| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/00254/И |
| Дугаар | 102/ШШ2024/00294 |
| Огноо | 2024-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/00294
| 2024 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2024/00294 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг хариуцагч А.А бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг төлж биелүүлсэн, үлдэх 7,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаар хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-с 87,475 төгрөгийг, үлдэх 87,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН