Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/00233

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/00233

Улаанбаатар хот

 

 

 

 

         

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. **** ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 50,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч *** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 9 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч ***-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ****** дугаарын дандсанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *****ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** ХХК-иас 128,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН