| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00209/и |
| Дугаар | 150/шш2024/00208 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 150/шш2024/00208
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн * сум, * дугаар баг, * тоотод оршин суух хаягтай, Бариач овогт * /РД:*/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * нь шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би *тай 2015 онд танилцсан. Бид хоёр 2019 онд дундаасаа 1 хүүтэй болсон. Энэ хүн хамт амьдраагүй, хүүгээ өсгөөгүй. Би хүүхдээ өөрийнхөө нэр дээр авахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн. Одоо нэхэмжлэл гаргах гэхээр * хаана байгаа нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул шүүхэд эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагч *гийн: “...Би *тай 2015 онд танилцсан. Бид хоёр 2019 онд дундаасаа 1 хүүтэй болсон. Энэ хүн хамт амьдраагүй, хүүгээ өсгөөгүй. Би хүүхдээ өөрийнхөө нэр дээр авахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн. Одоо нэхэмжлэл гаргах гэхээр * хаана байгаа нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул шүүхэд эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан...” гэх тайлбар, 2019 оны 01 сарын 29-нд төрсөн хүү *ийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд * нь * хот * дүүрэг *-р хороо **-р гудамж * тоот хаягт оршин сууж байсан болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 8-р хуудас/-аар тогтоогдож байх ба одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна.
Хүсэлт гаргагч *ын тайлбарт дурдсанаар *овгийн *ын * нь * * фэйсбүүк цахим хаягтай, (РД:*) регистрийн дугаартай гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд хүсэлт гаргагч *гийн шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй тул “*г эрэн сурвалжилж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овгийн *ын *г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН