| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00481/И |
| Дугаар | 140/ШШ2024/00471 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 140/ШШ2024/00471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогтой *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлдээ: Миний бие нь 1963 оны 08 дугаар сарын 31-нд төрсөн, 1971-1979 онд ******* сумын 8-н жилийн сургууль, 1979-1981 онд *******ын нэрэмжит 1-р 10 жилийн сургууль, 1982-1985 онд АА-ийн 197-р ангид байлдагч жолооч, 1985 оны 08 дугаар сарын 01-ээс 1990 он хүртэл эцэг эхийн хамт мал маллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэр дээр малчин болсон тушаал байгаад гарсан тушаал байхгүй тул архивын лавлагаа А дансны хуулга авч хавсаргав. Миний бие нь 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ******* сумын даргын захирамжаар аймгийн багийн даргаар 1997 оны 05 дугаар сарын 22 хүртэл тасралтгүй ажилласан юм. Энэ хугацааны ажилласан жилийн шүүхийн шийдвэр шаардлагаттай байна. Иймд 1985 оны 08 дугаар сарын 01-ээс 1990 он хүртэл мал маллаж байсан, 1992 оны 04 дүгээр сарын 04-өөс 1995 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэлх хугацааг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1985 оны 08 дугаар сарын 01-ээс 1990 он хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд малчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 04-өөс 1995 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* багийн багийн даргаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нээлгэж 1985 оноос 1990 он хүртэл цалингийн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн ын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдийн А/2061 дугаартай архивын лавлагаа, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын хөдөлмөрийн хөлс тооцсон 70 дугаар данс, ******* сумын ын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай Баг байгуулах тухай захирамж, Завхан аймгийн ******* сумын даргын 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Ажилд томилох тухай захирамж, Завхан аймгийн ******* сумын даргын 1997 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 77 дугаартай Ажилд томилох тухай захирамж зэргийг ирүүлсэн байна. шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдахдаа бүрдүүлж өгч байсан баримтуудыг гаргуулсан байна.
Түүний 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нээлгэж 1985 оноос 1990 он хүртэл цалингийн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдийн А/2061 дугаартай архивын лавлагаа, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын хөдөлмөрийн хөлс тооцсон 70 дугаар данс, ******* сумын ын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай Баг байгуулах тухай захирамж, Завхан аймгийн ******* сумын даргын 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Ажилд томилох тухай захирамж, Завхан аймгийн ******* сумын даргын 1997 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 77 дугаартай Ажилд томилох тухай захирамж зэргийг ирүүлсэн байна. шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар зэргээр тогтоогдож байна .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ийг
-1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байснаар,
-1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ******* багийн даргаар ажиллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Г.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ