Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 140/ШШ2023/00463

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын *******ын ******* баг *******гийн ***тоотод оршин суух ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ын ,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын *******ын ******* баг Хангамжийн хэсэг *** гудамж ***в тоотод оршин суух овогт ын нарт холбогдох

9,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын *******ын ******* баг *******гийн **** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э., З. нараас 9,375,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З. би Э.ид 4,000,000 төгрөгийн өглөгтэй байсан учир Э.*******д 2.000.000 төгрөгийг 2024 оны зун шилжүүлсэн байгаа. Одоо 2,000,000 төгрөгийг Э.ийн хүсэлтийн дагуу Э.*******д өгнө.

Харин төлбөрийг гэрээний дагуу төлөх ёстой этгээд нь Э. болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Э., З. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,375,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч З. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З. би Э.ид 4,000,000 төгрөгийн өглөгтэй байсан учир Э.*******д 2,000,000 төгрөгийг 2024 оны зун шилжүүлсэн. Одоо 2,000,000 төгрөгийг Э.ийн хүсэлтийн дагуу Э.*******д өгнө. Харин төлбөрийг гэрээний дагуу төлөх ёстой этгээд нь Э. болно гэжээ.

Хариуцагч нь Э.ид шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь *******тэй харилцан тохиролцож үндсэн зээлсэн 8,300,000 төгрөгөөс бэлэн өгсөн 2,000,000 төгрөгийг хасаж одоо үлдэгдэл 6,400,000 төгрөгийг өгч авахаар харилцан тохиролцлоо гэсэн, нэхэмжлэгч Э.******* нь Б.оос 6,400,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үнэн гэсэн тайлбаруудыг ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.358 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд  

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Э.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э., З. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Э., З. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 116.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нарс 58,060 төгрөгийг, улсын орлогын данснаас 58,060 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ