Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/05378

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 17 182/ШШ2024/05378

  

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

Нэхэмжлэгч: ........... давхарт байрлах, М ХК /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................ тоот хаягт оршин суух, Б овогт Н.О /РД:00000000000/-д холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,285,579 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...6000003679 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 4,273,579 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 4,285,579 төгрөгийг хариуцагч Н.О-аас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Н.О нь М ХК-ийн нэхэмжилж буй 4,285,579 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025.01.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.02.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.03.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.04.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.05.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.06.25-ны өдөр 714,264 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Н.О-ын төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Н.О-д холбогдуулан зээлийн үүрэгт 4,285,579 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,285,579 төгрөгийг 2025.01.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.02.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.03.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.04.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.05.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.06.25-ны өдөр 714,264 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч М ХК-иас 2024.10.29-ний өдөр Э.Ө, М.Э нарт 6 сарын хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 01/3988 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч М.Э нь хариуцагч Н.О-ын тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Н.О-аас тэмдэгтийн хураамжид 41,760 төгрөг, улсын төсвийн орлогоос 41,760 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.11.07-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,520 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,285,579 төгрөгийг 2025.01.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.02.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.03.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.04.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.05.25-ны өдөр 714,263 төгрөг, 2025.06.25-ны өдөр 714,264 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.О-аас тэмдэгтийн хураамжид 41,760 төгрөг, улсын төсвийн орлогоос 41,760 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.11.07-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,520 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА