Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 140/ШШ2024/00450

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* ******* баг 4-р байр ******* тоотод оршин суух иргэн Ж.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн сумын ******* багийн иргэн Ш.*******д холбогдох 31.140.000 төгрөг гаргуулахыг хүссэн, Ш.*******ий сөрөг нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******эд холбогдох мал хариулсны хөлс 4.548.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Ш.*******э, түүний өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ж.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.******* Ш.*******этэй хонь ямаа авах хэлцэл хийж нийт 107.000.000 төгрөг шилжүүлсэн. 107.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ *******ийн өөрийнх нь дансаар мөн эхнэр гийн дансаар , бэлнээр гэх мэт мөнгөө шилжүүлсэн. Ингээд эр ямаа 120.000 төгрөг, эм ямаа 60.000 төгрөгөөр тооцож 250 толгой эр ямаа, 411 толгой эм ямаа авахаар тохиолцсон, мөн мөнгөндөө хонь авахаар тохиролцсон. Эр ямааг 22 кг буюу нэг хонийг 130.000 төгрөгөөр тооцож мөнгө шилжүүлсэн чинь дундаж кг жин нь 18 кг болж дундаас нь 2.760.000 төгрөгийн зөрүү учирсан. 500 толгой эм хонь, 250 толгой эр хонь, 414 толгой эм ямаа нийт 1164 толгой малыг *******э Ж.*******эд өгөх ёстой. Өгсөн хонь тоогоор дутаагүй бүрэн өгсөн хэдий ч анх хэлцэл хийсэн 22 кг жинтэйгээс бага буюу 18 кг жинтэй байсан учраас алдагдал үүссэн. Өгөх ёстой эм ямаанаас гар дээрээ 155 толгой эр ямаа авсан, 289 толгой эм ямаа авсан. 414 толгой эм ямаа авах ёстойгоос 216 эм ямаа аваад үүнээс 31 толгой ямааг буцааж өгсөн учраас 229 толгой эм ямаа дутсан гэж үзээд 14.900.000 төгрөг, эр ямааны зөрүү буюу буцаасан 2 эр ямааг оролцуулаад 12.480.000 төгрөг, нийт кг жингийн хохирол ямааны үнэ 31.140.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... Хэрэгт авагдсан баримтаас харахад Ж.******* Ш.*******э болон түүний эхнэрээс хүлээн авсан малыг тоо толгойгоор нь биш, кг жингээр нь авсан баримт байгаа. Авсан бүх малаа кг жингээр нь тооцоод жагсаалт үйлдсэн байна. Килограмм жин бичээгүй, малын тоо толгой бичсэн байсан бол тэдэн толгой мал өглөө, авлаа гэж бичсэн бичиглэл хийх ёстой. Гэтэл хүлээлгэж өгсөн малыг кг жингээр нь тооцож өгч, авсан байдаг. Хариуцагч талаас 556 эм хонь гэж ярьж байна. 100 төлөгний асуудал мөн яригддаг. Ж.******* цагдаад гаргасан өргөдөлдөө эм хонь биш, 100 төлөг байсан гэдэг асуудал яригдсан. Тоогоор зөв боловч кг жингийн зөрүү, эм хонь гэсэн боловч төлөг өгсөн. 50.000.000 төгрөгөөр хонь авахуулах асуудал яригддаг. Тоо нь барьж байгаа боловч кг жин нь ав барихгүй дутуу байгаа. Яагаад кг жингийн асуудал яригдаад байна вэ гэхээр Ж.******* цаашаа өөр хүнтэй 22 кг жинтэй хонь нийлүүлнэ гээд гэрээ хийсэн, хэрэв кг жин нь 22 кг-аас доош орох юм бол 1 кг мах 2, 2 кг -аар буугаад явдаг гэдгийг тайлбарласан. Ш.*******э бид хоёр ашгаа хуваана гэдэг зүйлийг ярьсан гэтэл ашиг гэж гараагүй, алдагдалд орсон. 107.000.000 төгрөг шилжүүлсэн гэдэг асуудал дээр аль аль тал нь маргахгүй байна. Бичгийн нотлох баримт шинжлэн судалсны дараа тодорхой болох байх. гийн байгууллага шалгасан, гэрч нарын мэдүүлэг, ын хэрэг бүртгэлийг хаах тухай тогтоол дээр тодорхой зүйлүүд дурдагдсан байдаг. Юу гэж дурдагдсан бэ гэхээр 103 толгой эр хонь дутуу байна, 107.000.000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байна. 250 толгой эр ямаа, 414 толгой эм ямаа байснаас 104 толгой эр ямаа, 229 толгой эм ямааны 333 тооны бог малыг өгөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна, гэхдээ энэ нь хэлцэл учраас иргэний журмаар шийдвэрлэнэ гэж оос үзсэн. Ж.******* залилсан гэж анх цагдаад өгсөн. Надад 22 кг жинтэй хонь нийлүүлж чадна гэсэн, мөн түүнчлэн ямаа өгөх дунд нь солигдсон, ишиг байсан учраас залилсан байна гэж үзсэн боловч оос хэлцэл байна, иргэний журмаар шийдвэрлүүл гэж хэргийг хаасан. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаас харахад 107.000.000 төгрөгт хүрэхгүй толгой мал өгсөн нь харагдаж байгаа учраас дутуу өгсөн байна гэж харж байна. Ямааг нийлүүлж өгнө гэж ярьсан учраас хөлсөөр маллана гэдэг зүйл яригдаагүй, мөн хонийг хариулуулна гэж яриагүй, мөнгийг нь өгөөг хонь авахуулъя гэсэн болохоос хөлсөөр маллаад өгөөч гэдэг зүйл яригдаагүй. Цуглуулсан малаа зараад ашиг гаргана гэж ярилцсан болохоос ашиг авч чадаагүй өөрөө хохирсон гэдэг байр суурьтай байгаа... Иргэний хуульд заасны дагуу иргэд хоорондоо бичгээр гэрээ хийнэ гэсэн зүйл байхгүй. Иргэний хуульд заасан хэлцлээр гэрээ хийх саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр хэлцэл хийсэнд тооцогддог. Гэрээг аман болон бичгээр хийх боломжтой. Хэлцэл буюу амаар хийсэн хэлцлийн хүрээнд Ш.*******э үүргээ гүйцэтгээгүй учраас алдагдал учирсан. Хонь худалдаж авахад учирсан хохирол 2.700.000 төгрөгийг нэхэмжилье мөн ямааны тоо толгой бүрэн шилжүүлж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх өгнө үү, хариуцагч талаас гэрээгээр харилцан дүгнээгүй байна гэж байна. Ингэж дүгнэхийг зөвхөн нэхэмжлэгч тал дүгнэхгүй, хүлээлгэж өгсөн гэх хариуцагч тал хүлээлгэж өгсөн баримтаа гаргаж өгөх ёстой. Нэхэмжлэгч тал мөнгө шилжүүлсэн баримт, хүлээж авсан малын тоо болон гэрчийн мэдүүлэг, эрүүгийн журмаар шалгуулсан баримт байгаа учраас эдгээр баримтуудаас үзэхэд хариуцагч мал цуглуулж авна гэж мөнгө авчихаад дутаасан асуудал байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Хариуцагч: Ш.*******э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******эд мал авч өгье гэж тохироод нэг ямааг сарын 1500 төгрөгийн хөлсөөр хариулъя, ингэхдээ эм ямааг 60.000 төгрөгөөр, эр ямааг 120.000 төгрөгөөр худалдаж авч өгөхөөр тохирсон. Би нийт 556 толгой эм хонь, эр ямаа 177 толгой, эм ямаа 181 толгойг худалдаж авч өгсөн. ******* нийт надад 107.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2.000.000 сая гаран төгрөг үлдсэн. Тэр мөнгөөр нь би бензин тос хийж ямаа цуглуулсан. Тэгээд одоо тооцоогоо хийе гэхээр миний урдаас 31.140.000 төгрөг нэхээд сууж байдаг. Тэгэхээр нь би гайхаад таны мөнгөнд би мал аваад өгчихсөн ш дээ, та тооцоогоо хийчих гэхээр чи 31.140.000 төгрөг өгчих, би 31.140.000 төгрөгөөр шатсан гэж хэлдэг. Тэгэхээр нь би та яагаад 31.140.000 төгрөгөөр шатдаг юм бэ, гэхээр би алдагдалд орсон л гэж хэлдэг. Ж.******* өөрөө над дээр 121 толгой ямаа тавьсан. Тэгээд би нийт 1000 гаруй мал маллаж байсан. Тэгээд 12 сард хүлээлгэж өгчихөөд хоёулаа тооцоогоо хийе, би хонио эргүүлчхээд ирье гээд хониндоо яваад ирсэн чинь Ж.******* явчихсан байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ Ака ах хайччихсан юм бэ гээд асуусан чинь яваад өгсөн гэж хэлсэн. Би Ж.*******эд эм хонийг 130.000 төгрөгөөр, эр ямааг хамгийн хямдхан үнэ болох 120.000 төгрөгөөр, эм ямааг 60000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Би нэг ч малыг нь чононд өгөөгүй, тоотоо малыг тоогоор нь хүлээлгэж өгсөн. Одоо малыг нь хариулсан хөлсөө авъя гэхээр урдаас 31.140.000 төгрөг нэхээд байж байдаг. Би цагдаагаар жил гаруй шалгагдсан. Одоо Ж.*******эд өгөх нэг ч төгрөг байхгүй, тооцоо дууссан. Харин мал хариулсан хөлсөө авмаар байнаБи Ж.*******тэй ярилцахад нэг толгой малыг сарын 1500 төгрөгөөр хариулна гэж ярьсан. Ж.******* надад чи эм хонийг 130.000 төгрөгөөр, эр ямааг 120.000 төгрөгөөр, эм ямааг 60.000 төгрөгөөр авч өг гэсэн болохоос кг жингээр нь аваарай гэдэг зүйлийг хэлээгүй. Би сарын хөлсийг чинь өгнө гэж хэлсэн болохоос ашгаа хуваана гэдэг зүйлийг яриагүй. Мөн ямар нэгэн гэрээ хийгээгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Ж.*******, Ш.*******э нарын анхны тохиролцоо дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаад байгаа шиг дундаж нь тэдэн кг-тай хонь, ямаа авна гэсэн тохиролцоо байгаагүй, зөвхөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдаад байгаа. Эр хонь, эр ямаа, ам ямаа авъя гэсэн тохиролцоо байсан болохоос тэдэн кг-тай ямаа, тэдэн кг-тай хонь авъя гэдэг тохиролцоо байгаагүй. Хариуцагчийн тайлбарлаад байгаа 556 эм хонь, 181 эм ямаа, 177 эр ямаа аваад Ж.*******эд өгсөн асуудал байна. Гэтэл нэхэмжлэгч тал дутуу ямаа дутуу өгсөн гэх асуудал яриад байна. Хонь тоо нь гүйцээгүй гэж тайлбарлаж байна. Ш.*******э 556 толгой эм хонь өгсөн байхад яваад 500 толгой эм хонь өгсөн гэж яриад байгаа юм бэ, энэ талаар тодорхой тайлбар гаргахгүй байнаБолсон явдлын талаар шүүх хуралдааны мэтгэлцээний үед хангалттай ярилцлаа. Нотлох баримтын хувьд нэхэмжлэгч талаас гаргаж өгч байгаа Ж.*******ийн тэмдэглэл гэх баримтыг тооцоо нийлсэн акт гэж үзэх үндэслэлгүй байгаа учраас уг нотлох баримтыг үнэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл нэг хүний бичсэн тэмдэглэл туйлын үнэн байна гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн тодорхойлоогүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд бол хөлсөөр ажиллах гэрээний талаар заасан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2-д гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно гэж заасан байгаа. Ж.******* Ш.*******э хоёрын дунд энэ гэрээ хийгдсэн. Гагцхүү Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар талууд тооцоо нийлээгүй. Миний үйлчлүүлэгчийн ярьж байгаагаар би хонио эргүүлчихээд ирье тэгээд тооцоо нийлье гэхэд Ж.******* яваад өгсөн. Араас нь ирээд тооцоо нийлье гэхээр урдаас нь 30.000.000 гаруй сая төгрөг нэхээд тооцоо нийлэхгүй гэдэг. Тооцоо нийлээгүйгээс өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Хэдэн тооны хонь, ямаа хүлээж авсан юм, хүлээн авсан Ж.*******, хүлээлгэн өгсөн Ш.*******э гээд тооцоогоо нийлсэн бол энэ асуудал ямар нэгэн маргаан үүсэхгүй байсан. Тооцоо нийлсэн асуудал байхгүй мөн нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн тодорхойлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэвэл 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд мал авсан талаараа тайлбарладаг. Авсан малаа 2023 оны 12 сар хүртэл хариулсан байдаг. Цуглуулсан гэх малыг 2023 оны 07 дугаар сараас 12 сар хүртэл хариулсан болох нь тогтоогдож байгаа. Үүнийг мөн л хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэх боломжтой учраас талуудын тохиролцсон хөлсийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 4.580.000 төгрөгөөр хангаж Ж.*******ээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч: Ш.*******э сөрөг нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б. нь Ж.*******ийн нэхэмжлэлтэй Ш.*******эд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. ******* ******* нарын дунд ******* мөнгө өгч *******ээр мал /эм хонь, эм ямаа, эр ямаа/ худалдан авахуулах, худалдан авсан малыг нядлах хүртэл Ш.*******э нэг богийг сарын 1,500 төгрөгийн хөлсөөр хариулах талаар тохиролцоо хийгдсэн байдаг. Ингээд 2023 оны 07 сард 24,000,000 төгрөгийг хүлээн авч *******э 317 богийг худалдан авч 8 сард бүтэн хариулж малын хөлс 317x1,500 475,000 төгрөг болсон. 2023 оны 08 дугаар сард 29,000,000 төгрөг *******эд хүлээн авч уг мөнгөөр 302 бог мал худалдан авч дээрээс нь өөрөө 121 ямаа авчирч нийлүүлээд нийт 423 толгой мал 7 сард авсан бог мал дээр нэмэгдэж 740 толгой малыг 9 сард бүтэн хариулж малын хөлс 740х1,500=1,110,000 төгрөг болсон 9 сард 201 бог мал худалдан авч өмнөх 740 бог малтай нийлээд 941 бог малыг 10 сард бүтэн хариулж малын хөлс 941х1500=1,411,000 төгрөг болсон 10 сард 94 бог мал авч нийт 1035 толгой малыг 11 сард бүтэн хариулж 1035x1500-1,552,500 төгрөг болсон. Нийтдээ 2023 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх 4 сарын хугацааны малын хөлс 4,548,000 төгрөгийн малын хөлс одоо болтол өгөхгүй Ш.*******ийг хохироож дээрээс цагдаагийн газарт гомдол гаргаж 2023 оны 12 сараас хойш 6 сар хүртэл цагдаагийн газарт шалгагдаж сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч байгаа тул энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Жич: мал худалдан авсан сарынхаа хоногийн хелсийг тооцоогүй, мал худалдан авсан өдреес хойш дараа сарын 1- ний ядрее эхлан халс тооцсон болно. Иймд Ж.ээс 2023 оны 08 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны мал хариулсаны хөлс 4,548,000 төгрөгийг гаргуулж Ш.*******ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б. миний бие Ж.ийн нэхэмжлэлтэй Ш.*******эд холбогдох, Ш. *******ийн сөрөг нэхэмжлэлтэй Ж.эд холбогдох иргэний хэрэгт Ж.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Сөрөг нэхэмжлэгч Ш.*******э Ж.ээс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны мал хариулсан хөлс 4.548.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Ж.******* нь Ш.*******ээр мал хариулсан хөлс өгөхөөр тохиролцоогүй бөгөөд Ш.*******э нь кг жинд хүрсэн махыг нийлүүлэхээр гэрээ хийсэн болох нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Ж.*******ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ш.*******эд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 31.140.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш.*******э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: ...Би Ж.*******тэй ярилцахад нэг толгой малыг сарын 1500 төгрөгөөр хариулна гэж ярьсан. Ж.******* надад чи эм хонийг 130.000 төгрөгөөр, эр ямааг 120.000 төгрөгөөр, эм ямааг 60.000 төгрөгөөр авч өг гэсэн болохоос кг жингээр нь аваарай гэдэг зүйлийг хэлээгүй. Би сарын хөлсийг чинь өгнө гэж хэлсэн болохоос ашгаа хуваана гэдэг зүйлийг яриагүй. Мөн ямар нэгэн гэрээ хийгээгүй гэж тайлбарлан маргаж байна.

Талууд мал мах бэлтгэн нийлүүлэх зорилгоор нэхэмжлэгч Ж.*******ээс 107.000.000 сая төгрөгийг хариуцагч Ш.*******эд шилжүүлж өгсөн, энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч Ш.*******ийн зүгээс нэхэмжлэгч Ж.*******эд 556 толгой хонь-ийг нэг бүрийг нь 130.000 төгрөгөөр тооцож, 177 толгой эр ямааг 120.000 төгрөгөөр, 181 эм ямааг 60.000 төгрөгөөр тус тус тооцож өгсөн гэж тайлбарладаг, нэхэмжлэгч Ж.*******ийн зүгээс хариуцагчаас 500 толгой хонь, 146 толгой эр ямаа, 185 толгой эм ямаа хүлээн авсан гэж талууд зөрүүтэй тайлбарлаж байна. Талууд хонь болон эр эм ямааны үнэ ханшийн талаар маргаагүй байна.

Талууд хоорондоо хонь ямаа хүлээн авч, хүлээлгэн өгч байхдаа хоорондын данс тооцоо хөтөлж байгаагүй, хоорондоо тооцоо нийлж байгаагүй талаараа шүүхэд тайлбарласан, хэрэгт нэхэмжлэгчийн тухайн үедээ хөтөлж байсан тооцоо гэх гар бичмэл ирүүлсэн байгаа ч хариуцагч тухайн гар бичмэлийг мэдэхгүй харж байгаагүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан, гар бичмэлд хариуцагчийн гарын үсэг байхгүй байна.

Иймд тухайн гар бичмэлийг тооцоо нийлсэн баримт гэж үзэх боломжгүй юм.

Ийнхүү талуудын хооронд хийгдсэн гэрээ байхгүй, хоорондоо тооцоо нийлж байгаагүй, шүүхэд гаргаж буй тайлбарууд зөрүүтэй байх тул хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбаруудыг үндэслэн нотлогдож буй хүрээнд шударга ёсны зарчимд нийцүүлэн маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Талууд нийлүүлэх хонь ямааныхаа дундаж килограмм жингийн талаар харилцан тохиролцож байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар хийгдсэн гэрээ байхгүй нэхэмжлэгч тайлбарлахдаа бүрэн гүйцсэн хонь ямаа өгч авалцахаар анх тохиролцож байсан гэж тайлбарладаг, хариуцагч тайлбарлахдаа дандаа гүйцсэн хонь ямаа хүлээлгэж өгсөн, төлөг, борлонг нь буцааж байсан, хүлээж авахдаа Ж.******* өөрөө ч байгаагүй, килограмм жингээр нь жинлэж хүлээж аваагүй гэж зөрүүтэй тайлбарлаж байна.

Иймд хонь ямааны килограмм жингийн дундаж алдагдал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талууд өгч авалцсан хонь, эр ямаа, эм ямааны тоог зөрүүтэй тайлбарлаж хэн аль нь түүнийгээ баримтаар нотлож чадахгүй байх тул хоорондынх нь зөрүүг 50%-лж, талуудад ижил тэнцүү байдлаар эрсдлийг нь хариуцуулах байдлаар шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 500 хонь хүлээж авсан гэдэг, хариуцагч 556 хонь өгсөн гэдэг. Иймд зөрүү болох 56-г талууд аль аль нь эрсдлээ өөрсдөө хүлээх үүрэгтэй гэж үзэж 2-т хувааж 28 толгой хонь-ны зөрүүтэй байна гэж үзэж 528 толгой хонь-ийг 130.000 төгрөгөөр бодож 68.640.000 төгрөг,

Нэхэмжлэгч 146 эр ямаа өгсөн гэдэг, гэтэл хариуцагч 177 эр ямаа өгсөн гэдэг. Иймд зөрүү 31 эр ямааг 2 хувааж 15 эр ямааны зөрүүтэй байна гэж үзэж 146+15=161 эр ямааг 120.000 төгрөгөөр бодож 19.320.000 төгрөг

Нэхэмжлэгч 185 эм ямаа авсан гэдэг, гэтэл хариуцагч 181 эм ямаа өгсөн гэдэг. Иймд зөрүү 4 эм ямааг 2 хувааж 2 эм ямааны зөрүүтэй байна гэж үзэж 181+2=183 эм ямааг 60.000 төгрөгөөр бодож 10,980,000 төгрөг, нийт 98.940.000 төгрөгийг 107.000.000 төгрөгнөөс хасахад 8.060.000 төгрөгийг хариуцагч Ш.*******ээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ш.*******ээс хариуцагч Ж.*******эд холбогдуулан мал хариулсны хөлс 4.548.000 төгрөг гаргуулахыг хүсч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр шаардлагадаа ...мал худалдан авсан сарынхаа хоногийн хелсийг тооцоогүй, мал худалдан авсан өдреес хойш дараа сарын 1- ний ядрее эхлан халс тооцсон болно. Иймд Ж.ээс 2023 оны 08 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны мал хариулсаны хөлс 4,548,000 төгрөгийг гаргуулж Ш.*******ийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн үндэслэлүүдийг дурьдсан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэгч Ш.*******э Ж.ээс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны мал хариулсан хөлс 4.548.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Ж.******* нь Ш.*******ээр мал хариулсан хөлс өгөхөөр тохиролцоогүй бөгөөд Ш.*******э нь кг жинд хүрсэн махыг нийлүүлэхээр гэрээ хийсэн болох нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж тайлбарлан маргаж байна.

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байгаа хэдий ч мал худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу бэлтгэн нийлүүлсэн 528 толгой хонь, 161 толгой эр ямаа, 183 толгой эм ямаа, нийт 872 толгой малыг 2023 оны 07 сараас 2023 оны 11-р сар хүртэл маллан хариуцаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа Ш.*******ий цуглуулсан малыг 11 сард бөөнд нь хүлээж авсан, тэрнээс өмнө увуулж цувуулж аваагүй гэж тайлбарласан байна.

Иймд нэхэмжлэгч Ш.*******ийг 872 толгой малыг сарын 1.500 төгрөгөөр тохиролцож 5 сарын хугацаанд хариуцан маллаж байсан байна гэж үзэж тооцоолоход нэхэмжлэлийн шаардлагаас хальж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4.548.000 төгрөгийг хариуцагч Ж.*******ээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар Ш.*******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн 8.060.000 төгрөгнөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар хангасан 4.548.000 төгрөгийг хасч харилцан тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Ш.*******ээс 3,512,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23.080.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313.650 төгрөг, сөрөг нэхэмжлэгч Ш.*******ий төлсөн 87720 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Ш.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 143,910 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******эд, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ж.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 87,718 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ