Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

Б.*******т холбогдох

 хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор Н.*******

Шүүгдэгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч/Улаанбаатар хотоос ZOOM/-р В.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.*******ийн давж заалдах гомдлоор Д.*******т холбогдох 2223000720152 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамтаар Завхан аймгийн ******* сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ийн *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын иргэдийн ар ажиллаж байхдаа өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.ын өмчлөлд байсан мал эмнэлгийн эрүүл ахуйн лабораторийн тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг тус аймгийн ******* суманд хүнсний худалдаа, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХХК-д аймаг, орон нутгаас олгож буй тусламж дэмжлэг нэрийдлээр шилжүүлэн өгч, ХХК-ийн захирал М., Б. нараар ...Сумын эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалах чухал үүрэгтэй лабораторитой болоход 8000000 төгрөгийн дэмжлэг үзүүлж өгнө үү...” гэх, санхүүгийн баримт бичгийг бүрдүүлэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн 8000000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ХХК-ийн арилжааны банкин дахь тоот харилцах дансаар дамжуулан шилжүүлж, улмаар ХХК-д Орон нутгийн хөгжлийн сангаас шилжүүлсэн 8000000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр авч өөртөө давуу байдал  бий болгосон  гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч ******* овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж,  5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр /450.000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоож,

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулж,

5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс  эхлэн тоолж,

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******ээс 8000000 /найман сая/ төгрөг гаргуулж, хохирогч байгууллага болох Завхан аймгийн ******* сумын Орон нутгийн  төсөвт  олгож,

7. Шүүгдэгч Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

8. Шүүгдэгч Б.*******  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.*******ийн давж заалдах гомдлын агуулга:  

Намайг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12-р сарын 15-ны өдрийн 2022\ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хэргийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож гэмт хэрэг үйлдсэнээр тооцож шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Энэ хэргийг ямар ч нотлох баримт үндэслэлгүйгээр ашиг хонжоо хайсан хүмүүсийн гүтгэсэн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн тул хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтийг гаргаж байна.

Тайлбар: ******* сумын хувийн Малын эмч Р.аас хувийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 22.0 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг зориулалтын дагуу ашиглахаар ХХК-ний захирал М. худалдан авсан баримт жагсаалт нь байгаа. ******* сумын хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад ашиглах үүрэг чиглэлийг нь харгалзаж ХХК-ийн хиамны үйлдвэрийн нээлтэд очсон аймгийн удирдлагууд лабораторийн тоног төхөөрөмжтэй болоход нь дэмжлэг үзүүлнэ гэж амласны дагуу Аймгийн засаг даргын өгсөн үүрэг чиглэл, Сумын эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй лабораторитой болсон ХХК-ийн хүсэлт зэргийг үндэслэн ХХК-ны дансанд 8.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч дэмжлэг үзүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. ХХК нь иргэн Р.аас авсан лабораторийн тоног төхөөрөмжийн үнэндээ 8.000.000 төгрөгийг Р.т бэлнээр өгч үлдэгдэл үнийг өгөөгүй тул хуулийн байгууллагад хандсан байгаа юм. Гэтэл аймгийн ХХК-нд компанид мөнгө шилжүүлэн өгсөн үйлдлийг тодруулахаар асуухад ХХК-ийн захирал М., эхнэр Б. нар нь Р.аас авсан лабораторийн тоног төхөөрөмж, эд хогшлын үнийг өгөхгүй байх, орон нутгааac тэдний компанид лабораторитой болоход нь дамжлага болгож өгсөн мөнгийг Б.******* надаар төлүүлэх зорилгоор ******* намайг тэдний дансаар дамжуулж бэлнээр мөнгө авснаар гүтгэж намайг албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болгоод байна. ******* миний бие Р.тай ханилж 40 жил нэг гэрт амьдарсан. ХХК-ийн захирал М.ийн гаргасан хүсэлтийг туслахаараа компьютерт бичүүлж хэвлүүлж тусалснаас өөр буруу үйлдэл хийгээгүй бөгөөд энэ гэмт хэргийг үндэслэлүүдээр тогтоогдоно. үйлдээгүй нь доорх нотлох баримт,

1. ХХК-нд малын эмч Р. өөрийн хувийн хөрөнгө 22.0 сая төгрөгийн өртөг бүхий лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдсан нотлох баримт, жагсаалт нь байгаа. Түүнээс Б.******* юу ч өгөөгүй, зараагүй

2. ХХК-ийг лабораторитой болоход нь аймгийн удирдлагууд дэмжлэг үзүүл гэсэн чиглэл, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын дагуу сумын хүн амын хүнсний хэрэгцээнд худалдан борлогдож байгаа маханд шинжилгээ хийдэг лабораторитой болох зорилгоор сумын хөгжлийн сангаас 8.000.000 төгрөгийг шилжүүлж өгч дэмжлэг үзүүлсэн нь баримтаар нотлогдож байгаа. Түүнээс Р.т дэмжлэг үзүүлээгүй

3. Б.******* миний бие М., Б. нараас нэг ч төгрөг аваагүй. Эд нар надад 8000000 төгрөг бэлнээр өгсөн гэж гүтгэж байгаагаас өөр нэг ч нотлох баримт, гэрч байхгүй.

4. Б.******* миний бие ХХК-нд 8.000.000 төгрөг шилжүүлж өг гэж нэг ч хүнд хэлээгүй, нөлөөлөөгүй, тийм нотлох баримт, гэрч ч байхгүй. Миний гарын үсэгтэй нэг ч баримт материал байхгүй болно.

Иймээс Б.******* намайг ашиг хонжоо хайсан хүмүүсийн гүтгэлгээр эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдэл хийсэн гэж ялласан нь ямар ч үндэслэлгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...намайг ашиг хонжоо хайсан хүмүүсийн гүтгэлгээр эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдэл хийсэн гэж ялласан нь ямар ч үндэслэлгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа:

”... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 Прокурор Н.******* дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.*******ийн гаргасан гомдлыг үндэслэн Б.*******т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

1. Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа эхнэр Р.ын өмчлөлийн мал эмнэлгийн эрүүл ахуйн лабораторийн тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг ХХК-нд шилжүүлэн өгч, ХХК-ны захирал М., Б. нараас санхүүгийн баримт бүрдүүлэн авч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******* сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн 8000.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ХХК-ны банкин дахь дахь тоот харилцах дансанд дамжуулан шилжүүлж, улмаар ХХК-д орон нутгийн хөгжлийн сангаас шилжүүлсэн 8000.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр гаргуулан авсан байна.

Энэ хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтуудаар тогтоогджээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.гийн “... ХХК-нд тоног төхөөрөмжийн үнэ гэсэн утгаар шилжүүлэг хийгдсэн байна. ХХК-д олгогдсон 8 сая төгрөг нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө биш болж таарч байна. Харин 2019 оны жилийн эцсийн давсан орлого байна. Орон нутгийн төсвийн давсан орлогыг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчийн хурлаар оруулж юунд зарцуулах талаар хэлэлцэж шийдвэрлэдэг бөгөөд манай сумын тухайд 2019 оны төсөвт төвлөрүүлж татварын орлого болох 181.000.000 төгрөгийг 2020 оны төсөвт төвлөрүүлэн 2019.12.18-ны өдрийн 6 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан хийж гүйцэтгэх ажилд зарцуулахаар баталсан байна. Ингэхдээ Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд төвлөрүүлж улмаар зарцуулалтыг хийхдээ төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын 1-р гарын үсгийг, 2-р гарын үсгийг тус тус зурж зарцуулалтыг хийх ёстой байдаг...Би ажлынхаа чиг үүргийнхээ дагуу тэр 8 сая төгрөгийн гүйлгээг нь ирсэн баримтыг нь үндэслэж шилжүүлэг хийсэн.  Байгуулагдсан гэрээ байхгүй. Орон нутгийн хөгжлийн сангийн 2020 оны баримтад 8 сая төгрөгийн холбоотой баримтаас ХХК-ийн нэхэмжлэл, уг компанийн тамга тэмдэг дарагдсан хүсэлт, тоног төхөөрөмжийн жагсаалт ийм л бичиг баримт байгаа...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ы ...******* дарга бид хоёр дээр ирж уулзахдаа “тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтээс 8 сая төгрөг ******* сумын засаг даргын тамгын газраас шилжигдэж орно, чи эргүүлээд тэр мөнгийг гаргах ёстой гэхээр нь би заавал манай компанийн дансаар орох ёстой юм уу гэсэн чинь ******* дарга харин болохгүй байна, танай дансаар орохоор 8 сая төгрөгийг гаргаад өгөөрэй гэсэн.

Тэгэхээр нь заавал тэгж л авах ёстой юм байлгүй гээд компанийнхаа дансыг ******* даргад өгөөд лабораторийн тоног төхөөрөмжүүдийг нь ******* түүний эхнэр хоёроос хүлээн авч машин дээр ачаад хиамны цехийн байранд оруулж тавьсан.

Одоо лабораторийн тухайн тоног төхөөрөмжүүд нь манай хиамны цехийн байранд тэр чигээрээ хэвээрээ байгаа...Тэгээд тэрнээс хойш ганц хоёр хоногийн дараа ******* над руу утсаар яриад ажил дээр хүрээд ирээч ээ, хүлээн авсан акт дээр компанийн чинь тамга даруулах хэрэгтэй байна гэхээр нь компанийнхаа тамгыг аваад *******ийн ажил дээр яваад очсон чинь энэ дээр гарын үсэг зурчих гээд хэд хэдэн баримт дээр гарын үсэг зуруулаад надаар компанийн тамга даруулаад авсан. Би өөрөө хэнэггүй хүн чинь юун дээр гарын үсэг зурж тамга дарж байгаагаа мэдээгүй...Нөхөр бид хоёр хүсэлт, өргөдөл энэ тэр огт тийм бичиж аймгийн , сумын хоёрт гаргаж өгөөгүй...Би ямар нэгэн хөрөнгөөр тэдгээр тоног төхөөрөмжийг худалдан аваагүй, ...Манай компанийн дансанд 8 сая төгрөг шилжигдэн орсон байсан. Би компанийн дансанд мөнгө орсныг ч мэдээгүй, тэгсэн чинь ******* гуай над руу утсаар яриад дансанд чинь мөнгө орсон байгаа шүү гаргаад өгчих гэхээр нь би банкин дээр очоод 8 сая төгрөгийг бэлнээр аваад *******т өгч байсан...гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.гийн”...Миний хувьд Орон нутгийн хөгжлийн сангаас “” ХХК-д дэмжлэг болгох хэлбэрээр 8 сая төгрөгийг шилжүүлснийг бол мэдээгүй...би сум өөрийн гэсэн ариун цэврийн лабораторитой л болох шаардлагатай байна гэсэн чинь сумын нь “ шинжилгээний лабораторийн асуудал шийдэгдсэн байна ш дээ, 2020 онд 8 сая төгрөг шилжигдсэн байна” гэж хэлэхээр нь надад ч мэдэгдэхгүй надаас санал ч авахгүй шийдсэн юм байна гэж ойлгосон...санхүүгийн баримтыг аваад харсан чинь ХХК-ны данс руу Орон нутгийн хөгжлийн сангаас 8 сая төгрөг шилжүүлсэн байсан...компани уг лабораторийг ажиллуулаагүй...Би чинь өөрөө хариуцаж ажиллаж байснаас гадна сумынхаа хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцаж ажиллаж байсны хувьд цохогдож ирсэн бичиг, хүсэлтийн дагуу судалж үзээд дээд шатны удирдлагад танилцуулах ёстой байдаг. Ямар ч иргэн аж ахуй нэгжээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт манай бичиг хэргээр дамжигдаж даргад уламжлагдаж танилцагдаад салбар, салбар хариуцсан албад, нэгжийн мэргэжилтнүүдэд цохогдох ёстой...Хэрвээ ХХК-аас хүсэлт ирсэн бол бичиг хэрэг дээр бүртгэгдсэн байх ёстой. Гэхдээ ...наад хүсэлт чинь албан ёсоор бичиг хэрэг дээр очиж бүртгэгдээгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.гийн ...Бид аймгийн бүх сумуудыг хамруулаад хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцооны сэдэвт гүйцэтгэлийн аудитыг хийсэн. Энэхүү аудитаар ******* сумын орон нутгийн хөгжлийн сангаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ХХК-д тоног төхөөрөмжийн зардал гэсэн утгаар 8 сая төгрөг шилжүүлэгдсэн байсныг нягталж ******* сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн баримтыг үзэж шалгахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчсөн...төсвийн ерөнхийлөн захирагч нь гүйцэтгэгч талтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй байсан юм...Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс иргэн, аливаа хувийн аж ахуй нэгжид дэмжлэг хэлбэрээр нэг удаагийн буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө зарцуулахыг хориглосон байдаг. Тэгэхээр худалдан авах журмаас гадна Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмыг бас давхар зөрчсөн гэж үзсэн.

Аудитын явцад “” ХХК-ын захирал той уулзаж ярилцахад  тэр бээр “ хиамны үйлдвэрийн нээлтийн үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж өгнө гэж амласан. Тэр амлалтын дагуу би эдгээр шинжилгээний тоног төхөөрөмжүүдийг  , ******* нараас хүлээн авсан гэхээр нь танай компанийн данс руу  чинь тоног төхөөрөмжийн мөнгө гээд 8 сая төгрөг шилжигдэн орсон байна ш дээ, энэ мөнгийг юунд зарцуулсан юм бэ гээд асуусан  чинь ын нөхөр ******* нь надаас бэлнээр гаргуулж авсан гэж тэр надад тэгж тайлбарласан. ...Иргэдийн нь ******* сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын төсөл, арга хэмжээ, хөтөлбөрийг батлах хурлын дарга хүн.  ОНХС-н хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлд Иргэдийн хурал нь эргээд хяналт тавих чиг үүрэгтэй  байгууллага. Ийм байхад Иргэдийн Хурлынх нь дарга хүн өөрөө өөрийн хувийн эд хогшил,  тоног төхөөрөмжүүдийг төрөөс хөрөнгө гаргуулж аваад байгааг нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд хуулийн байгууллагад шилжүүлсэн юм. “”  ХХК-д олгогдсон 8 сая төгрөг нь ******* сумын Орон нутгийн хөгжлийн сангийн тоот данснаас шилжүүлэгдсэн байсан. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журамд зааснаар бол  орон нутгийн татварын давсан орлогыг ОНХС-ийн данс руу төвлөрүүлэн тэгээд зарцуулалт хийж болох зохицуулалт байгаа. Ингэхдээ татварын давсан орлогын хэрхэн юунд зарцуулах, давсан орлогоос хэдийг ОНХС-н данс руу байршуулж түүгээр ямар ажил хэрэгжүүлж ажиллахыг тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж  Хурлын тогтоолын заавал гаргах ёстой. Татварын давсан орлогыг ОНХС-ийн данс руу шууд шилжүүлээд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолгүйгээр захиран зарцуулалт хийж болохгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.ы “...Миний хувьд ар ажиллаж байхдаа оос хүссэн газрын асуудлыг нь шийдэж өгч чадаагүй, шийдвэрлэх ямар ч боломж ч байгаагүй юм. Энэ тухай өөрт нь хэлж байсан, өөрөө ойлгосон байх. Хамгийн сүүлд нэг ирж уулзаад лабораторийн тоног төхөөрөмж авахад ойролцоогоор 40 сая төгрөг болох юм байна, яах уу гэхээр нь би аймгаас 40 сая төгрөг шийдэж өгөх ямар ч боломжгүй, баруун бүсийн худалдааны төвд лаборатори байдаг юм байна, тэрийг очиж үзээд болохоор бол шилжүүлээд аваа л гэдэг зүйлийг хэлсэн. ...оос хүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзээд хүсэлтийг нь доод шатны холбогдох албан тушаалтанд цохолт хийгээд явуулж байсан. ... надаас би хувийнхаа үйлдвэртээ л ашиглана, ариун цэврийн лабораторитой болгож өгөөч гэж хүсэлт тавьсан. ... ХХК-аас гаргасан хүсэлт дээр би ******* сумын Ядамжавт шийдвэрлэ гэсэн цохолт хийсэн байх ёстой. Шийдвэрлэ гэдэг маань зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэ гэсэн зүйл огт биш. Хуулийн хүрээнд ямар нэгэн хариу өгч шийдвэрлэ гэсэн ойлголт...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.ийн “...Манай сумын ЗДТГ-ын 2020 оны өргөдөл, гомдлын бүртгэлд иргэн болон ХХК-аас ирүүлсэн ямар нэгэн өргөдөл, хүсэлт бүртгэгдээгүй байна. Уг нь иргэд,  аж ахуй нэгжээс өргөдөл, хүсэлт ирүүлбэл энэ бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж авч, хариуг нь өгсөн талаар хаалт хийх ёстой байдаг. ... ХХК-ын захирал гэж хүнээс ирүүлсэн хүсэлт бүртгэгдээгүй байна...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай Завхан аймгийн ******* сумын 2020 оны төсөв батлах тухай тогтоол, тогтоолын хавсралтуудын хуулбар,

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай төлбөрийн хүсэлт, ХХК-ийн захирал М.ийн хүсэлт, эд зүйл тоног төхөөрөмж шилжүүлэн өгсөн тухай баримт, жагсаалтын хуулбарууд,

Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай Сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоол, тогтоолын хавсралтын хуулбарууд,

ХХК-ийн арилжааны банкин дахь тоот дансны хуулгаар,

Завхан аймгийн ******* сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2020 оны санхүүгийн баримтад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцад холбогдох баримтуудыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл Завхан аймгийн ******* сумын Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хэрэгжилтийн баримтад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг  хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Эрх зүйн дүгнэлт болон Давж заалдах гомдлын талаар,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.*******ийн дээрх үйлдэл нь албаны бүрэн эрх мэдлийг урвуулан ашиглаж өөртөө болон ХХК-нд  давуу байдал бий болгосон гэм хэргийн шинжийг агуулсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Б.******* нь давж заалдсан гомдолдоо, ******* сумын малын эмч Р.аас хувийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 22.0 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг зориулалтын дагуу ашиглахаар ХХК-ийн захирал М. худалдан авсан баримт жагсаалт нь байгаа. ******* сумын хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад ашиглах үүрэг чиглэлийг нь харгалзаж ХХК-ны хиамны үйлдвэрийн нээлтэд очсон аймгийн удирдлагууд лабораторийн тоног төхөөрөмжтэй болоход нь дэмжлэг үзүүлнэ гэж амласны дагуу аймгийн засаг даргын өгсөн үүрэг чиглэл, сумын эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй лабораторитой болсон ХХК-ийн хүсэлт зэргийг үндэслэн ХХК-нд  дэмжлэг үзүүлсэн. Миний бие нь М., Б. нараас нэг ч төгрөг аваагүй, 8 сая төгрөгийг шилжүүлж өг гэж нэг ч хүнд хэлээгүй, нөлөөлөөгүй, тийм нотлох баримт байхгүй гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д зааснаар  "...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах..." гэдэгт албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг...” “...давуу байдал...” гэдэгт 3.1.4-т зааснаар “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг...” ойлгохоор заажээ.

Гэтэл шүүгдэгч Б.******* нь тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих  өөрийн албаны эрх ашгийн эсрэг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолгүйгээр Төсвийн тухай хууль болон орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчиж өөрийн эхнэр ын мал эмнэлэг эрүүл ахуй ариун цэврийн лабораторийн тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг ХХК-д шилжүүлж,  Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн 8 сая төгрөгийг  ХХК-нд шилжүүлж, улмаар 8 сая төгрөгийг өөртөө бэлнээр гаргуулж авснаар өөртөө болон ХХК-нд давуу байдал  бий болгосон байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь  нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

 Ж.БАТТОГТОХ