Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2024/0039

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч З.Гүлбарша Б.Хн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох “Иргэн Б.Х өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Тус шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Иргэн Б.Х өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгах тухай гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Татгалзсанаас гарах  үр дагаврыг ойлгосон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С” Иргэн Б.Х өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х “Иргэн Б.Х өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Х нэхэмжлэлтэй, аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША