Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/281

 

 

 

 

 

      2023           3              09                                        2023/ДШМ/281

 

 

Х.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Алтангэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, С.Галцацрах,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч И.Ганбат, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/834 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Х.Бд холбогдох эрүүгийн 2010 00000 0713 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Хбын Б, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсрах засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ............... дүүргийн .... дугаар хороо, .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................../.

            Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмэн хотхоны 43/Б байрны 12 давхрын 225 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Э-Оыг /шөнө 01 цаг 30 минутын үед гэр лүү нь явуулахгүй гэсний улмаас талийгаач Б.Э-О нь 12 давхрын тагтнаас унасан/ амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Хбын Бийг “хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, Х.Бийн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бд биечлэн эдлэхээр тогтоосон 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бийн цагдан хоригдсон нийт 68 хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бөөс амь хохирогч Б.Э-Оы оршуулгын зардалд 17.819.168 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан нойтон салфетка нэг ширхэг, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл нэг ширхэг, Дирол бохь дөрвөн ширхэг, чихэр нэг ширхэг, амны хаалт нэг ширхэг, Е баримт хоёр ширхэг, НӨАТ-н баримт нэг ширхэг, TRUST гэсэн бичигтэй бэлгэвч задлаагүй нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, AL9723026 дугаартай 5000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AU7099116 дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, АU6008786 дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AP3136406 дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AQ0191307 дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, АР0123106 дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, АQ2232886 дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт нэг ширхгийг Х.Бд, PS2939295 дугаартай 10000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AJ2239255 дугаартай 5000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AV0333965 дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, LG маркийн дэлгэц нь хагарсан цагаан өнгийн гар утас нэг ширхгийг Ш.Тд, амь хохирогч Б.Э-Оы эд зүйлс болох хар өнгийн оосортой хар өнгийн жижиг цүнх нэг ширхэг, автобусны карт нэг ширхэг, Хаан банкны карт нэг ширхэг, шүдний сойз 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, уруулын будаг 1 ширхэг, ягаан өнгийн сав 1 ширхэг, порлон 1 ширхэг, шаргал өнгийн гинж нэг ширхэг, мөнгөн ээмэг хос нэг ширхэг, хар өнгийн Ай-фоне 11 маркийн гар утас нэг ширхэг, хар өнгийн дэлгэц нь нэлэнхүйд хагарсан Самсунг маркийн гар утас нэг ширхэг, хугарсан нүдний шил нэг ширхэг зэрэг эд зүйлсийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тт олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр ялтан Х.Бд, 01 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгчид гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь, бичгээр үйлдэж ...шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэсэн заалтыг зөрчиж, өмгөөлөгч удаа дараа дахин дахин нэхэж шаардаж, уншиж сонсгосноос хойш 30 хоногийн дараа гардан авсан нь анхан шатны шүүхийн шүүгч дээрх хуулийг хэрэгжүүлж, биелүүлэхгүй байгаа нь ажлын хариуцлагатай холбоотойгоос гадна ялтны хуульд заасан эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр хандсан, цаг хугацаа алдагдуулсан ноцтой зөрчил гэж үзэж байна. Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар Х.Бийг хууль бус ямар үйлдэл хийсэн, яагаад гэм буруутайд тооцож байгаа талаар ямар ч дүгнэлт хийхгүйгээр шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийг хууль бус ямар үйлдэлд гэм буруутайд тооцсон шийдвэрээ бүрэн танилцуулаагүй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх”, 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “гэм буруутайд тооцсон шийдвэрээ бүрэн танилцуулах” хуульд заасан журмыг зөрчсөн.

Шүүхийн шийтгэх тогтоолд: “...Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.Б нь амь хохирогч Б.Э-Оы хүсэл зоригийн эсрэг гэрээсээ явуулахгүй гэж удаан хугацаагаар буюу /30-40 минут/ түжигнэлдэж, хуч хэрэглэн цохисон үйлдлийн улмаас амь хохирогч нь Х.Бийн гэрийн тагтнаас унаж нас барсан шалтгаант холбоо байх тул түүнийг “хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ...” гэжээ. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг шийтгэх тогтоол бичгийн хэлбэрээр гарч, гардан авснаар олж мэдлээ. Өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаан даргалагч, тухайн хэргийг илтгэгч шүүгч X.Одбаяраас “миний үйлчлүүлэгчийг ямар үйлдэлд гэм буруутай гэж ял оногдуулсан талаар тайлбар авах гэхэд тогтоолд тодорхой бичнэ гэхээс өөр хариулт хэлээгүй. Шүүх дээрх дүгнэлт шийдвэрийн үндэслэлээ танилцуулаагүй атлаа шүүх хуралдаанаар хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл, “...амь хохирогч Б.Э-Оы хүсэл зориг юу байсан, удаан хугацаагаар буюу /30-40 минут/ түжигнэлдэж юу хийсэн, ямар байдлаар яаж хүч хэрэглэсэн, хэн, хаана нь яаж цохисон зэрэг үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу тогтоогдоогүй гэж үзэж байна.

Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 821 дугаар яллах дүгнэлтэд “...Х.Б нь 2020 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Тэлмэн” хотхоны 43/6 байрны 12 давхрын 225 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Э-Оыг /шөнийн 01 цаг 30 минутын үед гэр лүү нь явуулахгүй гэсэн шалтгааны улмаас/ талийгаач Б.Э-О нь 12 давхрын тагтнаас унаж буюу хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд талуудын мэтгэлцээний үндсэн дээр дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл мөрдөн шалгах шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй, яллах дүгнэлт болон хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй үйлдэл нэмж, хууль бус дүгнэлт хийсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Үүнд:

• Б.Э-Оы хүсэл зоригийн эсрэг,

• гэрээсээ явуулахгүй гэж удаан хугацаагаар буюу /30-40 минут/ түжигнэлдэж,

• хүч хэрэглэн цохисон гэх үйлдэл нэмж илтэд үндэслэлгүйгээр гүтгэн тулгаж ял хариуцлага оногдуулсан нь тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний дүгнэлт гэхээсээ илүүтэйгээр тухайн хэргийг илтгэсэн шүүгчийн ур чадвар мэргэжлийн болон хууль хэрэглээний алдаа төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар шийтгэх тогтоол хүчингүй болох үндэслэл гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” үйлдэл хамаарахаар хуульчилжээ. Энэхүү гэмт хэргийн обьектив шинж нь ...байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн идэвхтэй үйлдлээр илэрнэ. Гэтэл Х.Бийг буруутгаж байгаа үйлдлийг яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөр өөрөөр зөрүүтэй тогтоосон, прокуророос X.Бийн ямар идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч амиа хорлох болсон талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх түүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд “...энэ хэргийн хувьд шүүгдэгч Х.Бтэй садан төрлийн холбоотой гэрч Ш.Тгийн мэдүүлгээс гадна энэ хэрэгт хувийн ашиг сонирхолгүй хөндлөнгийн этгээд болох доод айлын Ц.От, Б.Ү нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, гаргасан дүгнэлтээ тайлбарласан шинжээчийн мэдүүлэг, хэргийн газарт хийсэн тэмдэглэл, шүүдэгч Х.Б, гэрч Ш.Т нарын хоорондоо харьцаж байсан мессеж зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон, хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ...” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ. Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн хэдэн сарын хэдний өдрийн хэдэн тоот шинжээчийн аль дүгнэлт, шинжээчийн ямар мэдүүлгээр болон хэргийн газарт хийсэн аль үзлэгээр, гэрч Ц.От, Б.Ү нарын аль мэдүүлгээр, Ш.Т Х.Б нарын хоорондоо бичсэн ямар мессежээр Х.Бийн хууль бус ямар үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож, хохирогчийн амиа хорлох нөхцөл байдалд гарцаагүй хүргэсэн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Харин хэрэгт авагдсан дараах бичгийн баримтаар Х.Б нь талийгчийн үхэлтэй шууд хамааралгүй болохыг нотолж тогтоосон байдаг. Үүнд:

1. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1486 дугаар “...Талийгаачид гавлын орой суурь ясны олон сэлтэрхийт хугарал, 2 тал бөмбөлгийн аалзан хальс доорх нимгэн цус харвалт баруун талын олон хавирганы хугарал нол судасны тасралт 2 уушгины авчилт нолтын цус хуралт элэгний баруун дэлбэнгийн задрал умдагийн баруун дээд салаа олон уулзахын хугарал баруун атгаалын далд хугарал дух баруун мөр, цээжний баруун хажуу ханын зулгаралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүссэн үхэлд хүргэнэ. ...гавлын олон сэлтэрхийт хугарал гол судасны тасралтын улмаас шууд нас баржээ. Үтрээний арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй. Дунд зэргийн согтолттой -1,6 промилл спирт илэрч байна...”,

2. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 3868 дугаар “...талийгаачийн хувцаснуудад үс үрийн шингэний толбо эр бэлгийн эс, биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй...”,

3. 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 3862 дугаар “...Х.Бийн гэх баруун гарын эрхий долоовор, дунд ялдам хурууны хумс зүүн гарын эрхий долоовор дунд ялдам чигчий хурууны хумсанд арьс цус үс болон биологийн гаралтай өөр бусад ул мөр илрээгүй...”,

4. 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 3863 дугаар “...Б.Э-Оы баруун гарын дунд хурууны хумс зүүн гарын дунд хурууны хумсанд арьс цус үс болон биологийн гаралтай өөр бусад ул мөр илрээгүй...”,

5. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3205 дугаар “...цагаан өнгийн цамц, хар өнгийн хөхөвч, хар өнгийн өмд, ногоон өнгийн бээлий, цагаан өнгийн оймс, хар өнгийн гутал шинжилгээнд тэнцэнэ. Цагаан өнгийн цамцанд хатуу мохоо зүйлийн гогдож татах хүчний үйлчлэлээр гарсан хуучин гогдолт хар өнгийн хөхөвчинд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт, хар өнгийн өмдөнд хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан хуучин цооролтууд байна. ...бусад хувцас гэмтэлгүй байна...”,

6. 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 05/265 дугаар “...Шилэн аяганы гадна талаас авсан 3,6 дугаартай нь Э-Оы баруун гарын ядам, зүүн гарын долоовор хурууны хээтэй, 8 дугаартай 1 ш хурууны хээ Бийн зүүн гарын ялдам хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлтүүд,

7. Шинжээч эмч Отгонгэрэлийн “...хөхөвчинд хуучин ханзрал байна...”,

8. Гэрч Эбын “...2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр X.Бтэй зодолдож, түүний хүзүү, цээж болон биед гэмтэл учруулсан...”,

9. Гэрч Гбын “...2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б, Эб нар зодолдож Бийн биед нь гэмтэл үүссэн...”,

10. Нэмэлт шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 776 дугаар шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Ц.Ганболдын “...талийгаачид тогтоогдсон баруун нүдний эргэн тойрон хүрэн ягаан цус хуралт нь нас барахаас өмнө үүссэн, нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэн...”, “...Талийгаач Б.Э-Оы баруун нүдний эргэн тойрон хүрэн ягаан цус хуралт нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна...” мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан дээрх шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгүүдээр “тухайн гэмтэл нь Х.Бийн цохилтоор үүссэн” гэж дүгнээгүй байхад шүүх хэрхэн яаж үгүйсгэсэн болон нотолгооны ач холбогдолтой гэж үзсэн талаар дүгнээгүй, аль баримтаар Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоод байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр “хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон” гэж ерөнхий байдлаар хийсвэрээр дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн. Хүний амь хохирсон гэмт хэргийн хувьд тухайн хэргийг шийдвэрлэх гол нотлох баримт нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт байдаг ба харин хавтаст хэрэгт авагдсан шинжээч Ганболдын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

11. Хавтаст хэрэгт хэргийн газрын 2 янзын үзлэгийн тэмдэглэл байдаг. Үүнд:

• 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн “...Үзлэг мөн өдрийн 03:28 цагт эхэлж, 05.19 дууссан. “Хан-Уул дүүргийн 3 хороо, “Тэлмэн” хотхоны 43/6 байрны хойд хэсэгт 1 орцны харалдаа автозамын зорчих хэсгийн баруун талын явган зорчигчийн замын хэсэгт ...явган зорчигчийн зорчих хэсгийн хашлагын ирмэгт хохирогч эмэгтэйн цогцос харагдах...” нөхцөл байдлыг тогтоосон,

• 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн “...Үзлэг 01:25 цагт эхэлж, 09.16 цагт дууссан. Хаана ямар газарт үзлэг хийсэн нь тодорхойгүй. Хэрэг хаана гарсан нь ойлгомжгүй, тогтоогоогүй, хэмжилт хийгээгүй байдаг. Хан-Уул дүүргийн 3 хороо, “Тэлмэн” хотхоны 43/6 байрны 225 өрөөнд үзлэг хийсэн хэрэг учрал тус өрөөнд болоогүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д: “...гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй хэргийн орон байр... тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ.” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байдаг. Энэхүү хэргийн газрын 2 удаагийн үзлэгээр X.Бийн хууль бус ямар үйлдлийг тогтоосон гэж шүүх дүгнэсэн нь тодорхойгүй үзлэгийн тэмдэглэлийг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь ялгаж салгаж дүгнээгүй.

12. Гэрч Ц.Отгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...дээд талын айл чимээтэй байсан хэрүүл хийсэн дуу чимээ биш түжигнэсэн чимээтэй, эмэгтэй хүн орилох, зодоон, бэлгийн харилцаанд орж байгаа чимээ байхгүй байсан. Хүн унасны дараа хаалганы чимээ дуугарах шиг болсон цонхны ойролцоо дуу чимээ байхгүй байсан. Гэнэт сүр сар гээд юм унасан, хүн унасны дараа хаалганы чимээ дуугарах шиг болсон...”,

13. Гэрч Б.Үын 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...машин дээр тас хийх чимээ гарсан гараад доош харахад эмэгтэй хүн унасан хаалгаар гарах шиг болсон орилсон хашхирсан зүйлгүй...”,

14. Х.Бийн 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Т үсэрчихсэн юм биш үү үсэрнэ гэсэн шүү дээ гэсэн тэгээд гэрээс гараад явсан...”,

15. Гэрч Ш.Тгийн 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 12 минутад өгсөн “...Х.Б нь Э-О согтуу, шөнө болсон учир явуулахгүй гэж байсан. Миний хажууд Б зогсож байсан цаана нь Э-О зогсож байгаад тагт руу гараад унасан байсан, хэрүүл маргаан хийгээгүй. Унтаж амраад яв гэхэд Э-О би үсэрчихнэ шүү гээд орилсон хэрүүл маргалдаан болоогүй. ...утсаар залгаж Бтэй ярихад цаанаас эмэгтэй хүний хоолой гараад хоосон ирэх юм биш биз дээ гэхээр нь 1 шил 0,75 граммын архи аваад очсон...”,

16. Гэрч Ш.Тгийн 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 9 цаг 10 минутад өгсөн “...би үүдэнд, хажууд Э-О байсан Б байж бай Тг гаргаад өгье эндээ хоно гэх шиг болсон би гар бариад гарсан. Б намайг хаалган дээр гаргаж өгсөн Э-О матраснаас босоод тагт руу гарах шиг болсон...”,

17. Гэрч Ш.Тгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн “...бид 3-ыг байхад гэрт зодоон болоогүй, муудалцаагүй, нойл орсон, хөргөгчөөс юм авах л хөдөлгөөн гарсан. Х.Б “эмэгтэй хүн шөнө орой согтуу явах хэрэггүй” эндээ хоноод яв гэж хэлээд хохирогчийн зүүн гарны тохойноос доош хэсгээр түлхэж холдуулсан, хохирогч матрас дээр очиж суусан, хохирогчид өөрөөр гар Х.Б бид 2 үүдэнд юм яриад зогсож байгаад хохирогч алга байгааг мэдээд Х.Б тагт руу очиж харсан дараа нь би харчихаад шууд гараад явсан, хаалга нь дотроосоо дараад шууд онгойдог түлхүүрийн шаардлагагүй ...”,

18. Гэрч Б.Сгийн “...7 дугаар сарын 10-ны өдөр Э-О залгаад Х.Бийнд хамт очих уу гэж залгасан. 7 дугаар сарын 11-ний шөнө 00.50 цагт залгаад очлоо, тосоорой гэж хэлсэн...” зэрэг мэдүүлгүүдээр Х.Бийг тухайн хэрэгт хамааралгүй болохыг нотолсон баримтуудын аль баримтыг авч, аль баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой алдаа гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх гэрч Ц.От, Б.Ү нарын “...дээд талын айл чимээтэй байсан хэрүүл хийсэн дуу чимээ биш түжигнэсэн чимээтэй эмэгтэй хүн орилох зодоон бэлгийн харилцаанд орж байгаа чимээ байхгүй байсан, цонхны ойролцоо дуу чимээ байхгүй, орилсон хашхирсан зүйлгүй...” гэх мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, “...гэрээсээ явуулахгүй гэж удаан хугацаагаар хүч хэрэглэн цохисон үйлдлийн улмаас...” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй үйлдлийг нэмж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар улсын яллагчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 821 дугаар яллах дүгнэлтээр тогтоосон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүх хэрхэн үгүйсгэж няцаасан үндэслэл нь тодорхойгүй, шийтгэх тогтоолд заагаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсний эцэст хэрэгт цугларсан баримтуудаар хэргийн үйл баримтыг бодитой тогтоож чадаагүй, Х.Бийн гэм буруутайг хөтөлбөргүй тогтоогоогүй тул гэм буруугүйд тооцох, цагаатгах хуулийн зохицуулалтын дагуу хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Т би 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрүүлж, өсгөсөн отгон охин болох Б.Э-Оыг учир битүүлгээр амь насаа алдсан тухай мэдэж, цагдаагийн байгууллагаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгон өдийг хүртэл үнэн мөнийг тогтоолгож чадахгүй арга мухардан хууль, шүүхийн байгууллагын үүд сахин явна. Миний бие 7 хүүхэд төрүүлж залуу насандаа үрсийнхээ эцгийг цаг бусаар алдсан ч үр хүүхдүүдээ хүн чанар, соёл боловсрол, үнэнч шударгаар нийгэмд биеэ зөв авч явахад сурган өсгөж, бүгдийг нь эрүүл саруул нас биед хүргэсэн билээ. 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр миний отгон охин Б.Э-О нь төрсөн ах Б.Б-Оын гэр бүлтэй ууланд гарч, хоол унд хийж, агаар салхинд өнжөөд орой гэртээ хамт ирж ах Б-Ооор толгой дээрээ бүлээн ус хийлгэж, үс гэзгээ угааж, өмссөн хувцсаа сольж өмсөөд эгчийндээ очиж хононо гэж хэлээд гарсан байдаг. Энэ хэрэг эхнээсээ л хавтаст хэргийн хуудас болгонд миний охины бусдын гарт амиа алдсан байдалтайг нотолдог гэж би үздэг. Миний охин өндрөөс унахдаа цээжиндэх цагаан цамц нь мөрнөөс дээш мултарсан байдалтай, өмсөж явсан хөхөвч, цамц зулгаагдаж ханзарсан, баруун нүд цохигдож хөхөрсөн, баруун өвдөг зулгарч, өмд ханзарч урагдсан, унахдаа гадуур хувцсаа өмссөн, гартаа бээлий, хөлдөө гутлаа өмсөж цүнхээ авсан байдалтай байсан нь энэ хүүхэд явахыг хүссэн, гарах гэсэн оролдлого хийсэн нь тодорхой байгаа, цонхон дээр гарын мөр үүссэнг шинжилгээгээр тогтоогоогүй, хувцасны шинжилгээг илт худал гаргаж дахин шинжээч томилуулаагүй, хөрш айлын гэрчүүд мэдүүлэхдээ 30-40 минут их нүсэр дуу чимээ гарсан, хүн огт дуу гаргаагүй гэж мэдүүлсэн нь миний охиныг зодож нүдэж, тархи толгойнд нь цохиж ухаан алдуулаад айсандаа тэр хоёр залуу цонхоор гаргаад шидчихсэн болов уу гэсэн таамаг эх хүн надад төрж байна. Яав ч бага зэргийн согтолттой хүн бүх хувцсаа өмсөөд цүнх бээлийгээ аваад цонхоор өөрөө үсэрнэ гэж байх уу. Яагаад тухайн үед охиныг минь гаргахгүй түлхүүр ээ халаасалчихаад өгөхгүй гэрээс гаргахгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тодорхой байдаг. Хоёулаа цуваръя, шаая гэх зэргээр хоорондоо бичсэн байдаг энэ хүчингийн хэрэг биш юм уу. Хууль мэдэхгүй надад л тодорхой хэрэг харагдаад байх юм. Энэ хоёр залууг хоёуланг нь шалгаж хэрэгт татдаггүй юм уу. Хоорондоо мэдүүлэг нь байнга зөрдөг, өөрсдийн өгсөн мэдүүлгүүд нь ч өөрийн мэдүүлгээсээ зөрдөг. Ийм байдалтай байхад мал хулгайлсан хулгайчаас дор ял өгч нөгөөх залууг нь гэрч болгож цагдаа, прокурор нь шалгаж, шүүх нь шийтгэж байгаа байдал нь яасан даажигнасан, ядарсан эх надаар тохуурхасан төр байдаг юм бэ. Би аргаа барж энэ хугацаанд олон ч хүний нүүр үзэж мөс таньж, олон ч өмгөөлөгчийн царай царайчилж, мэдлэг, сэтгэл хүрдгүйг анзаарч нус нулимсаа хантааж явна. Би хохирсон дээрээ ингэж хохирмооргүй байна. Ийм шударга бус нийгэмд хүнийг ядуу дорой, мөнгөгүй, танилгүй ах дүү муутайгаар минь дарлаж дээрэлхдэг байдлыг таслан зогсоож хуулийн дагуу ажилладаг, шударга үнэнг олдог хууль шүүхийг хүсэж байна. Би хүүхдийнхээ амийг амиар сольж өөртөө учирсан сэтгэл санаа, бие махбодын хохирлыг гаргуулж шударгаар шүүлгэмээр байгааг хүсэж ийнхүү гомдол гаргаж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, уг хуулийн зорилго, зорилтод нийцээгүй, хүний хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироож зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй буруу шийдвэр гарсан гэж үзэж байна. Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 0333 дугаар магадлалаар тус эрүүгийн хэрэгт 6 үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байхад уг ажиллагааг хийж гүйцэтгэлгүй улмаар ялыг хөнгөрүүлэн зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна гэж үзэж прокурорт 60 хүртэл хоногоор хойшлуулах хүсэлт гаргасан боловч хэлэлцэлгүй шийдвэрлэсэн тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас явсан анхных нь өмгөөлөгч учраас хэдэн зүйлд тайлбар хэлье. Энэ хэрэг нь хүчиндэх гэмт хэрэг юм. Тухайн хүн хүчиндэх гээд нөгөө охин зөвшөөрөөгүй учраас тагтнаас үсэрсэн хэрэг. Мөрдөн байцаалтын явцад энэ зүйл ангиар нотлогдоход хэцүү байсан. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн. 2 дахь хэргийн газрын үзлэгт өмгөөлөгч миний бие очиж бүх зүйлийг харсан. Миний үзэж байгаагаар цугларсан нотлох баримтаар удаа дараагийн шүүгч нар шийдвэрлэсэн. Гэхдээ сүүлийн 3 шүүгч маш дотоод итгэлээр хандсан. Өнөөдөр шүүх нотлох баримтад дотоод итгэлээр хандана, гадны хэн ч нөлөөлж болохгүй. Олон жил өмгөөлөгчөөр ажилласан өмгөөлөгчийн хувьд энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл тохирсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч олон янзаар тайлбарладаг. Ямар нэгэн юмыг аль ч өнцгөөс нь тайлбарлаж болно. Гэтэл эрүүл саруул, нүд, ам нь зүгээр байсан охин ороод цонхоор үсэрсэн. Нотлох баримтууд байгаа, яагаад нотлох баримт байхгүй гэж яриад байгааг ойлгохгүй байна. Гэрч болох найзалж байсан охин нь “хамт Бийн гэрт ирээд намайг битгий үлдээгээрэй, намайг аваад яваарай гээд гуйж байсан” гэж ярьсан байдаг. Мөн найз охин руугаа яриад “намайг тосоод аваарай, гарлаа шүү” гэсэн байдаг. Доод айлын 2 гэрч буюу ээж, охин хоёр айхтар мэдүүлдэг. “Бид нар хөдөө явах гэж байсан. Түжигнээд унтуулахгүй байсан” гэж мэдүүлсэн. Шалан дээр гутлын чирсэн зураас байдаг. Талийгаачийн төрсөн ах шүүхэд “миний охин дүү наадам тэмдэглээд нүд, ам эрүүл гарч явсан” гэж мэдүүлдэг. Б уг гэмтлийг учруулсан гэдэг нь тогтоогдоогүй гэж юу яриад байгаа юм бэ. Яллагдагч хэргээ хүлээж болно, хүлээхгүй ч байж болно. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр уналтаас үүсээгүй, шинэ гэмтэл байна гэж гарсан. Тухайн газар байсан хамаатны 2 залуу юу гэж ч ярьж болно. Анхан шатны шүүхийн 3 шүүгч дотоод итгэлээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг процессын алдаа олж хараагүй. Шүүгдэгч тал хүний үнэргүй муухай хүмүүс, хүний сайхан охины амь насыг хохироочихоод сэтгэл санааны байтугай ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Аль, аль нь Увс аймгийн буюу нэг нутгийн хүмүүс байдаг. Эхийн сэтгэлийг ойлгож байгаа учраас гомдолтой байгаа. Айлын бага охин, хүмүүжилтэй, эхийгээ харж ханддаг, ажилсаг, хөдөлмөрч хүүхэд байсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан зүйлчлэл тохирсон, зөв шийдвэрлэсэн. Энэ хэргийг буцааж шалгах шаардлагагүй. Нотлох баримтууд хангалттай. Заавал Б тэгсэн байна гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт хүсээд байгаа юм уу. Шинэ гэмтэл байна, унах үед үүсээгүй байна гэсэн нь хангалттай. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.” гэв.

Прокурор А.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Х.Б нь 2020 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмэн хотхоны 43/Б байрны 12 давхрын 225 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Э-Оыг шөнө 01 цаг 30 минутын үед гэр лүү нь явуулахгүй гэсний улмаас талийгаач Б.Э-О нь 12 давхрын тагтнаас унаж нас барьж улмаар хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн. Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж Х.Бд холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэр хэмжээг зөв баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан  шүүгдэгч Х.Бд 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан 2 жилийн хорих ялыг хасаж, үлдсэн 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 834 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмэн хотхоны 43/Б байрны 12 давхрын 225 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Э-Оыг /шөнө 01 цаг 30 минутын үед гэр лүү нь явуулахгүй гэсний улмаас талийгаач Б.Э-О нь 12 давхрын тагтнаас унасан/ амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тийн “...Миний хамгийн бага охин Э-Оыг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс Х.Б гэх найз нь “хүрээд ир” гэж утсаар дуудаад байсан бөгөөд ах нь явуулаагүй, орой шөнө болж байна гээд гаргаагүй юм. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр мөн Х.Б утсаар залгаж “би ганцаараа байна, хүрээд ир” гэж дуудсан байсан. Тэгээд гэрээс гарахаасаа өмнө эгчтэйгээ фейсбүүк чатаар “танайд очиж хононо” гэж чатласан байсан. ...Миний охин шөнийн 00 цаг 51 минутад өөрийнхөө үеэл С руу утсаар яриад “эгч нь одоо эндээс гарлаа, тосож аваарай” гэж хамгийн сүүлд хэлсэн байсан. ...Х.Бтэй “Говь” ХК-д цуг ажилладаг байсан. ...Хэрэг гарахаас өмнөх өдрүүдэд сэтгэл санаа нь хэвийн байсан бөгөөд надтай инээж хөхрөөд их сайхан ааштай, дөлгөөн тайван байсан...” /хх 77-78/,

  гэрч Ц.Отгийн “...Манай дээд айл унтахгүй, хоорондоо зодолдоод байгаа юм шиг ямар нэгэн зүйл авч шидэж байгаа юм шиг түс тас хийх чимээ гараад тэгээд машин дээрээс ямар нэгэн зүйл унаж тас хийж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгээд машин дээр юм унав уу гээд тагтан дээр гараад доош харахад 2 машины голд нэг хүн унасан байсан. Дээд айл түжигнээд байсан болохоор дээш харахад нэг залуу цонхоор доош хараад байж байхаар нь “та нар хүнээ бүртгээч” гэж хэлэхэд тэр залуу “юу юу” гэж байснаа цааш ороод “хөөе манайхан” гэж хэлээд наашаа цаашаа холхиод байсан. Тэгээд гараад явах хаалганы чимээ сонсогдсон. ...Хүүхдүүдээ унтуулах гэж байхад дээд айл чимээтэй байгаад байсан бөгөөд хэрүүл хийсэн биш, түжигнэсэн чимээтэй байгаад амраахгүй байсан. ...Эмэгтэй хүн орилох, зодоон, бэлгийн харилцаанд орж байгаа дуу чимээ байхгүй, зүгээр түжигнэх, тавилгаа зөөгөөд байгаа юм шиг дуу чимээ их байсан. ...Хүн унасны дараа хаалганы чимээ дуугарах шиг болсон. ...Цонхны ойролцоо дуу чимээ байхгүй байсан, гэнэт сүр сар гээд юм унасан...” /хх 80-81, 83-84/,

  гэрч Б.Үын “...2020 оны 7 дугаар сарын 12-ны шөнийн 01 цаг 30 минутын үед манай дээд айл түжигнээд хөргөгч авч шидэж байгаа юм шиг түс тас гэх чимээ 30-40 минут болсон, тэгээд машин дээр тас гэх чимээ гарсан. Тагтан дээр гараад доош харахад газар нэг эмэгтэй унасан байхаар нь дээд айлын тагт руу харахад нэг залуу доош хараад байж байхаар нь “та нараас хүн унасан юм биш үү” гэхэд “хэн, хэн юу болсон, яасан юм” гэж хэлээд цаашаа “хөөе манайхан” гээд орсон. Тэгээд түжигнээд байж байгаад нэг нь хаалгаар гарах шиг болсон. ...Яг тас хийх чимээ гарсны дараа нэг залуу доош харсан байсан. Манай ээж “та нар хүнээ бүртгээч” гэж хэлэхэд “юу, юу болсон” гэж хэнэггүй хэлсэн. ...Нэг эмэгтэй “хөөе” гэх чимээ гарсан орилсон хашхирсан зүйлгүй...” /хх 85-88/,

  гэрч М.Бн “...2020 оны 7 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагийн үед Ривер Стоун хотхоноос гараад А, Энх-Учрал, Тэмүүлэн, Батжаргал нарын хамт Тэлмүүн хотхоны арын зам дагуу явж байхад дээрээс нэг урт хар юм унаад аймаар чанга дуугарсан. Тэгэхээр нь бид нар хүн байж магадгүй гэж бодоод харахад хүн байхаар нь 103 болон цагдаа дуудаад замын ард гараад зогссон. ...Бараан өнгийн өмдтэй, цайвар өнгийн цамцтай эмэгтэй хүн доошоо хараад унасан байсан. ...11 давхрын хүмүүс хүн унасны дараа 12 давхарт хүмүүс зодолдоод байсан гэж хэлсэн. Бид нар хаанаас унасныг хараагүй...” /хх 89-90/,

  гэрч Г.Аын “...2020 оны 7 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагийн үед ...төв замын араар явж байхад Тэлмүүн хотхоны байрнаас нэг хар юм унах шиг болсон. Эхэндээ хог гэж бодсон, ...дөхөж харахад доошоо харсан эмэгтэй хүн байсан. ...Яг хаанаас унасныг хараагүй, дээрээс унаж байна гэж харсан...” /хх 92/,

  гэрч Ш.Тгийн “...нэг шил 0.75 граммын архи аваад 22 цаг 40 минутын үед Х.Бийн гэрт ороход талийгаач, Х.Б хоёр “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн савтай пиво ууж дуусгаад үнсний сав болгосон байдалтай, дахин 2,5 литрийн нэг пиво задлаад уугаад сууж байсан. Тэгээд би архиа өгөөд Х.Бтэй хамт байсан охинтой танилцахад “Э-О” гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд бид гурав эхлээд том пивоноос уугаад дунд зэрэг болгоод хөргөгчид хийгээд Х.Бийн гэрт байсан гадаад нэртэй 0.5 граммын архийг уугаад дуусаж байхад Х.Б над руу фейсбүүк чатаар намайг “одоо харьж унт” гэсэн утгатай чат бичихээр нь би “ок ок, энд байгаа архиа ууж дуусаад явна” гэж хэлсэн. Миний авчирсан архийг задалж уугаад нэлээн дундаа орсон чинь Х.Б намайг нүдээрээ дохиж явах болж байна уу гээд байсан. Тэгээд ууж байх үедээ “найз нь одоо удахгүй явахгүй бол болохгүй” гэж би гэртээ харих талаараа Х.Б, Б.Э-О хоёрт хэлсэн чинь Б.Э-О “би ч бас харилаа” гэж хэлээд гар утсаа аваад найз руугаа залгах шиг болсон, гар утсаараа хүнтэй яриад “найзыгаа тосож аваарай” гэсэн утгатай ярьж байсан. ...Х.Б ариун цэврийн өрөө ороод гарч ирэх хооронд Б.Э-О хувцасны өлгүүрээс хувцсаа аваад миний хажууд ирж суугаад Х.Б ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд сууж байсан газраа суухаар нь би “найз нь гэртээ харилаа” гээд босож үүд рүү яваад гутлаа өмсөөд гарах гэхэд Б.Э-О Х.Бд “найз нь ч гэсэн явлаа” гээд босож үүдний хэсэгт ирсэн чинь Х.Б “андаа чи шөнө орой явж яах юм бэ, архиа ууж дуусгаад эндээ унтаж амраад яваа” гэж хэлсэн чинь Б.Э-О “би гэр рүүгээ ярьсан” гэж хэлээд гарах гэхэд Х.Б гаргахгүй байсан чинь Б.Э-О уурлаад цаашаа тагт руу чиглээд явсан. Тэгээд “болохгүй бол би үсэрнэ шүү” гэж талийгаач орилсон, би үүдэнд хаалганы хажууд Х.Бд “андаа сайхан амраарай” гээд гар бариад хаалганы бариулаас бариад онгойлгох хооронд Х.Б намайг дуудахад “яасан бэ” гэхэд “Б.Э-О үсэрчихлээ” гэж хэлээд тагт руу гараад Х.Б харснаа “байхгүй байна шүү дээ” гэж хэлээд үүдний хэсэгт ирэхээр нь “андаа яаж байгаа юм бэ, хүн үхчихлээ шүү дээ” гэж хэлээд хаалгаар гараад байрны төв замын хэсэгт очиход хэдэн хүмүүс зам дээр явж байгаад “хүн үсэрчихлээ” гээд ярьж байсан. ...Бид гурав хоорондоо хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй, Х.Б Б.Э-Оыг “явуулахгүй, унтаж амраад яв” гэхэд Б.Э-О “би үсэрчихнэ шүү” гэж ууртайгаар орилсон, түүнээс хэрүүл маргаан үүссэн зүйлгүй. Х.Б Б.Э-Отой хоёулхнаа байх зорилгоор намайг явуулах гэж байсан байх. ...Би үүднээс Х.Бтэй гар бариад “сайхан амраарай, та хоёр зохицоод хоноорой” гэсэн утгатай үг хэлээд гарсан. Би тэгээд гараад Тэлмүүн хотхоны хашааны хаалгаар гараад явахад хүмүүс замын цаана наашаа харсан хүмүүс “хүн уначихлаа” гэсэн үг сонсогдсон. Нэг мэдэхэд цагдаа намайг дуудаад “чи хаанаас гарч ирсэн, хамт явна” гээд машиндаа суулгаад аваад явсан. ...Би хүн унахыг хараагүй. ...Би Буянаагийнхаас гараад машин зам дээр гарч ирэх хүртлээ юу ч санахгүй байгаа. ...Х.Б эхлээд тагтны цонхоор хараад “уначихсан байна шүү дээ” гэхээр нь би очиж цонхоор харахад хүн уначихсан байсныг олж хараагүй бөгөөд маш их айгаад Х.Б рүү орилж байгаад гарсан юм...” /хх 96-97, 98-99, 3 хх 114/,

  гэрч Б.Б-Оын “...2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамт ууланд гараад 14 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Салхитын 1а тоотод гэртээ ирсэн Тэгээд талийгаач гэрээс 18 цаг өнгөрч байхад гарсан. Талийгаач тэр үед эгч Ононгынд очлоо гэж хэлээд гэрээс гарсан. ...Сэтгэл санаагаар унасан зүйл байхгүй, инээж хөөрөөд явж байсан...” /хх 101-103/,

  гэрч Б.Сгийн “...2020 оны 02, 03 дугаар саруудын аль нэгэнд Энхүүл /Б.Э-О/ “манай нэг найзынд хамт очъё, “Говь” ХК-д ажиллаж байхдаа танилцаж байсан, намайг архи уугаад муудчихвал аваад яваарай” гэж хэлсэн. Тэгээд Тэлмүүн хотхоны хамгийн дээд давхарт одоо тоотыг нь санахгүй байна, орой 23 цаг өнгөрч байхад очиход хоёр залуу архи уугаад дөнгөж эхэлж байсан. ...Тус хоёр залуутай намайг танилцуулсан, Х.Б, Хосоо гэж байсан. Тэгээд Энхүүл тэр хоёр нэг шил 0.75 литр архи, ...2.5 литр пиво уусан. Тэгээд явах гэтэл Х.Б нь Энхүүлээг “явуулахгүй, байж байгаад яв гээд гэрээсээ гаргахгүй” байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг унтуулаад гарахаар болсон. Үүрээр тэр хоёр унтаад өгөхөөр нь бид хоёр нэг талын буланд хамт унтаж байгаад гараад явсан. ...2020 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 00 цаг 50 минутын үед унтаж байхад Энхүүлээ /Э-О/ өөрийнхөө дугаараас над руу залгаад “аниа нь удахгүй очлоо шүү, тосоорой” гэж хэлсэн. Би “за за” гээд утсаа таслаад унтсан. Өглөө 06 цаг өнгөрөөд сэрэхэд над руу залгаагүй байхаар нь Х.Бийнд хоносон юм байна гэж бодсон. ...Утсаар ярихад цаана дуу чимээ сонсогдоогүй. ...Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, найзуудтайгаа л ганц нэг ууж суудаг. ...Хэнтэй байгаа талаар асуугаагүй болохоор надад хэлээгүй, “удахгүй очно тосож аваарай” гэж байсан...” /хх 108-110, 111-112/,

  гэрч Г.Оын “...Талийгаач ...2020 оны 7 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед над руу чат бичиж “...“Говь” ХК-д цуг ажилладаг байсан эрэгтэй найзынхаа гэрт байна. Орой танай гэрт очиж хононо шүү” гэж хэлж байсан. Энэ талаар фейсбүүк мессеж нь надад байгаа. Талийгаач бид хоёр царай зүсээ харж ярьсан зүйл байхгүй. ...Түүнээс царай төрөхөө харж яриагүй. ...надтай 19 цагийн үед ярьж “очно” гэсэн түүнээс хойш дахиж залгаагүй, яриагүй ба маргааш өдөр нь ээжээс нь нас барсан гэж мэдсэн...” /3 хх 126/,

  гэрч Б.Мийн “...2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр манай хамаатнууд Тэрэлж явах ёстой байсан, тэгээд дүүгээ /талийгаач/ хамт явъя гэхэд 11-ний өдөр би “найз нартайгаа уулзана” гэж хэлж байсан...” /хх 103-105/,

  гэрч Б.Эийн “...2020 оны 7 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад явах гэж байхаар нь би “хаачих гэж байгаа юм, шөнө орой болсон байна” гээд гаргаагүй. Тухайн үед утсаар яриад байхаар нь “яадаг хүн бэ” гэхэд “та танихгүй” гэж хэлсэн. Өчигдөр том ах Б.Б-Оын гэр бүлтэй хамт уул руу салхинд гарчихаад гэртээ ирснийхээ дараа “эгч Ононгынд очлоо” гэж хэлээд гарсан. Онон гэх эгчийндээ очоогүй байсан. Талийгаач “Онон эгчтэй өчигдөр найз залуутайгаа уулзана” гэж хэлсэн байдаг. Тэгээд “найз залууг чинь харья ирж танилцуул” гэхэд “дараа больё” гэж хэлсэн байсан...” /хх 106-107/,

  гэрч А.Эбын “...Би хамгийн сүүлд 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр уулзаж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг хотхоны Х.Бийн түрээсийн байранд уулзаж, Х.Б түүний найз Чинбат, Т нартай цуг пиво уугаад Х.Б бид хоёр маргалдаж, түүний биед гэмтлийг би учруулсан бөгөөд маргалдаж сүүлд салсан юм. ...би Бийн хүзүү, цээж, гар хэсэгт гэмтэл учруулсан юм. ...Миний хүзүү цээж зулгарсан байсан. Бийн биеийг маргааш нь видео бичлэгээр харилцан ярилцахдаа харахад цээж хүзүү хэсэг нь шалбарсан зулгарсан байсан. Түүнээс бол очиж уулзаагүй...” /хх 121-122, 3 хх 57/,

              гэрч Б.Гбын “...2020 оны 7 дугаар сарын 10-ны орой ...Х.Бийн гэрч ороход Х.Б, түүний хуурай ах Эб, хамт амьдардаг Чинбаа нар байсан. ...Ариун цэврийн өрөөнд Х.Бтэй юм яриад сууж байхад Эб орж ирээд хэрүүл маргаан хийж эхлээд “намайг та нар хүндлэхгүй байна уу” гэх зэрэг зүйл ярьж эхлээд над руу дайраад байхаар нь Х.Б намайг өмөөрөөд Эб ахтайгаа маргалдаж зодолдсон. ...Х.Бийг Эб ах боогоод байсан бөгөөд хоорондоо хэд хэдэн удаа цохилцож зууралдаж байсан...” /хх 123-124, 3 хх 70/,

  гэрч Х.Эийн “...би маргааш өдөр нь хүн унаж нас барсан талаар сонссон юм. 2020 оны 7 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө цагийг нь хэлж мэдэхгүй байна 12-01 цагийн хооронд шөнө хүн амьтан орж гараад байгаа юм уу хаалганы чимээ гарч байсан. Хэрүүл маргаан зодооны чимээ сонсогдоогүй, яг хажуу 226 тоотод байгаа хүн сонссон байж магадгүй, 227 тоотод хүн байдаггүй юм...” /3 хх 66/,

  шинжээч эмч Ц.Ганболдын “...Талийгаач Б.Э-Оы баруун нүдний эргэн тойронд хүрэн ягаан цус хуралт гэмтэл нь нас барахын өмнө үүссэн гэмтэл байна. Уг гэмтэл нь уналтаас үүсээгүй...” /хх 208-209/,

  шинжээч Б.Отгонгэрэлийн “...Хар өнгийн хөхөвчинд гарсан 31 мм хэмжээтэй гэмтлийн утасны зах ирмэг жигд бус суналттай тасарсан, оёдол оёосоор тасарсан, утаснуудын зах ирмэг бохирогдсон байсан тул татах чангаах үйлчлэлээр гарсан, хуучин ханзралт байна гэж дүгнэлт гаргасан...” /хх 210-211/,

  шинжээч Б.Цогбаярын “...Тухайн хэрэг нь 2020 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө болсон байна. Шинжилгээнд хаягласан он сар, цагийг харвал 2020 оны 7 дугаар сарын 12-ны 17 цаг 09 минутад авсан гэсэн байна. Эндээс харахад шинжилгээнд цус авахдаа хугацаа алдуулж 17 цагийн дараа авсан байна. Химийн шинжилгээний үр дүн тухайн хүнээс цус авсан тэр үеийн нөхцөл байдлыг тодорхойлдог. Иймээс цус авахаас 17 цагийн өмнөх байдлыг нөхөн тогтоох боломжгүй...” /хх 212-213/,

  шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Х.Бийн биед буюу хүзүүнд зулгаралт гэмтэл нь эдгэрэлтийн үйл явц буюу тав тогтох ...үйл явц явагдаагүй байсан тул шинэ гэмтэл буюу хэрэг болох үед үүсэх боломжтой гэж дурдсан байгаа. Харин бусад гэмтлүүдэд эдгэрэл үйл явц үүссэн байсан тул хэрэг болохоос өмнө үүссэн буюу хуучин гэмтэл гэж дүгнэсэн...” /хх 214-215/,

  шинжээч Г.Эрдэнэзаяагийн “...тагтны вакум цонхны шилэн дээрээс №10,11 дугаартай хоёр ширхэг гарын мөр тагтны вакум цонхны дотор талын босоо хүрээнээс №12,13 дугаартай гарын мөр нийт 4 ширхэг гарын мөр илрүүлсэн байсан. Мөрдөгчийн асуусан асуултын дагуу хариулсан вакум цонх дээрээс илрүүлсэн 4 ширхэг гарын мөрнөөс хоёр ширхэг буюу №10,11 дугаартай мөр шинжилгээний шаардлага хангаагүй учраас тэнцэхгүй гэснийг дүгнэлтэд тусгаад явсан. Үлдсэн хоёр ширхэг мөр буюу №12,13 дугаартай мөрийг шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 4 дугаарт нийтэд бичсэн байна. Түүнээс 12, 13 дугаартай хоёр ширхэг гарын мөр нь Х.Б, Ш.Т, Б.Э-О нарын гарын дардастай тохирохгүй, мөн эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэж тусгасан байгаа юм...” /3 хх 82/,

  шүүгдэгч Х.Бийн “...Тг ирэхээс өмнө Энхлүүн бид хоёр юм ярьж сууж байхдаа нэг пиво хувааж уусан ба гаднаас Т ирээд бид гурав үлдсэн пиво, нэг шил архиа хувааж уусан. Бид гурав архи, пивоо уугаад нэлээн халж согтсон. ...Т рүү “андаа чи одоо явчих, бид хоёр үлдье” гэж мессенжерээр бичсэн чинь Т “за пивоо уучхаад явлаа” гэсэн хариу ирүүлсэн. Хэсэг байж байгаад найз Тг явуулах гээд гэрийнхээ үүдний хэсэгт байхад найзтайгаа маргалдсан. Энэ үед Энхлүүн бид хоёрын хажууд ирэхээр нь би “цаашаа байж бай” гээд түлхсэн. Тэгсэн над руу орилоод юм хэлээд байсан, яг юу гэж хэлснийг нь санахгүй байна, хэсэг Ттэй маргалдаж байгаад Энхлүүн рүү харсан чинь гэрт байхгүй байсан. Тэгэхээр нь Тгээр ариун цэврийн өрөөг шалгуулахад Энхлүүн байхгүй байсан. Т Энхлүүнийг үсэрчихсэн юм биш үү, үсэрнэ гэсэн шүү дээ гэж байсан. Тэгээд бид хоёр байрны тагтаар доош харахад Энхлүүн доор газар уначихсан байсан. Тэгээд л бид хоёр яана, хүн алчихлаа гэж орилоод шокт орчихсон ба Т гэрээс гараад явчихсан юм...” /хх 93-96, 227-228/ гэх мэдүүлгүүд,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1486 дугаар “...Талийгаачид гавлын орой суурь ясны олон сэлтэрхийт хугарал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальс доорх нимгэн цус харвалт, баруун талын олон хавирганы хугарал, гол судасны тасралт, хоёр уушигны авчилт, голтын цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн задрал, умдагын баруун дээд салаа, олон уулзахын хугарал, баруун атгаалын далд хугарал, дух, баруун мөр, цээжний баруун хажуу хананы зулгаралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүснэ. Үхэлд хүргэжээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь гавлын олон сэлтэрхийт хугарал, гол судасны тасралтын улмаас шууд нас баржээ. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой, сэтгэцэд нөлөөлөх эмийн бодис хэрэглээгүй байна. Цус нь 1-р бүлэг байна. Үтрээний арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна...” /хх 197-202/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3205 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цамц, хар өнгийн хөхөвч, хар өнгийн өмд, ногоон өнгийн бээлий, цагаан өнгийн оймс, хар өнгийн гутал шинжилгээнд тэнцэнэ. Цагаан өнгийн цамцанд хатуу мохоо зүйлийн гогдож татах хүчний үйлчлэлээр гарсан хуучин гогдолт, хар өнгийн хөхөвчинд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт, хөр өнгийн өмдөнд хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан хуучин цооролтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна...” /хх 127-133/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 3868 дугаар “...Саарал өнгийн цамцан дээр цус илэрсэн. Бусад хувцас дээр цус илрээгүй. Дээрх хувцаснуудад үс, үрийн шингэний толбо, эр бэлгийн эс, биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. Саарал өнгийн цамцан дээр илэрсэн цус ДНХ-н шинжилгээнд тэнцэхгүй...” /хх 134-136/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3864 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Х.Б, 2020.07.12 17:05” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. 2.3.4 Шинжилгээнд ирүүлсэн цус нь согтолтын зэрэг тодорхойлох шинжилгээнд зарцуулагдсан тул мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тодорхойлох шинжилгээг хийх боломжгүй...” /хх 140-141/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8062 дугаар “...Х.Бийн биед цээж, баруун, зүүн бугалгад цус хуралт, зүүн бугалга, баруун мөр, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Х.Бийн биед учирсан хүзүүнд зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой бөгөөд бусад гэмтэл хэрэг болохоос өмнө үүссэн хуучин гэмтэл байна...” /хх 163-164/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 3862 дугаар “...Х.Бийн гэх баруун гарын эрхий, долоовор, дунд, ядам, хурууны хумс, зүүн гарын эрхий, долоовор, дунд, ядам, чигчий хурууны хумсанд арьс, цус, үс болон биологийн гаралтай өөр бусад ул мөр илрээгүй...” /хх 168-169/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 3863 дугаар “...Б.Э-Оы баруун гарын дунд хурууны хумс, зүүн гарын дунд хурууны хумсанд арьс, цус, үс болон биологийн гаралтай өөр бусад ул мөр илрээгүй...” /хх 173-174/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 05/358 дугаар “...гарын мөр №1 нь талийгаач Б.Э-Оы баруун гарын долоовор хуруугаар, гарын мөр №12 нь /вакум цонхны дотор талын босоо хүрээнээс/ Хбын Бийн зүүн гарын ядам хуруугаар, гарын мөр №13 нь /вакум цонхны дотор талын босоо хүрээнээс/ Баасангийн Чинбатын баруун гарын ядам хуруугаар тус тус дарсан байна. Гарын мөр №2,5,7,14,15 нь талийгаач Б.Э-О, Хб, Б Б.Чинбат нарын гарын дардастай сан дахь хүмүүсийн гарын дардастай ,эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй өөр хоорондоо тохирохгүй байна. Талийгаач Б.Э-О, Хб, Б Б.Чинбат нарын гарын дардас нь папилон сан дахь хүмүүсийн гарын мөрүүдтэй өөр хоорондоо тохирохгүй байна...” /3 хх 149-151/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2971 дугаар “...шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн 6 дахь хуудасны зураг 29, зураг 30 гэж дугаарласан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 10х6, 12х7,5см хэмжээтэй мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй тул цаашид харьцуулах шинжилгээ хийх боломжгүй...” /3 хх 165-167/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 776 дугаар “...талийгаачид тогтоогдсон баруун нүдний эргэн тойрон хүрэн ягаан цус хуралт нь нас барахаас өмнө үүссэн байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний цус хуралт нь хөдөлмөрийн чадварыг бууруулахгүй. /3 хх 182/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 05/265 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн №1,2,3,5,6,7,8,12,13,14,15 гэж дугаарласан 11 ширхэг гарын мөрүүд болон амь хохирогч Б.Э-О, гэрч Х.Б, Ш.Т нарын гарын хээний дардаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин №4, 9, 10, 11 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Папилон санд 2020-138-ХУД гэж кодолсон №3 дугаартай “шилэн аяганы гадна талаас” гэсэн гарын мөр нь Папилон санд 2020-ЦОГЦ-ХУД дугаараар бүртгэгдсэн Б.Э-Оы баруун гарын ядам, №6 дугаартай “шилэн аяганы гадна талаас” гэсэн гарын мөр нь Б.Э-Оы зүүн гарын долоовор хурууны хээтэй, №8 дугаартай “шилэн аяганы гадна талаас” гэсэн 1 ширхэг гарын мөр нь Папилон санд MN000120006699 дугаараар бүртгэгдсэн гэрч Х.Бийн зүүн гарын ядам хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тус тус тохирч байна. ...Шинжилгээнд тэнцэх №1,2,3,5,6,7,8,12,13,14,15 гэж дугаарласан гарын мөрүүд болон хохирогч Б.Э-О, гэрч Х.Б, Ш.Т нарын гарын хээний дардас нь эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна...” /хх 179-194/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

  дуудлагын лавлагааны хуудас /хх 5/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тийн өргөдөл /хх 6-7, 79/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-27/, цогцсын гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 29-33/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 84-91/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 34-37/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 38-43/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 46-47, 68/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 48-67/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 69-71/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, санал /хх 72-74/, биологийн шинжилгээний хариу /хх 205/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.Бийг “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа “...шүүхийн шийдвэрээ бүрэн танилцуулаагүй, ...шүүх хуралдаанаар хэлэлцээгүй буюу амь хохирогч Б.Э-Оы хүсэл зоригийн эсрэг гэрээсээ явуулахгүй гэж удаан хугацаагаар /30-40 минут/ түжигнэлдэж, хүч хэрэглэн цохисон гэх үйлдэл нэмж, ...амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т “...зүйлчлэл, ял хөнгөдсөн тул хэргийг буцааж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн,

түүний өмгөөлөгч С.Галцацрах “...зүйлчлэл, ял хөнгөдсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэргээс үзэхэд, гэрч Ц.Отгийн “...түжигнэх, тавилгаа зөөгөөд байгаа юм шиг дуу чимээ их байсан. ...Хүн унасны дараа хаалганы чимээ дуугарах шиг болсон. ...Цонхны ойролцоо дуу чимээ байхгүй байсан, гэнэт сүр сар гээд юм унасан...” /хх 80-81, 83-84/, гэрч Б.Үын “...дээд айл түжигнээд хөргөгч авч шидэж байгаа юм шиг түс тас гэх чимээ 30-40 минут болсон, тэгээд машин дээр тас гэх чимээ гарсан. Тагтан дээр гараад доош харахад газар нэг эмэгтэй унасан..., ...Тэгээд түжигнээд байж байгаад нэг нь хаалгаар гарах шиг болсон. ...Яг тас хийх чимээ гарсны дараа нэг залуу доош харсан байсан...” /хх 85-88/, гэрч Ш.Тгийн “...Х.Б над руу фейсбүүк чатаар намайг “одоо харьж унт” гэсэн утгатай чат бичихээр нь би “ок ок, энд байгаа архиа ууж дуусаад явна” гэж хэлсэн. ...Б.Э-О Х.Бд “найз нь ч гэсэн явлаа” гээд босож үүдний хэсэгт ирсэн чинь Х.Б “андаа чи шөнө орой явж яах юм бэ, архиа ууж дуусгаад эндээ унтаж амраад яваа” гэж хэлсэн чинь Б.Э-О “би гэр рүүгээ ярьсан” гэж хэлээд гарах гэхэд Х.Б гаргахгүй байсан чинь Б.Э-О уурлаад цаашаа тагт руу чиглээд явсан. Тэгээд “болохгүй бол би үсэрнэ шүү” гэж талийгаач орилсон...” /хх 96-97, 98-99, 3 хх 114/, гэрч Б.Сгийн “...2020 оны 02, 03 дугаар саруудын аль нэгэнд ...Х.Б нь Энхүүлээг “явуулахгүй, байж байгаад яв гээд гэрээсээ гаргахгүй” байсан...” /хх 108-109/, шүүгдэгч Х.Бийн “...Т рүү “андаа чи одоо явчих, бид хоёр үлдье” гэж мессенжерээр бичсэн чинь Т “за пивоо уучхаад явлаа” гэсэн хариу ирүүлсэн...” /хх 93-96, 227-228/ гэх мэдүүлгүүд, Х.Бийн Ш.Т рүү бичсэн “...odoo ar araasaa oruuldaggui yum chini andaa zaigaa barhuuu, mani daraa ohin uuh yum ert bat bolgii, ...tanai nz chin nmag ywuul ywna gd bgan bishuu, mani zugeet bolkon deet garaad untchihiimu...” /хх 48-67/ гэсэн мессеж зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Х.Бийн амь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг гэрээсээ явуулахгүй байсан үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний гэрээсээ явуулахгүй байснаас үүдэн Б.Э-О тагтнаас үсэрч амь нас нь хохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн “...амь хохирогч Б.Э-Оыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй...” гэх давж заалдах гомдол няцаагдаж байна.

Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 776 дугаар “...талийгаачид тогтоогдсон баруун нүдний эргэн тойрон хүрэн ягаан цус хуралт нь нас барахаас өмнө үүссэн байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний цус хуралт нь хөдөлмөрийн чадварыг бууруулахгүй...” /3 хх 182/ гэх шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ц.Ганболдын “...Б.Э-Оы баруун нүдний эргэн тойронд хүрэн ягаан цус хуралт гэмтэл нь нас барахын өмнө үүссэн гэмтэл байна. Уг гэмтэл нь уналтаас үүсээгүй...” /хх 208-209/, гэрч Ц.Отгийн “...зодолдоод байгаа юм  шиг ямар нэгэн зүйл шидэж байгаа түс тас хийх чимээ гараад...” /хх 80-81/, гэрч Б.Үын “...дээд айл түжигнээд хөргөгч авч шидэж байгаа юм шиг түс тас гэх чимээ 30-40 минут болсон...” /хх 85/, гэрч Ш.Тгийн “...Б.Э-О “би гэр рүүгээ ярьсан” гэж хэлээд гарах гэхэд Х.Б гаргахгүй байсан...” /хх 97/ гэх мэдүүлгүүдээр Х.Бийн гэм буруутай үйлдэл болон амь хохирогч Б.Э-Оы эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс “...Б.Э-Оы хүсэл зоригийн эсрэг “гэрээсээ явуулахгүй” гэж удаан хугацаагаар буюу /30-40 минут/ түжигнэлдэж, хүч хэрэглэн цохисон...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/834 дугаар шийтгэх тогтоолтой Х.Бд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүхийн шийдвэрээ бүрэн танилцуулаагүй гэх давж заалдах гомдлыг мөн хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчилсэн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс түүнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, нотолбол зохих байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/834 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 90 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/834 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ,

             ШҮҮГЧ                                           Д.ОЧМАНДАХ

 

 

 

             ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

             ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ