| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/05897/И |
| Дугаар | 102/ШШ2024/00100 |
| Огноо | 2024-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/00100
| 2024 оны 1 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/00100 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,730,065.57 төгрөгийг хариуцагч *бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 1,288,344 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 1,288,344 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 5-ны өдөр 1,288,344 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр 1,288,344 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 1,288,344 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 5-ы өдөр 1,288,345.57 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,631.05 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-ээс 69,315.525 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 69,315.525 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН