Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/00236

 

 

 

 

 

 

2024 оны 1 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/00236

Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,624,657.07 төгрөгийг хариуцагч Л.Х, Г.М нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 270,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 270,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 270,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 270,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 270,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 274,657.07 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хугацаандаа төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүрэг, *** дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамж, 110 а тоот хаягт байршилтай 000060306 гэрчилгээний дугаартай, Г-********* улсын бүртгэлийн дугаартай 278 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х, Г.М нараас 55,600 төгрөгийг, 55,600 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч "******ББСБ" ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН