| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00433/И |
| Дугаар | 140/ШШ2024/00464 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 140/ШШ2024/00464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух******* овогт *******ийн *******гын нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие ******* 1969 онд төрсөн Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллан амьдарч байна. Би 1985 онд Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр мал дээр гарч Завхан аймгийн ******* сумын ******* бригадад аав *******ийгийн /*******/ суурь дээр малчнаар томилогдон ажиллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдаж 2 жилийн цэргийн алба хааж ирээд тус бригаддаа мал маллан одоог хүртэл тасралтгүй мал маллаж байна. Би ажилласан жил нийгмийн аа 1990-2000 нөхөн тооцуулж авсан. Аймгийн архиваас 1985-1987, 1989 онд ажиллаж байсан талаараа лавлагаа авахад миний нэрээр тооцсон хөлс гарахгүй байна. Тухайн үед тоо бүртгэгч нар цалинг өрхийн тэргүүлэгч дээр нэгтгээд боддог байсан юм. Иймд намайг 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын "*******" нэгдлийн бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1985 оноос 1987, 1989 онуудад мал маллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр 1989 онд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан байна.
Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/573 дугаартай лавлагаа, 1985 оны Завхан аймгийн ******* сумын хоёрдугаар 5 жил нэгдлийн тайлан бланс, цалингийн цэс, мөн 1987 оны нэгдлийн 70 дугаар данс, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 1987 оны 10 сарын 15-наас 1989 оны 10 сарын 15-ны өдрийн хооронд хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа зэргийг ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маяг, ХААТР-21, маягт-1, маягт-7 гэсэн баримтуудыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн ийн ын хэлтсээс түүний нөхөн д хамрагдсан баримтууд зэргийг гаргуулсан байна.
Б.******* нь Завхан аймгийн н хэлтсийн ХААТР-1 /А/-гийн 14-т 1985 онд ямаачин гэсэн бичилтийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гыг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гын ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* овогт *******ийн *******гыг
1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын *******ийн нэгдлийн ******* бригадад мал маллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ