Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2024/00475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* ******* овогт *******н *******гийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь 1968 онд төрсөн. ******* сумын ******* багт оршин суудаг. Би 1988 оны 07-р сарын 21-ний өдрөөс 1989 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Тэжээлийн цэгийн малын бага малын эмчээр, 1990 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31- ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт санитарчаар тус тус ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох заримт тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1988 оны 07-р сарын 21-ний өдрөөс 1989 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Тэжээлийн цэгийн малын бага малын эмчээр, 1990 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт санитарчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1988 оны 07-р сарын 21-ний өдрөөс 1989 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Тэжээлийн цэгийн малын бага малын эмчээр, 1990 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт санитарчаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.

Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэж 1986 оноос 1995 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, даатгалын дэвтрийн хуулбар, Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 47 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын ын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай Комисс томилох тухай тушаал Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай Комисс томилох тухай тушаал зэргийг ирүүлсэн байна. шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдахдаа бүрдүүлж өгч байсан баримтуудыг гаргуулсан байна.

Түүний 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэж 1986 оноос 1995 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 47 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын ын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай Комисс томилох тухай тушаал Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай Комисс томилох тухай тушаалууд, Завхан аймгийн Улсын ийн хэлтсийн ХААТР-1 А-гийн 14-т 1988 он Завхан аймгийн ******* сум мал эмнэлгийн тасагт малын бага эмч гэсэн бичилт зэргээр тогтоогдож байна .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******г шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* овогт *******н *******г

-1988 оны 07-р сарын 21-ний өдрөөс 1989 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Тэжээлийн цэгийн малын бага эмчээр,

-1990 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт санитарчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ