| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00220/и |
| Дугаар | 150/шш2024/00198 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 150/шш2024/00198
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот, * *-р хороо, * тоот хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 822,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК-ийн гүйцэтгэх захирал * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь "*"-тай 2021 оны 04 сарын 29-ний өдөр 140000627626 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн * үүрэн телефоны 99372400 дугаарын * дансыг ашиглан зээл авсан болно. * нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 10 сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. ББСБ нь * хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан ба өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар * үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 270,718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,996 төгрөг, нийт 822,714 төгрөг төлөх үрэгтэй байна.
Иймд "*" ХХК нь *гаас зээлийн гэрээний үүрэгт 822,714 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно...” гэжээ.
Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие * нь нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжилсэн 822,714 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөр байна. 2024 оны 11 дүгээр сард 100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 100,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 311,357 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 311,357 төгрөг тус тус төлж дуусгана...” гэжээ. /хавтаст хэргийн 25-р хуудас/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*гийн хариу тайлбартай уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 36-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 822,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 822,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч “...Миний бие * нэхэмжлэгч “*” ХХК-ны гаргасан 822,714 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сард 100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 100,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 311,357 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 311,357 төгрөгөөр төлж дуусгана...” гэсэн тайлбарыг гаргасан байна.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 822,714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 12,125 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 12,125 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 822,714 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 822,714 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сард 100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 100,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 311,357 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 311,357 төгрөгөөр хувааж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 12,125 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 12,125 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН