| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00501/И |
| Дугаар | 156/ШШ2024/00521 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2024/00521
2024 11 11 156/ШШ2024/00521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00501/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Оонотын 1-05 оршин суух, ******* овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ш.********,
Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ш.*******нь 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *****аймгийн ********сумын *****л*нэгдэлд малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлд моторчноор, 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* ******* пүүст нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Ш.******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн Баянхутаг суманд 1963 онд төрсөн. 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 дугар сарын 31-ний өдрийг дуустал ******аймгийн ********сумын Хөгжил нэгдэлд малчин, худгийн моторчноор, 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ******* ******* пүүст 10-р түрээсийн нормчноор, 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* *******гай ХХК-д нормчноор тус тус ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа маань хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрээ гээгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагтай байна. Иймд намайг 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 дугар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчин, худгийн моторчноор, 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ******* ******* пүүст 10-р түрээсийн нормчноор, 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* *******гай ХХК-д нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ш.*******нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),
2. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 4 тал),
3. Хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),
4. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 8/321 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
5. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 08/185 дугаартай Ш.*******ийн цалингийн түүвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
6. ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),
7. ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),
8. ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),
9. Барилгын ******* ******* пүүсийн захиргааны 1991 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 123 дугаартай Ажилд томилох, түр ажиллуулах, ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),
10. Барилгын ******* ******* пүүсийн захиргааны 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),
11. ******* аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай ******* ******* пүүсийн өмчийг хувьчлах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13 тал),
12. ******* аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 85 дугаартай Хувьчлагдсан ******* ******* пүүсийн барилгачин ББХК-ийн эд хөрөнгийн дахин задалж хувьчлах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 14 тал),
13. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 33 тал)
14. Гэрч З.******* шүүхэд өгсөн ...Би цэргээс ирээд 1980-1983 ******* аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт барилгын нормчноор, 1983-1991 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байхад цэргээс халагдаж ирээд ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд 1984-1990 оны хооронд худгийн моторчноор ажиллаж байсан. Бид хамт Хөгжил нэгдэлд ажилдаг байсан. 1990 оноос хойш ямар ажил хийсэн талаар нь мэдэхгүй байна. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 25 тал),
6. Гэрч Ц.******* шүүхэд өгсөн ...Би ******* ******* пүүсэд 1986-1991 онд сантехникийн мастер слесэрээр, 1991-2017 оны 9 дүгээр сарыг хүртэл ******* хангай ХХК-д сантехникийн мастер слесэрээр ажиллаж байсан. Намайг ******* хангай ХХК-д ажиллаж байхад Ш.******* 1991-1999 онд ******* ******* пүүс буюу ******* хангай ХХК-д барилгын нормчноор ажиллаж байсан бид нэг бригиадад ажилдаг байсан. Би сантехникийн ажлыг нь хариуцан ажилдаг байсан. Тэгээд Ш.******* 1999 онд ажлаасаа гарч байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 26 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Ш.*******ийн 1984-1994 онд ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчин, худгийн моторчноор, ******* ******* пүүст 10-р түрээсийн нормчноор, ******* *******гай ХХК-д нормчноор тус тус ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 8/321 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ
Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бичигдсэн ХААТР-1 дүгээр маягтын лавлагаагаар хүсэлт гаргагч Ш.******* нь 1981 онд 8-р анги төгссөн болон 1984 онд Хөгжил нэгдэлд ажилладаг талаар тусгасан байх тул түүнийг уг лавлагаа бичигдсэн хугацаа болох 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан гэж үзэх боломжтой.
Мөн хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан гэх З. гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч З.Хурцбилэг нь 1983-1991 онд ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дугаартай шийдвэрийн хуулбараар, мөн Ц. гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Жанцан нь 1986-1991 онд ******* аймгийн ******* ******* пүүст ажиллаж байсан болох нь ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 507 дугаартай шийдвэрийн хуулбаруудаар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлэж шийдсэн болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ш.******* нь 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлд моторчноор, 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* ******* пүүст нормчноор тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.
Харин түүний 1994 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ******* хангай ХХК-д ажиллаж байсан байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:СМ63082812/-ийг 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлд моторчноор, 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* ******* пүүст нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА