Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2024/00474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******баатар хот ******* дүүрэг ******* хороо ******* 6 гудамж ******* тоотод оршин суух ******* ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч *******баатар хот ******* дүүрэг ******* хороо ******* 6 гудамж ******* тоотод оршин суух ******* ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1967 онд төрсөн. 1985 оны 06 дугаар сарын 15-наас 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 23-ны хооронд цэргийн алба хаасан. 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1985 оны 06 дугаар сарын 15-наас 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ын төлөө нэгдэлд малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.

Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн лавлагаа, Завхан аймгийн ын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдийн А/1447 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн ******* сумын ын төлөө нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай Ажилд томилох тухай тушаал хавсралтын хамт, 1985, 1986, 1988, 1989, 1990 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70 дугаар данс зэргийг ирүүлсэн байна. шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдахдаа бүрдүүлж өгч байсан баримтуудыг гаргуулсан байна.

Түүний Завхан аймгийн ын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдийн А/1447 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн ******* сумын ын төлөө нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай Ажилд томилох тухай тушаал хавсралтын хамт, 1985, 1986, 1988, 1989, 1990 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70 дугаар данс, Завхан аймгийн Улсын ийн хэлтсийн ХААТР-1 А-гийн 14-т 1988 он ын төлөө нэгдэлд үхэрчин гэсэн бичил хийгдсэн зэргээр тогтоогдож байна .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ыг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Улаан ******* овогт *******ын *******ыг

-1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ын төлөө нэгдлийн Баянбулаг бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ