| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00412/И |
| Дугаар | 140/ШШ2024/00485 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 140/ШШ2024/00485
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* зуун 1 тоотод оршин суух хаягтай ******* овогт *******ын ,
Хариуцагч: Завхан аймаг ******* сум ******* баг ******* зуун 1 тоотод оршин суух хаягтай овогт ы нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13,869,009,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк нь нэхэмжлэлдээ: Иргэн ******* овогтой , овогтой нь ******* *******тай 2022 оны 09 дугаар сарын 08-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 25,000,000 /Хорин таван сая/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь *******тай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 154 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээ, -01 дугаартай Ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. 1 Э. / / Завхан аймаг ******* сум 6-р баг ******* 21 зуун гудамж 1 тоот дугаартай 251 м.кв бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө 2/ Э. / Завхан аймаг ******* сум 6-р баг ******* 21 зуун гудамж 1 тоот дугаартай 809 м.кв бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар. 1/Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, *******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 12,500,000.08 төгрөг, 2024 оны 09-р сарын 06-ны өдрийн байдлаарх xүү 1,325,858.41 төгрөг, нэмэгдүүлсэн xүү 43,150.69 нийт төгрөгийг 13,869,009.18/ Арван гурван сая найман зуун жаран есөн мянга есөн төгрөг арван найман мөнгө/ гаргуулах, 2/ Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан бүх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.
Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогтой // холбогдох зээлийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э. нь гэрээний үүрэг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь хариуцагч Э., Б. нарт холбогдуулан 13,869,009 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарын нэхэмжилсэн 13,869,009 төгрөгийг хариуцагч Э., Б. нь бүрэн төлж барагдуулсан болох нь ******* банкны Завхан салбарын 2024 оны 12-р сарын 04-ний өдрийн 15/468 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,295 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э., Б. нараас 113,647 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 113,647 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгох нь зүйтэй.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Э., Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 13,869,009 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Э., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нь 13,869,009 төгрөгийг бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,295 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э., Б. нараас 113,647 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 113,647 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ