| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00487/И |
| Дугаар | 140/ШШ2023/00462 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 140/ШШ2023/00462
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн ийн
Хариуцагч: Завхан аймгийн сумын багт ийн хэсэг ***-*** тоотод оршин суух ******* овогт *******ы *******т холбогдох
4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О. нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.*******тай машины наймаа хийхээр тохиролцож миний бие өөрийн өмчийн улсын дугаартай mitsubishi pusso маркийн /5 тн/ машиныг 34,000,000 төгрөгөөр Б.*******т зарахаар болсон. Тэгээд Б.******* машины мөнгийг хийхдээ 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг миний тоот дансанд шилжүүлж үлдсэн 19,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 13,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг өгч үлдсэн 4,000,000 төгрөгийг өгөхгүй утсаа авахгүй зугтаагаад байна. Иймд Б.*******аас машины үнийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох иргэний хэргийн зохигчид бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ. Үүнд:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. би нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хасаж 3,000,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг багасгахаар,
2. Хариуцагч Б.******* үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийн 1,500,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаан банкны тоот дансанд шилжүүлэхээр, үлдсэн 1,500,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Б.ын хаан банкны тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Талууд энэ талаар дахин нэхэмжлэл гомдол гаргах эрхгүй болохыг ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О. нь хариуцагч Б.*******т холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох иргэний хэргийн зохигчид бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ. Үүнд:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. би нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хасаж 3,000,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг багасгахаар,
2. Хариуцагч Б.******* үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийн 1,500,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаан банкны тоот дансанд шилжүүлэхээр, үлдсэн 1,500,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Б.ын хаан банкны тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Талууд энэ талаар дахин нэхэмжлэл гомдол гаргах эрхгүй болохыг ойлгосон болно гэжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.150 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. О.ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******аас 4,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Б.******* нь 3,000,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч О.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь 1.000.000 төгрөгийг авахаас татгалзаж, зохигчид эвлэрсэн тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 80.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40.075 төгрөгийг, улсын орлогын данснаас 40.075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ