| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00546/И |
| Дугаар | 156/ШШ2024/00524 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2024/00524
2024 11 11 156/ШШ2024/00524
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00546/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Бага тойруу 3/9, ******* ХХК,
Хариуцагч: ******* аймгийн *******-******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,443,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан 1,443,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай компанитай БҮГ-0386/22+9 тоот "Гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Самсунг А23 загварын гар утсыг 12 сарын хугацаатай, сар бүр 97,000 төгрөг төлөх нөхцөлтэй ашиглаж эхэлсэн. Гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 3.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 481,146 төгрөг нийт 1,443,440 төгрөгийн төлбөрийг Э.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* XXK нь ******* *******ээс /РД:СЛ97053006/ БҮГ-0386/22+09 тоот гэрээний үлдэгдэл 1,443,440 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.******* нь 1,234,367 төгрөгийг төлсөн тул үлдэх алданги 209,073 төгрөгөөс татгалзаж байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,443,440 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 209,073 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Э.******* нь 1,234,367 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,045.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 1,234,367 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,175 төгрөгийн тал хувь 17,087.5 төгрөгийг, улсын орлогоос 17,087.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******т холбогдох 1,443,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 209,073 /хоёр зуун есөн мянга далан гурав/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.******* нь үлдэх 1,234,367 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,045.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 1,234,367 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,175 төгрөгийн тал хувь 17,087.5 төгрөгийг, улсын орлогоос 17,087.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА