| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00443/И |
| Дугаар | 140/ШШ2024/00454 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 140/ШШ2024/00454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн ******* сумын баг, ын хэсэг *** тоотод оршин суух ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлдээ: Миний бие С.******* нь 1969 онд төрсөн. 1977-1985 онд Завхан аймгийн ын 8-н жилийн дунд сургууль,1985-1987 онд Завхан аймгийн ******* сумын *** дүгээр ******* жилийн сургууль, 1987-1989 онд *******ийн аж ******* ний () -ийг төгсөж ,1989 оны 03 дугаар сарын 12-ний өдрөөс -ний газар р, 1990 оны 01 дүгээр сарын 29-ноос, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үсчинээр ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон бөгөөд миний ажилд болон ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаалууд олдохгүй байгаа юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1989 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймгийн HАААҮУ газрын ий -д үйлчлэгчээр, 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн т үсчнээр ажиллаж байснаар, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өпрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд ******* сумын “” хоршоонд үсчинээр тус тус ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
С.******* нь Завхан аймгийн ийн хэлтсийн ХААТР-1 /А/-гийн 14-т 1989 онд р 1989 зочид буудалд үсчин гэсэн бичилтийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийг ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийг
- 1989 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймгийн HАААҮУ газрын ий -д үйлчлэгчээр,
- 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн т үсчинээр ажиллаж байснаар,
- 1991 оны 12 дугаар сарын 30-ны өпрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд ******* сумын “” хоршоонд үсчинээр ажиллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч С.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ