| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00435/И |
| Дугаар | 140/ШШ2024/00465 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 140/ШШ2024/00465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд төрсөн, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод оршин сууж байна. Би 1980 онд Завхан аймгийн ******* сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр мал дээр гарч Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн *******ын ******* бригадад аав *******гийн суурь дээр малчнаар ажилласан. 1982 оны 06 дугаар сарын 15-нд цэргийн албан татагдаж ардын армийн 012 дугаар ангид 3 жилийн цэргийн алба хаагаад 1985 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд үргэлжлүүлэн *******ын ******* бригаддаа малаа маллаж 2000 он хүртэл маллаад Улаанбаатар хот руу шилжсэн. Энэ хугацаанд 1991 онд манай нэгдэл компани болж би компаний малыг 1995 он хүртэл маллаж байгаад хүлээлгэж өгөөд түүнээс хойш хойш хувийн малаа малласан. Надад 1980 онд анх хөдөлмөрийн дэвтэр нээж олгож малчнаар ажиллуулж эхэлсэн байдаг бөгөөд миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байна. Би архиваас 1980-1982, 1985-1994 онд ажиллаж байсан байдлаа тодруулах гэсэн боловч холбогдох зарим баримт олдохгүй гэсэн лавлагаа өгсөн. Иймд Н.******* намайг 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн *******ын ******* бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1980 оноос 1982 он хүртэл, 1985 оноос 1991 он хүртэл 1991 оноос 1994 онуудад ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр 1980-1982, 1991-1994 онуудад ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан болох нь түүнтэй утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/1284 дугаартай лавлагаа, 2024 оны 09 сарын 20-ны өдрийн Завхан аймгийн ийн хэлтсийн хуулийн этгээдийн лавлагаа зэргийг ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маяг, ХААТР-21, маягт-1, маягт-7 гэсэн баримтуудыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн ын газраас түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтууд зэргийг гаргуулсан байна.
Н.*******ийн нь Завхан аймгийн ийн хэлтсийн ХААТР-1 /А/-гийн 14-т 1985 онд зуухны машинист гэсэн бичилтийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Мон******* улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ийг
1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зуухны машинистаар ажиллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Н.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ