| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00326/И |
| Дугаар | 140/ШШ2024/00486 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 140/ШШ2024/00486
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* ******* тоотод оршин суух хаягтай ******* д холбогдох,
1,010,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 03 дугаар сарын 28 өдөр 11 цагийн үед ******* захын үүднээс 560,000 төгрөгийн үнэ бүхий үхэр, хонь мах авсан бөгөөд мөнгөө маргааш өглөө хийнэ гэж хэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 3 өглөө хөдөө явж байна бензингүй болчихлоо гээд 200,000 төгрөг хүүтэй зээлээч гээд авсан. Мөн 4 сарын 1-нд очих гэсэн мөнгө бензин хүрдгүй 250,000 төгрөг өгөөч хүүтэй нь өгнө гээд авсан. Иймд Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасны дагуу талийгаачийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...Иймд 1,010,000 төгрөгийг Б. нь нас барсан гээд миний нэхэмжлэлийг буцаасан тул гэр бүлийн хүн П.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээндээ: Э.*******ын нэхэмжлэлтэй П.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгч нар нь харилцан тохиролцож 1,010,000 төгрөгийг нэхэмжилснийг 60 хувилж 606.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч П.д холбогдуулан 1.010.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Талууд эвлэрлийн гэрээндээ Э.*******ын нэхэмжлэлтэй П.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгч нар нь харилцан тохиролцож 1,010,000 төгрөгийг нэхэмжилснийг 60 хувилж 606.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүх талуудаас ирүүлсэн эвлэрлийн гэрээг хянаж үзээд энэхүү гэрээ нь бусдын болон аливаа гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш. 15.000 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 15.000 төгрөгийг тус тус гаргуулж нийт 30.000 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэн Э.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох 1,010,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн зохигчид эвлэрэн хэлэлцэж Э.*******ын нэхэмжлэлтэй П.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгч нар нь харилцан тохиролцож 1,010,000 төгрөгийг нэхэмжилснийг 50 хувилж 606.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор өгч авалцахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1, 106-р зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Э.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш. 15.000 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 15.000 төгрөгийг тус тус гаргуулж нийт 30.000 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ