Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 140/ШШ2024/00466

 

     Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* хэсгийн **** тоотод оршин суух ******* овогт *******ий *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын багт оршин суух овогт ын *******д холбогдох

О.*******ийн нэр дээр шилжүүлсэн саарал өнгийн Приус 30 машиныг буцаан авч Ц.*******ын нэр дээр шилжүүлсэн цагаан өнгийн Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг буцаалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч О.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн зарын нэгдсэн групп дээрээс Лха тэнгэр гэх хаяг бүхий лам дээлтэй хүний хаягаас Цагаан өнгийн Евро-80 зарна гэх зарын дагуу чатаар холбогдоод зураг үзээд Приус-30 маркийн улсын дугаартай автомашинаар солилцох боломжтой гэхээр нь би хотод байна гэхэд зүгээр аймаг дээр хүлээж байна гээд намайг яаруулаад би 4 хоногийн дараа 2024 оны 08 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотоос дөнгөж аймагт орж ирээд нөгөө хүнтэй уулзахад миний машинд хийх зүйл байхгүй тормоз доор барьдаг, чи намайг олон хоног хүлээлгэлээ гэх зэргээр шалтгаалан өөрийнх нь автомашиныг ямар нэгэн засварын газар, мэргэжлийн хүнээр үзүүлж чадалгүй хөгшин  настай  хүнд  итгээд  өөрийн  автомашинаараа   солилцох  болоод  өөрийн

номероо авч үлдээд хэд хоногоос машиныг нь унаж үзэхэд: Тормоз барихгүй, Сигнал байхгүй, Гар тормоз буюу кардан байхгүй, Хянах самбар ажиллахгүй, Зам нь урд болон хойд хэсгээрээ цуурч ханзарсан, Мотор нь доголтой \өглөөд асдаггүй\, Кроп нь муудаж араа нь солигдохгүй, Жанам нь ажиллахгүй, аккумлятор цэнэглэхгүй зэрэг ил харагдах эд зүйл ажиллахгүй улмаас би аваар осол гаргах бүрэн боломжтой эвдэрхий автомашиныг надад итгэл хүлээлгэн хэвийн мэт өгсөн байх тул дээрх автомашиныг буцаан солих талаар О.******* гэгчтэй утсаар холбогдоход ямар нэгэн зөвшилцөлд хүрэхгүй автомашиныг буцаахгүй гэх шийдвэртэй байгаад миний зүгээс өөрийн автомашиныг буцаан олгуулах хүсэлтэй байна. Миний эзэмшилд байсан автомашинд ямар нэгэн явах эд ангийн эвдрэл байхгүй. Улаанбаатар хотоос шууд ирээд сольсон. 2024 оны 08 дугаар сарын 07-нд иргэн О.Дэмбэрлийн нэр дээр шилжүүлсэн улсын дугаартай саарал өнгийн 2009 онд үйлдвэрлэсэн 2018 онд Монголд орж ирсэн Приус-30 маркийн автомашинаа буцаан авч миний нэр дээр шилжүүлсэн Цагаан өнгийн Land-cruiser 80 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.   

Эвлэрлийн гэрээндээ: Ц.*******, О.******* бид 2 харилцан тохиролцож 2024 оны 08 сард хийсэн автомашин арилжсан арилжаагаа буцаан автомашинуудыг буцаахаар тохиролцлоо. Ц.*******ын эзэмшилд  байгаа улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашиныг О.*******ийн нэр дээр шилжүүлж, О.*******ийн эзэмшилд байгаа улсын дугаартай автомашиныг Ц.*******т шилжүүлэн өгөхөөр тохиролцов. Уг машинуудыг солилцохдоо эхлээд байсан хэмжээнд нь чанарын хэвийн хэмжээнд хүлээлцэж өгөхөөр тохиролцов. Иймд 2 талын харилцан тохиролцсон тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан О.*******ийн нэр дээр шилжүүлсэн саарал өнгийн Приус 30 машиныг буцаан авч, Ц.*******ын нэр дээр шилжүүлсэн цагаан өнгийн Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг буцаалгахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Талууд эвлэрлийн гэрээндээ: Ц.*******, О.******* бид 2 харилцан тохиролцож 2024 оны 08 сард хийсэн автомашин арилжсан арилжаагаа буцаан автомашинуудыг буцаахаар тохиролцлоо. Ц.*******ын эзэмшилд  байгаа улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашиныг О.*******ийн нэр дээр шилжүүлж, О.*******ийн эзэмшилд байгаа улсын дугаартай автомашиныг Ц.*******т шилжүүлэн өгөхөөр тохиролцов. Уг машинуудыг солилцохдоо эхлээд байсан хэмжээнд нь чанарын хэвийн хэмжээнд хүлээлцэж өгөхөөр тохиролцов. Иймд 2 талын харилцан тохиролцсон тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 Шүүх талуудаас ирүүлсэн эвлэрлийн гэрээг хянаж үзээд тус гэрээ нь бусдын болон аливаа гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******ээс 35.100 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 35.100 төгрөгийг тус тус гаргуулж нийт 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******т олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэн Ц.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч О.*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч О.*******ийн нэр дээр шилжүүлсэн саарал өнгийн Приус 30 машиныг Ц.*******ын нэр дээр буцаан шилжүүлэх, нэхэмжлэгч Ц.*******ын нэр дээр шилжүүлсэн цагаан өнгийн Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч О.*******ийн нэр дээр буцаан шилжүүлэхээр эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1, 106-р зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******ээс 35.100 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 35.100 төгрөгийг тус тус гаргуулж нийт 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ