Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
Хэргийн индекс | 102/2024/00083/И |
Дугаар | 102/ШШ2024/00235 |
Огноо | 2024-01-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/00235
2024 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2024/00235 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *****ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,463,902 төгрөгийг хариуцагч Б.Г бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2024 оны 9 дүгээр сар 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 646,390 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 646,392 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хариуцагчийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,372 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с 59,186 төгрөгийг, 59,186 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ****ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН