| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/04898/И |
| Дугаар | 102/ШШ2024/00302 |
| Огноо | 2024-01-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/00302
| 2024 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2024/00302 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал, 6 баг, Баянхангай зүүнхараа гудамж, ****байр, *** тоотод оршин суух, ***** овогтой ********* /РД:*******/,
Хариуцагч: Баянгол дүүрэг,**** дугаар хороо, ***хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, *** байр, *** тоотод оршин суух, ***** овогтой ******* /РД: ********/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгч *********,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************
хариуцагч ********
хариуцагчийн өмгөөлөгч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь ******т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
****** 2013 онд Соёл урлагийн их сургуулийн төгсөх курсийн оюутан байхдаа танилцсан. Тухайн үедээ ***** нь би эхнэр хүүхэдтэй байсан одоо бол салсан хааяа хүүхэдтэйгээ уулздаг гэж ярьдаг байсан. Бид 2 хайр сэтгэлийн холбоотой болсон учир 1 жил гаруй үерхэж байгаад жирэмсэн болсон. ***** нь 2014 онд Улаанбаатар хотод 2 өрөө байр авч хамт амьдарч байтал ******** ээж нь хуучин эхнэрийн эгч, нөхрийн хамт дөрвүүлээ ирж хаалга үүдийг эвдэж орж ирээд бүгдээрээ нийлж намайг босож чадахгүй болтол зодож байсан. ***** анх надтай танилцаж байхдаа эхнэр хүүхдээс салаагүй байгаа гэж хэлсэн бол би гэр бүлтэй хүнтэй уулзахгүй байх байсан. Амьдралын явцад ***** нь ээжийнхээ явуулгаар архи ууж сүүлдээ бүр ихсэж намайг хүүхэдтэй минь гэрээсээ хөөж эхэлсэн. Нялх биетэй нялх хүүгээ тэврээд ээждээ очдог байсан. Сүүлдээ гутлаараа тархи толгой руу цохиж гэмтээж аргаа бараад цагдаа дуудаж өгч байсан. Ээж дээрээ ирчихсэн байхад дахиж зодохгүй гэж гуйгаад авч явдаг. Ирсэний дараа амьдрал урьдынх шигээ үргэлжилж зодож нүдэж хардаж 4-5 жил болж байна. Би аль эрт нэг хүүхэдтэй байхдаа салмаар байсан ч хүүхдээ өнчрүүлэхгүй аавтай нь хамт байлгах гэж өөрийгөө золиослон тэвчиж ирсэн. Надаас төрсөн өөрийн хүүхдийг миний хүүхэд мөн юм уу гээд би өөрийн нэр дээр гэрчилгээ авч байсан. Бид одоо 2 хүүтэй бага хүүгээ гэр бүлээ батлуулж байж өөрийнх нэр дээр гэрчилгээ авч байсан. Маш их хартай, мэргэжлээрээ ажиллах гэхэд хардаад ажил хийлгэдэггүй байсан. Гэрт нь нэргүй зарц болж, нэг ч төгрөгийн мэдэлгүй, өмсөх зүүх хувцасгүй, 8 жилийн турш энэ хүний хараа хяналтанд зодуулж доромжлуулж дарамтлуулсаар өдий хүрлээ. Энэ хугацаанд миний ааш зан маш их эвдэрсэн. Ээжтэй нь амьдарч байх хугацаандаа байнгын дарамт доромжлол дунд айлын бэр шиг биш зарц шиг доромжлуулж амьдарсан.******* дагавар хүүхэд гэх этгээд 9 болон 5 настай хүүхдүүдийг байнга цохиж, өшиглөнө, элдвээр хэлж миний гэр орон гэх мэтээр дарамталсан хандлагатай байдаг. ****** гэгч нь хүүхдүүдийн хажууд согтуу архи дарс хэрэглэсэн байдалтай, хоол ундгүй өсгөлөн байдалтай хүүхдүүд өдөр хоног өнгөрөөж явдаг. Шүүх дээр аавыгаа дагана гэж хэлэхгүй бол ална хэмээн ******* минь сүрдүүлсэн байсан. Байрыг 65 саяар үнэлсэн үүнийг 4 хуваавал 2 хүүхдүүд болон надад 48,750,000 төгрөг болно. Би байрны ипотекийн зээлийн үлдэгдэл 22 сая гаруй байгаа. ***** нь 6901 улсын дугаартай машиныг зарсан гэж мэдүүлсэн. Өөрийн төрсөн дүү болох ****** 3 сая төгрөгөөр зарсан байдаг. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг,***** дугаар хороо, Залуус хорооллын ****** дугаар байрны ****** тоотод байрлах ** өрөө орон сууцаас өөрт ногдох хэсгийг гаргуулах, мөн ***** надад авч өгсөн Марк Х маркийн ***** улсын дугаартай, ****** маркийн ****** улсын дугаартай хоёр тээврийн хэрэгслээс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Би ******** 2013 онд танилцаж байсан. Тухайн үед Нэсэхийн аюулгүй байдлын даргаар ажиллаж байсан ба эхнэртэй байсан. Анх ****** танилцаж байхад үнэхээр гоё, сайхан байсан. Ингээд салах байх гэж бодтол ****** жирэмсэн болсон. Бид суухаар болтол ***** зулбасан, ингээд удалгүй дахин жирэмсэн болж хүүхдээ гаргахаар шийдэж 2014 онд хүү минь төрсөн. Хуучин эхнэртээ бүх зүйлээ өгсөн ч хүүг маань над дээр авч ирж өгөөд явсан. Үүнээс хойш хүү маань бидэнтэй хамт амьдарч эхэлэхэд ****** хүүг минь үзэхгүй харааж, зүхдэг байсан. Хуучин эхнэртээ бүх зүйлээ өгсөн шиг чинь бүх зүйлийг чинь авна, тэгээд хоёр хүүхдийг чинь авч ирж өгнө эсвэл хүүхэдтэй чинь уулзуулахгүй, зургийг нь харуулж амьдруулна зэргээр дарамталж эхлэсэн. Хоёр хүүхдийн асрамжаа яагаад өөртөө авна гэхээр сүүлийн 2 жилийн хугацаанд хүүхдүүддээ ******* илүү анхаарч харамжлаж байсан. Орон сууцны асуудлын хувьд маргахгүй. Хоёр авто машины хувьд ****** салахаас өмнө **** дугаартай машиныг зарсан. Анх энэ машиныг авахад Америкаас ээж маань мөнгө явуулж авч байсан. ****** дугаартай автомашин нь миний нэр дээр байдаггүй ба ***** ББСБ ХХК-ийн нэр дээр байдаг гэжээ.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би хүү ********, ****** нарыг өөрийн асрамжид тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Учир нь ********* шаардлагын дагуу шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж, бидний бага насны хүүхдүүдийг хуулийн дагуу эцэг, эх бидний хэн нэгний асрамжид үлдээх шийдвэрийг гаргах үүрэгтэй. Миний бие бага насны хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Шалтгаан нь ****** нь зан байдлын хувьд хатуу ширүүн, гэр бүлийн дотор гудамжны хараалын үгээр харьцдаг, тогтмол гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, уур уцаар ихтэй. Түүнчлэн уурласан үедээ өөртөө хяналт тавих чадваргүй болдог, гартаа тааралдсан эд зүйлээр шидэхээс гадна хутга мэс барьдаг, амь насаа алдах ч хэмжээний болчимгүй үйлдлийг хийдэг. Тухайлбал, намайг хутгалж болон унтаж байхад нүдэн дээр дэвсэж гэмтээж байсан, хүүхдүүдээ зодож арга хэмжээ авдаг. Мөн хүүхдүүд ч ээжийнхээ хэлж, ярьдаг гудамжны муухай үгийг гэр бүл, сургууль цэцэрлэгийн орчинд ашиглаж бусадтай харьцах зэргээр хүмүүжлийн доголдол гаргах болсон. Хүүхдүүд ээжтэйгээ хамт байх дургүй байхын зэрэгцээ хамт байхдаа айдастай байдаг ба уулзахгүй гэж зугтааж байна. Энэ нь *********** хүүхдүүдээ төрж, өссөн орчин, ээнэгшин дассан газраас нь зодож элдвээр хэлж айлгаж хүчээр авч яваад хүү ********** айлд удаан хугацаагаар хүсэл зоригийнх нь эсрэг албадаж байлгасан, мөн **** Сэлэнгэ аймгийн ***** суманд ганцаараа амьдардаг, ээлжийн ажилтай ээж рүүгээ явуулж, хараа хяналтгүй орхигдуулсан, эцэг эхээ санасан зэрэг үйлдэлтэй холбоотой байдаг. ********** тусдаа байх хугацаандаа хүүхдүүдээ харж хандах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй. Хүүхдүүдтэйгээ уулзах, хоногоор авах тохиолдолд идэх хоол хүнстэй нь хүргэж ир, мөнгөгүй гэх шаардлага тавьдаг. Мөн ******* нь миний хүү ****** таагүй ханддаг бөгөөд дагавар шээс гэж муухай үгээр доромжилдог, өөрийн ам бүлд хамаагүй гэдэг зэргээс нь үндэслэн хүүхдүүдийг зөв хүмүүжүүлэх, нийгэмд биеэ даасан, хариуцлагатай хүн болгох тал дээр учир дутагдалтай гэж үзэж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1хх 1-3/, тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх 4/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 7/, **********, ************ нарын эрүүл мэндийн тодорхойлолт /1хх 24, 81, 82/, Нийслэлийн Баянгол дүүргийн * ****дугаар цэцэрлэгийн тодорхойлолт /1хх 23, 78/, ********** төрсний гэрчилгээний хуулбар /1хх 26/, Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны тодорхойлолт /1хх 27, 77/, ********** төрсний гэрчилгээний хуулбар /1хх 28/, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1хх 29/, Нийслэлийн ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн тодорхойлолт /1хх 30, 80/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 31/, тайлбар /1хх 68-70/, Тодорхойлолт гаргах нь /1хх 73/, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн албан тоот, хавсралт /1хх 74-76/, Мэссэж зураг /1хх 79, 83-85, 222/, фото зураг /1хх 86-87, 219-220/, /2хх 83-84/, /2хх 123-129/, Макс өргөө ХХК-ийн *********** тоот албан бичиг /1хх 142/, Шийтгэлийн хуудас /2хх 130/, тайлбар /2хх 132-137/,
5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 22/, хариу тайлбар /1хх 32-37/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 39/, Т.Гангантөгсийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх 40/, Нийслэлийн Баянгол дүүргийн *** дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, эцэг, эхтэй байгуулах гурвалсан гэрээ /1хх 41, 230, 231-232/, Худалдаа, хөгжлийн банкны тодорхойлолт /1хх 42/, Мэдэгдэл /1хх 43/, Орон сууцны зээлийн гэрээ /1хх 44-45/, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /1хх 46-47, 48-49/, Итгэмжлэл /1хх 50/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх 51-52/, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх 53/, Зээлийн гэрээ /1хх 54-56/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /1хх 57-58/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх 59/, ****** нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх 91-96/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх 97-98/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 99/, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /1хх 100/, Хүүхдийн магадлагаа /1хх 101/, Худалдаа, хөгжлийн банкны тодорхойлолт /1хх 102/, Лагерийн байшин түрээслүүлэх гэрээ /1хх 103-105/, Сэлэнгэ аймаг *** сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 44/2-2219 тоот албан бичиг /1хх 141/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 198/, сөрөг нэхэмжлэл /1хх 199-200/, Иргэний нисэхийн үндэсний төв, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны тодорхойлолт /1хх 203/, Нийслэлийн ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн тодорхойлолт /1хх 229/, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх 231/, Худалдаа хөгжлийн банкны ****** тоот тодорхойлолт /1хх 233/, Лагерийн байшин түрээслүүлэх гэрээ /1хх 234-236/, Худалдаа, барилга, үйлдвэрлэлийн Их өргөө компанийн Орон сууцны ашиглалтын эрхийн бичиг /1хх 243/, Орон сууцны төлбөр барагдуулах талаар орон сууц эзэмшигчтэй хийх гэрээ /1хх 244-246/, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт, хавсралтууд /1хх 247-250/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх 1/, Худалдаа хөгжлийн банкны 7-451/579 тоот тодорхойлолт, хавсралт /2хх 2-7/, Баянгол дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх 122/, **** төрсний гэрчилгээний хуулбар /2хх 139/,
6. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6/10294 тоот албан бичиг /1хх 125/, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /1хх 126-128/, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ********** тоот албан бичиг, хавсралт /1хх 151-163/, ********** гэрчийн мэдүүлэг авсан /2хх 77-80/, Хариуцагчийн хүсэлтээр, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 44/2-205 тоот албан бичиг, хавсралт /1хх 164-174/, Нийслэлийн Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн багийн дүгнэлт /1хх 176-191/, Ч.Наранчимэгээс гэрчийн мэдүүлэг авсан /1хх 213-215/, У.Жавхлантөгсийн санал асуусан тэмдэглэл /1хх 216-217/, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /2хх 14-74/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ***** тоот албан бичиг, хавсралт /2хх 145-161/.
7. Шүүхийн санаачилгаар дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /1хх 132-135/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2хх 95-116/.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Тамир болон М.Ундармаа нар гэр бүл болсныг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрх бүхий байгууллага албан ёсоор бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүү ****, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүү ******* нар төржээ.
2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч ******* нь хариуцагч **** холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох гаргуулах тухай шаардлагуудыг гарган шүүхэд хандсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч ****** зүгээс хүү ****, ****** нарыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Шүүхээс гэрлэгчдийн шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авсан хэдий ч гэрлэгчид эвлэрээгүй байгаагаас гадна хэн аль нь зөвшөөрч байгаа тул тэдний гэрлэлтийг цуцлах нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 хэсэгтэй нийцнэ.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсгүүдэд зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа харилцан тохиролцож болох бөгөөд ийнхүү тохиролцоонд хүрч чадаагүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээхийг шүүх шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдийн асрамжийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохирч чадаагүй.
Шүүх гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж байгаа нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байгаа явдал юм. Ийнхүү хүүхдийн асрамж тогтоохдоо шүүхээс тухайн хүүхэд эцэг, эх, ах, дүү, гэр бүлийн бусад гишүүдэд ээнэгшин дассан байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн ёс суртахууны болон хувийн шинж чанарууд, хүүхэд болон эцэг, эхийн хоорондын тогтсон харилцаа, хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж, эцэг, эхийн оршин сууж буй газрын нөхцөл байдлыг анхаарах ёстой. Хэдийгээр хариуцагч талаас нэхэмжлэгч ********** ёс суртахууны болон хувийн шинж чанаруудаар дутагдалтай гэж хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа боловч энэ нь хүүхэд эцэг, эхийн хэнтэй нь амьдрахыг тодорхойлох гол нөхцөл биш. Эцэг, эхийн хэн нэг нь дутагдалтай байх нь нөгөөхийг нь дутагдалгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг үндэслэж хүүхдийн асрамжийн тал дээр мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилон ажиллуулсан. Тус хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн багийн дүгнэлтэд ...хүү /****** асран хамгаалагчаар хариуцагч */////, хүү ****** асран хамгаалагчаар нэхэмжлэгч **** тус тус тогтоох саналыг дэвшүүлж байна гэж тусгагджээ.
Зохигчийн хүсэлтээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу ******* саналыг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр асуухад ...Ахтайгаа, аавтайгаа, дүүтэйгээ, эмээтэйгээ, одоо энэ амьдарч байгаагаараа амьдрмаар байна гэсэн агуулга бүхий хариултыг өгсөн байна.
Дээрх болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаас дүгнэн үзвэл ***** нь ах ******* болон өссөн орчиндоо ээнэгшин дассан байдал, түүний насны байдал, эцэг ******* хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх боломжийг харгалзан хүү ****** эцэг Ж.Тамирын асрамжид, ******* насны байдал болон эх ********* цагийн хуваарийн дагуу ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан хүү ********* эх *********** асрамжид тус тус үлдээх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлдэх тул эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн хүүхдийнхээ өмнө эдлэх эрх, хүлээх үүрэг хязгаарлагдахгүйг дурдав.
Түүнчлэн хүү ******** эхийн асрамжид үлдээж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг хариуцагч ****** гаргуулж хүүхдэд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
3. Дараах байдлаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилахаар шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан ****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр эрхийн улсын ********* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Москвагийн гудамж,**** байр, **** тоот хаягт байршилтай, 26,8 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч ******* өмчлөлд бүртгэлтэй байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба мөн зүйлийн 126.2.1, 126.2.2-т зааснаар гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, уг хөрөнгөөр олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь мөн зүйлийн 126.2.4.-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байдаг.
Зохигчид дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн эсэх талаар маргаангүй байна.
Гэрлэлт цуцлах үед гэрлэгчийн хэн нэгний гаргасан шаардлагаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахаар Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасан ба талуудын хооронд эд хөрөнгө хуваах талаар маргаан гарсан тохиолдолд шүүх тухайн хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тогтоож, гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж, аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгохоор мөн хуулийн 130.3 дахь хэсэгт заажээ.
Харин Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т гэрлэлт цуцалсан тохиолдолд нэг гишүүнд ногдох эд хөрөнгийг тодорхойлохдоо хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх ногдох хөрөнгийг өөрөөр тогтоож болохыг зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 4 үндэслэлээр гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсгийг тогтооход гэр бүлийн нийт гишүүдэд адил тэнцүү хувааж тооцох шаардлагатай бол Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан үндэслэлээр буюу гэрлэлт цуцлах үед гэрлэгчдэд ногдох хэсгийг тэдгээрийн хооронд адил тэнцүү хувааж тооцох бөгөөд харин хэн алины эрүүл мэндийн болон хүүхэд хэнтэй нь амьдрах байдлыг шүүх харгалзан үзэж, аль нэг талд илүү хэмжээгээр ногдох хувийг тогтоож болох байна.
3.1. Нэхэмжлэгч нь эрхийн улсын ****** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Москвагийн гудамж, ***** байр, **** тоот хаягт байршилтай,***м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг авах тухай шаардлагыг гаргасан. Гэвч бага насны хүүхэд эхийн асрамжид үлдэж байгаатай холбоотойгоор Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгүүдэд заасны дагуу уг орон сууцыг нэхэмжлэгч ****** өмчлөлд үлдээхээр шийдвэрлэв. Мөн хүү **** эхийн асрамжид үлдэж байгаа болон гэр бүлийн бусад гишүүд болох *******, **** нарт ногдох хэсгийг хуваарилах нөхцөл байдлыг харгалзаад уг үл хөдлөх эд хөрөнгийн 5 хуваасны 3 хэсгийг хариуцагч **** олгоно.
Дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 65,124,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд гэрлэгчид энэхүү үнэлгээний талаар маргаагүй. Иймд орон сууцны зах зээлийн үнэ болох 65,124,000 төгрөгийн 5/3 хэсэг буюу 39,074,400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
3.2. Гэрлэлтээ цуцлуулж буй гэрлэгчдийн эд хөрөнгийн маргаанд тэдгээрийн бусдад төлөх төлбөр, өрийн асуудал тавигддаг. Өр нь эд хөрөнгийн эрх зүйн үр дагавартай тул хуваагдах хөрөнгөд хамаарна.
Хавтаст хэрэгт 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн BCC2014031221-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь авагдсан байна. Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №7-460/844 тоот албан бичгээр орон сууцны зээлийн үлдэгдэл 22,094,180.51 төгрөг байх бөгөөд зээлийн үлдэгдлийн хэмжээний талаар зохигчид маргаагүй.
Мөн хавтаст хэрэгт 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №2020/000374/0287 тоот Цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь авагдсан. Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 7-451/579 тоот албан бичгээр уг зээлийн үлдэгдэл нь 3,445,956.27 төгрөг гэж тодорхойлсон боловч 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №451049861 тоот Зээлийн нэмэлт гэрээгээр уг зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна.
Иймд гэрлэгчдийн бусдад төлөх төлбөр буюу өрийг гэрлэгчдийн хооронд тэнцүү хуваагдахад нэг хүний хариуцах өр 11,047,090 төгрөг болно. Үүнийг нэхэмжлэгч М.Ундармаагийн зүгээс хариуцагч *** төлөх ёстой 39,074,400 төгрөгөөс ***** орон сууцны зээлийн төлбөрт төлөх ёстой буюу өр болох 11,047,090 төгрөгийг хасч, үлдэх 28,027,310 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч ***** олгож шийдвэрлэв.
3.3. Нэхэмжлэгч нь Toyota Маrk X /Тоёота Марк Икс/ маркийн **** улсын дугаартай, Toyota Pruis /Тоёота Приус/ маркийн **** улсын дугаартай хоёр тээврийн хэрэгслээс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан боловч Toyota Маrk X /Тоёота Марк Икс/ маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр гэрлэгчдийн хэн аль нь биш, Toyota Prius /Тоёота Приус/ маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь **** ХХК байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****** овогтой ******* болон овогтой ********** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү ******* эцэг ****** асрамжид, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү ***** эх ****** асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Т.Гангантөгсийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг ****** гаргуулан олгосугай.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ******* 28,027,310 төгрөгийг гаргуулан хариуцагч *****т олгож,
эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Москвагийн гудамж, *** байр, **** тоот хаягт байршилтай, 26,8 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ********* өмчлөлд шилжүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН