Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2024/00539

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2024/00539

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б овогт П.Э-ын хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов. 

Хүсэлт гаргагч П.Э өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.   

                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч  П.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

           

1.1 Хүсэлт гаргагч П.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.Э миний бие 1966 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болоод байна. Э.Б гэдэг нэрээр 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл А аймгийн Ө сумын Х ангид тракторын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгэсэн боловч аймгийн архивын тасагт ХБ ангийн лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Тэтгэвэр тогтоолгох гэхээр ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор ажилласан жилээ шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг үндэслэн А аймгийн Ө сумын Х ангид тракторын жолоочоор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

- Хүсэлт гаргагч П.Э шүүхэд гаргасан хүсэлтийн өөрчилсөн шаардлагадаа: ... Миний бие П овогтой Э нь 1988-1994 онуудад ажилласан байдлыг тогтоолгох хүсэлт өгсөн боловч 1990-1998 оныг нөхөн тооцуулсан тул 1988-1989 онуудад ХБ ангид тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 742 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Ө сумын ХБ ангийн материал шилжиж ирээгүй тул Э.Б-д холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

            - 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Э.Б нэрээр олгосон ...... дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

  • 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ө сумын ХБ ангид тракторын жолоочоор авч ажиллуулав, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ангийн даргын 05 тоот тушаалаар,
  • 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын .... тоот дэвтэр олгож, хөдөлмөрийн дэвтэр хаав, ХБ ангийн дарга Д гэсэн агуулга бүхий бичилтүүдтэй,

- Тус шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 217 дугаар шийдвэр,

                       

            2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 03-01/5151 тоот лавлагаанд: А аймгийн Ө сумын Ө багийн хөдөө оршин суух, Э.Э, хүү, 22 настай, эрэгтэй гэсэн,

            - Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ө сумын Ө багийн хөдөө оршин суух, Э.Э, хүү, 22 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-тракторын жолооч ... ” гэсэн,

            - П.Э-ын ХААТР-21 /А/ маягтад: Б овогт П.Э, 1966 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, А аймгийн Ө сум гэсэн,

            - П.Э-ын хаягийн хуудсанд: П.Э, 1966 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, С аймгийн У-ын ТМС-д сурагч-1983.09.24,

            - П.Э-ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад Т нэгдэл тракторын жолоочоор, ажилд орсон он-1988, цех,тасаг, бригад-авто граш, эрхэлдэг ажил-тракторын жолоочоор, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум-Ө-1988.11.15 гэсэн,

            - П.Э-ын 1990 оноос 1998 оны 10 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/698 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,      

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч П.Э-ын А аймгийн Ө сумын Х ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 742 тоот тодорхойлолт,

            - 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Э.Б нэрээр олгосон ...... дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 03-01/5151 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

            - П.Э-ын ХААТР-21 /А/ маягт,

            - П.Э-ын хаягийн хуудас,

            - П.Э-ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,

            - П.Э-ын1990 оноос 1998 оны 10 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/698 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/, зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч П.Э нь А аймгийн Ө сумын Х ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч П.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Б овогт П.Э-ын А аймгийн Ө сумын Х ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч П.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН