| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/05309/И |
| Дугаар | 102/ШШ2024/00234 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/00234
| 2024 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2024/00234 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *****ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,144,259 төгрөгийг хариуцагч Э.Г бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 381,500 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 381,500 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 381,259 төгрөгийг тус тус барагдуулахаар хариуцагчийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,012 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-с 16,006 төгрөгийг, 16,006 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ****ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН