| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00451/И |
| Дугаар | 140/ШШ2024/00472 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 140/ШШ2024/00472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, ******* сум ******* багт оршин суух ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлдээ: Миний бие 1969 онд төрсөн. 1987 оны 11 дүгээр сарын 16-аас 1988 оны 01 дүгээр сарын 11-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* *******ийн ангид үйлчлэгч, 1988 оны 01 дүгээр сарын 13-аас Улаанбаатар хотод ******* ******* харьяа сургалтын комбинатад 45 хоногийн курсд суралцаж ирээд 1988 оны 02 дугаар сарын 05-аас 1988 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нэгдэлд нормчин, аж ахуйн ажил 1989 оны 01 дүгээр сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын нэгдэлд оёдолчин, 1991 оны 12 дугаар сарын 16-аас 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл хувьцаат компанид оёдолчин. Дээрх ажиллаж байснаа тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1987 оны 11 дүгээр сарын 16-аас 1988 оны 01 дүгээр сарын 11-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* *******ийн ангид үйлчлэгчээр, 1988 оны 02 дугаар сарын 05-аас 1988 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нэгдэлд нормчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын нэгдэлд оёдолчноор, 1991 оны 12 дугаар сарын 16-аас 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл хувьцаат компанид оёдолчноор тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдийн А/711, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/768 дугаартай лавлагаанууд, 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж 1987 оноос 1994 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хуулийн этгээдийн лавлагаанууд, Завхан аймгийн ******* сумын ******* *******ийн ангийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын одонт нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 113 дугаартай зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын одонт хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, хамт олонтойгоо авхуулсан гэрэл зураг зэргийг ирүүлсэн байна. шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдахдаа бүрдүүлж өгч байсан баримтуудыг гаргуулсан байна.
Түүний 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж 1987 оноос 1994 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ******* сумын ******* *******ийн ангийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын одонт нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 113 дугаартай Зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын одонт хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, хамт олонтойгоо авхуулсан гэрэл зураг, зэргээр тогтоогдож байна .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******г шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******г
-1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 11-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* *******ийн ангид үйлчлэгчээр,
-1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын нэгдэлд нормчноор,
-1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын нэгдэлд оёдолчноор,
- 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын хувьцаат компанид оёдолчноор тус тус ажиллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч С.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ