Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0662

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, “************ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б************ нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...************ ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухайзахирамжийг хүчингүй болгож, “************” СӨХ-оос Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан Газар эзэмших эрхийг шилжүүлэн авах тухайхүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтүүдийг холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхийг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2024/2174 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “************” ХХК, гуравдагч этгээд “************” СӨХ болон “************” хотхоны оршин суугч нар нь хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэхээр тохиролцож, асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “…нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно…” 66.2 дахь хэсэгт “…нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж тус тус заасан байна.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б************ нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болорчимэг нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах утга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ************ ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захиргааны акт гаргуулахыг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаар Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                                    Т.МӨНХ-ЭРДЭНЭ