| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00441/И |
| Дугаар | 140/ШШ2024/00455 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 140/ШШ2024/00455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн сумын, н хэсэг **** тоотод оршин суух овогт ийн *******гийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь 1963 онд төрсөн Одоо сумд ажиллаж амьдарч байна. Би 1981 онд ******* аймгийн сумын сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд ******* *******ын тээврийн захиргаанд хөлөг онгоцны экибажид матросоор ажилд орж ажиллаж байгаад 1982 онд цэргийн албанд татагдаж 3 жилийн цэргийн алба хаагаад 1985 онд халагдаж ирсэн цэргээс ирээд мөн захиргааны ******* *******ийн бригадад нормчноор томилогдон 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаад ажлаасаа гарч гэр бүлээ дагаад Завхан аймагт шилжин ирсэн. Ажиллаж байсан талаараа аймгийн архиваас лавлагаа авахад миний ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарч ирээгүй болно. Иймд намайг 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******* аймгийн *******ын тээврийн захиргааны *******ын 50 жил хөлөг онгоцны экипажид матросоор, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн *******ын тээврийн захиргааны *******ын ******* *******ийн бригадад нормчноор ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******* аймгийн *******ын тээврийн захиргааны *******ын 50 жил хөлөг онгоцны экипажид матросоор, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн *******ын тээврийн захиргааны *******ын ******* *******ийн бригадад нормчноор ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1981 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Сэлэнгийн усан замын тээврийн захиргааны даргын тушаал, мөн 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай тушаал, 1985 оны 8 сарын 08-ны өдрийн 57 дугаартай тушаал, 1988 оны 11 сарын 04-ний өдрийн 64 дугаартай тушаалуудыг хуулбар, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 1982 оны 06 сарын 08-наас 1985 оны 06 сарын 08-ны өдрийн хооронд хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах тухай итгэмжлэл зэргийг ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маяг, ХААТР-21, маягт-1, маягт-7 гэсэн баримтуудыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн *******ын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтууд зэргийг гаргуулсан байна.
Д.******* нь Завхан аймгийн *******ийн ХААТР-1 /А/-гийн 14-т 1981 онд Барилгын цахилгаан сан техник завсарчин эсэн бичилт, ХААТР-1 маягтын 6-т Сэ. СБ хотын *******ын захиргаанд матрос, мөн маягтийн 10-т СБ хотын АД-ын гүйцэтгэх захиргаанд матросоор гэсэн бичилтүүдийг тус тус үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч овогт ийн *******г
1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******* аймгийн *******ын тээврийн захиргааны *******ын 50 жил хөлөг онгоцны экипажид матросоор,
1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн *******ын тээврийн захиргааны *******ын ******* *******ийн бригадад нормчноор ажиллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ