| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/05369/И |
| Дугаар | 102/ШШ2024/00237 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/00237
| 2024 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2024/00237 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 436,722 төгрөгийг хариуцагч Б.Т бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 218,361 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 218,361 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,752 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-с 6,876 төгрөгийг, 6,876 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *****ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН