Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 150/шш2024/00200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: * хот * дүүргийн *-р хороо, * тоотод оршин суух хаягтай, * овогт * /РД:*/ -ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч *  шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нь 1969 онд Сэлэнгэ аймгийн * суманд төрсөн. Ам бүл 3. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 1990 оны 6 дугаар сард Улаанбаатар хотын АУДу сургууль төгсөж 1990 оны 07 сарын 14-нд * сумын 8 жилийн дунд сургуульд сургуулийн бага эмчээр ажиллаж байгаад 1991 оны1 сарын 1ээс жирэмсний амралтаа авч 1991 оны 3 сарын 1нд төрсөн. Төрсний амралт болон хууль ёсны хүүхэд асрах хугацаа дуусангуут хууль журмын дагуу хүүхэд асрах цалинтай 6 сарын чөлөөг 1991 оны 5 сарын 27-с авч чөлөөний хугацаа 1992 оны 8 сарын 13-нд * сумын сургуулийн захирлын №50 тоот тушаалаар чөлөөлөгдсөн бөгөөд үргэлжлүүлэн сумын  (*) хүний их эмчийн салбарт сувилагчаар тус тус ажилласан. Одоо миний бие нь өндөр насны тэтгэвэрт гарахад ажилласан жил тогтоолгоход  Сэлэнгэ аймгийн * сумын 8 жилийн сургуулийн эмчээр ажиллаж байсан үеийн ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул энэхүү хугацаанд ажиллаж байсан 2 жил 1 сарын ажилласан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Шинжлэн ухааны Анагаахын их сургуулийг төгсөөд 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн * сумын 8-н жилийн сургуульд бага эмчээр ажиллаж байгаад 03 дугаар сарын 01-ний өдөр хүүхдээ төрүүлсэн. Дундуур нь цалинтай 06 сарын чөлөө авсан. 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдөр сургуулийн ерөнхий захирлын тушаалаар ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа. Тус сургуульд 2 жил 01 сар ажилласан. 1990 оны 07 дугаар сарын 14-ний  өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоолгохоор хүсэлт гаргасан...” гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч * нь 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн * сумын 8-н жилийн дунд сургуулийн бага эмчээр ажиллаж байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд:

 

Гэрч * өгсөн: “...Би өөрөө * сумын 8-н жилийн сургуульд 1985 онд үйлчлэгчээр орж ажиллаж эхэлсэн. * 1989 онд манай сургуульд эмчээр орж ажилласан. Би тус сургуульд 2003 оныг хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. * 1989 онд ажилд орсон. Сар, өдрийг санахгүй байна. * 1991 онд амаржсаны амралтаа авч байсан...” гэв.

 

Гэрч *гийн өгсөн: “...1990-1992 оныг хүртэл Сэлэнгэ аймгийн * сумын сургуулийн эмчээр ажиллаж байсан. Би 1988-2001 оныг хүртэл тогооч, үйлчлэгч, жижүүрээр ажилласан. *гийн ажилд орсон, ажлаас гарсан сар, өдрийг Санахгүй байна. Би 1990 онд ажилд орсон гэдгийг тод санаж байна. Манай хамт олон тэр үед Улан-Үд явж байсан...” гэв.

 

Сэлэнгэ аймгийн * сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Хүний эмчээр ажиллуулах тухай тушаал /хх-ийн 5-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн * сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай Хүүхэд асрах цалинтай чөлөө олгох тухай тушаал /хх-ийн 6-р хуудас/,

Хүсэлт гаргагчийн 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нээсэн 359447 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 7-12-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 290 дугаартай архивын магадалгаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хүсэлт гаргагч *гийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь байхгүй буюу гаргаж өгөх боломжгүй байгаа ч гэрчийн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, ажиллаж байх үеийн тушаал, шийдвэр зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *гийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *гийн 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн * сумын 8-н жилийн дунд сургуулийн бага эмчээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * овогт * /РД:*/-ыг 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн * сумын 8-н жилийн дунд сургуулийн бага эмчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө ирж гардан  авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН