Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2024/00477

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн, ******* сумын ******* баг, *******гийн гудамж, *******-ын байранд байрлах Завхан аймгийн ******* даатгалын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн, ******* сумын 1-р баг, *******д байрлах ******* ******* -нд холбогдох,

******* даатгалын шимтгэлийн 1,501,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* даатгалын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ******* нь 2014 онд татвар төлөгч байгууллагаар бүртгэгдэн 2017 оны 03 сар дуустал тайлан өгч баталгаажуулсан боловч нийгмийн даатгалын шимтгэлийн 1,501,500 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөөгүй хуримтлагдсан өр үүссэн гэжээ.

Хариуцагч ******* ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* нь 1.501.500 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* даатгалын газар нь хариуцагч ******* ******* -д холбогдуулан ******* даатгалын шимтгэлийн 1,501,500 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* нь 1.501.500 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Завхан аймгийн ******* даатгалын газар нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Завхан аймгийн ******* даатгалын газрын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* -нд холбогдох ******* даатгалын шимтгэлийн 1,501,500 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч 38,974 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ