас бид маргалдан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Хамтран амьдарч байх хугацаанд Огийн энэ хариуцлагагүй байдлаас болж бид зургаан жил орчим тусдаа амьдарч байсан. Би түүнийг засраад өмнөх алдаагаа давтахгүй байх гэж итгэж байсан ч О өөрчлөгдөөгүй. Одоо бидэнд цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж хүү Т, Ш нарыг эх Ө.Н******* миний асрамжид үлдээж Огээс хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Отэй 200******* онд гэр бүл болсон. 200******* оны 12 дугаар сард том хүүхэд маань гарсан. Тухайн үед бид хоёр оюутан байсан. Их сургуулиа төгсөж ирээд дараагийн хүүхдээ 2013 онд гаргасан. 201 оноос 2020 оны 09, 10 дугаар сар хүртэл тусдаа амьдарч байсан. Тэр хугацаанд 2 хүүхэд маань над дээр байсан. 2020 оноос хойш 2023 оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Тэгээд салж байна. Б.О архины хамааралтай, архи уудаг. Сүүлдээ архи уудаг асуудал нь гэр бүл рүү маань даамжраад том асуудал болсон. Яагаад шүүхэд өргөдөл гаргаж салах болсон бэ гэхээр нэгэнт тус тусдаа амьдардаг болохоор гадуур хөөцөлдөх ажил, авдаг зээл гээд бүх зүйл дээр Б.О хамааралтай болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиалсан байр маань гарах гээд ипотекийн зээлд хамрагдах гэсэн чинь заавал нөхөр чинь хамтрангаар орох ёстой гэсэн шаардлага тавьсан. Хамтрангаар орох боломжгүй учраас заавал гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай болсон. Хүүхдүүд маань гадаадад сурдаг. Хилээр гарахад заавал бид хоёрын гэрлэлтийн гэрчилгээ, хамт амьдардаг бичиг баримт хэрэгтэй байдаг. Миний хувьд албан ёсоор бичиг баримтаа салгах бодол байгаагүй. Нэгэнт тус тусдаа амьдарч байгаа юм чинь заавал гэрлэлтээ албан ёсоор салгахгүй бол цаашдаа асуудал гарах юм байна лээ. Тэгэхээр одоо гэрлэлтээ цуцлуулаад 2 хүүхдээ өөрийн асрамжид аваад хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ө.Н*******тэй 200******* онд гэрлэсэн. Том хүү О.Ш, бага хүү О.Т нар миний хүүхэд. Хүүхдийн тэтгэмж тогтоолгоход эсэргүүцэх зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү О.Тий төрсний гэрчилгээний хуулбар, хүү О.Шгийн төрсний бүртгэлийн лавлагаа, О.Ш, О.Т нарын Ш ӨЭМТөвийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Н******* нь хариуцагч Б.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.О нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.
Ө.Н*******, Б.О нар нь 200******* онд танилцаж дотносон улмаар хамтран амьдарч 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсныг Өм******* аймгийн Д******* сумын Улсын бүртгэлийн ажилтан иргэний гэрлэсний бүртгэлийн дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх ба тэдний дундаас 200******* оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү О.Ш, 2013 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр хүү О.Т нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбараар мөн нотлогдож байна.
Хүү О.Ш одоо 1 настай, хүү О.Т 11 настай, эрүүл өсөн бойжиж, хүмүүжиж байгаа болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбар, Ш ӨЭМТөвийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах зэргээр тэдний харьцаа таарамжгүй болж 2023 оноос хойш тус тусдаа амьдарсан, талууд цаашид хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ө.Н******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид 2024 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр хандсан боловч цаашид хамтран амьдрах боломжгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж, гэрлэлт цуцлуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болжээ.
Иймд гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргалгүй 1 жил тус тусдаа амьдарч байгаа үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад ч эвлэрээгүй байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэрлэлт цуцалсан тохиолдолд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн О.Ш, О.Т нарыг эх Ө.Номин-Эрдэнийн асрамжид байлгахаар зохигчид санал нэгдэж байгааг харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн дугаар зүйлийн .3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Б.Ууганбаяр нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул хүүхдээсээ тусдаа байгаа эцгээс нь нэхэмжлэгч дээрх үүргийг шаардах эрхтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Огээс мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй О.Ш, О.Т нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.1, 116, 11*******, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Бгийн О, М******* овогт Ө*******ын Н******* нарын гэрлэлтийг гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14. дахь хэсэгт зааснаар О.Ш, О.Т нарыг 1******* насанд хүртэл эх Ө.Номин-Эрдэнийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х овогт Бгийн О /РД: КЮ*******9100671/-ээс 200******* оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү О.Ш, 2013 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр хүү О.Т нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 1******* нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 0 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******. дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
7. Зохигч дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Н*******д олгосугай.
10. Зөрчлийн тухай хуулийн 1.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өм******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН