| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00197 |
| Дугаар | 150/шш2024/00209 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 150/шш2024/00209
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн * сум, * дугаар баг, * тоотод оршин суух хаягтай, *овогт * /РД:**/-ын хүсэлттэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч *, гэрч * шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* миний бие 1990 онд төрсөн. *той 2021 оноос хамт амьдарч 4 хүүхдийн аав ээж болсон. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Хань маань 2024 оны 09 дүгээр сарын 10-нд нас барсан. Одоо би 3-13 насны 4 хүүхдийн хамт амьдарч байна. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл бид гэрлэлтээ батлуулаагүйн улмаас шүүхэд хандаж байна. Хүүхэд болох Өлзийжаргал нь *аар овоглодог. Иймд * бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би *той 2021 онд гэр бүл болсон. Хоёр жил гаран хамт амьдарсан. Энэ жил 08 дугаар сарын 21-ний өдөр хүүгээ төрүүлсэн. Манай хүний бие муудаад эмнэлгээр явж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өнгөрсөн. Би төрөөд удаагүй байгаа. Бид хоёр эмнэлгээр явж байгаад гэрлэлтээ батруулж амжаагүй өөд болсон. Одоо төрсөн хүүгээ өөрөөр нь овоглуулж, тэжээгчээ алдсаны тэтгэмж авах хүсэлтэй байгаа...” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь Д.*той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч * нь *той 2021 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:
Шүүх хуралдаанд:
Гэрч *гийн өгсөн: “...* сая өвчний улмаас 2024 оны 09 сард нас барсан. Энэ хоёр амьдраад 3 жил болж байгаа. 2021 онд нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч *ийн өгсөн: “...2021 оны 11 сарын 26-ны өдөр энэ хоёр хурим хийсэн. Тусдаа гарч амьдарсан. Түүнээс хойш 2024 оны 08 сарын 09-ний өдөр хүртэл хамтран амьдарч байсан. Ах маань бие муудаад эмнэлэгт хэвтсэн. Би сахиураар байсан. Энэ хоёр хүн 4 жил хамт байсан. Тэгээд ах маань нас барсан...” гэх мэдүүлэг,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 185 тоот тодорхойлолт /хх-ийн -р хуудас/,
Хүсэлт гаргагч *, * нарын гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 6-р хуудас/,
*ын нас барсны гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 7-р хуудас/,
2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү С.Өлзийжаргалын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8-р хуудас/, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
* нь нөхөр *той 2021 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох боломжгүй нөхцөл байдалтай байгаа буюу гэрлэлтээ бүртгүүлээгүй, албан ёсны гэр бүл болоогүй бөгөөд 2021 оноос хойш хамтын амьдралтай байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар * нь Д.*той 2021 оноос хойш хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч * нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар * овогт *ыг * овогт *той 2021 оноос хойш одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч * нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН