| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00346/И |
| Дугаар | 139/ШШ2024/00441 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 139/ШШ2024/00441
| 2024 оны*******2 сарын 04 өдөр | Дугаар*******39/ШШ2024/00441 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:******* аймгийн******* сумын*******-р баг,******* гэх газар нутаглах******* овогт******* /................/
Хариуцагч:******* аймгийн******* сумын******* дугаар баг, тоотод оршин суух, овогт /РД:....../
............ аймгийн******* сумын******* дугаар баг, тоотод оршин суух, овогт /............/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 5440000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Хариуцагч, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь, нарт холбогдуулан 5440000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: би нөхөр болон хүүхдийн хамт******* сумын*******-р багийн нутаг******* гэх газар мал маллан амьдардаг. 2023 оны намар манай нутагт эзэнгүй хүрэн эрээн үнээ, гэдэс цагаан хүрэн тоймог үнээ 2 тугалын хамт гарч ирж манай хавиар идээшлэх болсон. Гэвч хүрэн үнээний эвэрт маш урт уяа байсан ба мод, хад, бут, худгийн чулуу зэрэгт байнга уяа нь тээглэж, хоолгүй гэдсээ татсан тааралдаж байсан тул буянт малыг өрөвдөж услах, уяаг нь тээглэсэн зүйлээс нь салгах зэргээр харж хандаж, гэрийнхэндээ ч буянт малыг орооцолдсон, ус сахиад зогсож байх юм бол усалчихаж байгаарай гэх мэтээр захиж, эзэн нь сураад иртэл санаа тавьж байсан. Хүрэн үнээний эврэн дэх уяа нь 3 ороогдож орооцолдон илжирсэн, эвэр нь хөндүүрлэж нэлээн гэмтсэн байхад нь уяаг салгаж цэвэрлэсэн. 2023 оны*******0 дугаар сард нь эхнэр, хүү нарын хамт үхрээ сурж ирэхэд үхэрнүүдийнх нь байсан байдлыг хэлж, манай гадаа хоноод явсан. Өглөөхөн чулуун хорооны дэрсэнд байсан, холдоогүй байх гэж хэлсэн. Тэд явчихаад үхэрнүүдээ байна гэсээр эргэж ирээд 2 үнээгээ зарна, тугалнуудаа зарахгүй гэхээр нь манайх ч бас үхэржих л санаа ер нь бий гэсэн чинь наймаа хийе, эр, охин 2 бага адуугаар зарна гээд араас шийдээ хэл гээд яваад өгсөн. Нөхөр бид 2 ярилцаад 2 үнээг нь 2 бага адуугаар худалдаж авахаар болсон. Ингэж тохиролцоод их догшин үхэрнүүдийг цаг зуд болж хүндэрсэн тул аргадаж хошуувчинд тэжээл хийж өгч гаршуулж сургасан. Тэд ч анх их догшин үхэрнүүд байгаа юм. Бид нар айгаад байдаг, Өмнөговь аймгаас авчраад буулгаад л хаясан гэж ярьж байсан. 2024 оны 01 сард манайх адуугаа алдчихаад олсон ба, нарт манайх адуугаа алдчихаад олоод аймаг дээр ирсэн байна, танайх адуугаа авч онд оруул, харин зүсэлсэн зээрд гүү үхсэн, орны адуу өгнө гэж хэлсэн. Гэвч адуу маллаж чадахгүй, үхэрнүүдээ авъя гэсэн ба адуу, үхэрнүүдийн алийг нь ч авалгүй, аав нь мэдэхгүй, хүүтэй ярь гэж хүү нь уулзахгүй утсаа авахгүй явсаар өдий хүрсэн. 2 үхэр тэжээлгээд сурчихсан, аргагүйн эрхэнд үхэрний өрөнд орохгүй гэж тэжээж онд оруулсан. Гэвч сая 09 сарын 04-ний*******7-18 цагийн үед нар нь айлын үхэрт байсан 2 үнээг бидэнд огт хэлж мэдэгдэлгүй хулгайч нар шиг хөдөө хээр хийж гэдэс дотрыг нь орхиод, махыг нь машиндаа ачиж аваад явсан. Үүнийг харин үхэр нь цуг байсан гэх айлын эхнэр манайд ирээд надад Чамд юм хэлэх гэсэн юм. Чи харин битгий уурлаарай. Танай 2 үхрийг тэд нар хийж аваад явах гэж байна гэж хэлэхээр нь яваад очтол 3 машинтай, хүмүүстэй цуг байсан ба машинаасаа бууж өөдөөс харж шээчихээд энэ пизда нартай уулзахгүй гээд давхиад явчихсан. Ингээд надад хохиролтой санагдсан тул араас нь давхиад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Малчид бид өвөл, хаврын зуд турхантай маш хүнд хэцүү үеийг давах гэж хэдэн малаа онд оруулах гээд байдгаа барж, өвс тэжээл авч, малаа тэжээн маш их ядарсан. Манайх******* сумаас ченжаас 2023 оны*******1 сард 20000 төгрөгийн үнэтэй ногоон тэжээл өвс 500 боодол, 2024 оны 03 сард 30000 төгрөгийн үнэтэй хивэг 40 шуудай, 30000 төгрөгийн үнэтэй хорголжин 20 шуудайг худалдан авч нийт*******1800000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Ченжаас 2023 оны*******1 сард 25000 төгрөгийн үнэтэй хивэг 30 шуудайг, 45000 төгрөгийн үнэтэй овъёос*******0 шуудайг 2024 оны 02 сард 30000 төгрөгийн үнэтэй 40 шуудай хивэг, 50000 төгрөгийн үнэтэй 20 шуудай овъёос нийт 3400000 төгрөгийн өвс, тэжээл худалдан авч малаа тэжээж онд оруулсан ба ноолуур гарахаар төлөхөөр зээлж авсан өвс тэжээлийн үнэд ноолуур маань хүрэлцэхгүй, сая зээл хийж өрөө төлж дуусгалаа., нар нь өөрсдөө ойртохоос ч айдаг догшин үхэрнүүдээ заръя гэж наймаа тохиролцож, үлдээчихээд цагийн муу байдлыг бидний хөдөлмөрийг мөлжиж, бусдын хөрөнгө санхүүгээр малаа тэжээлгэн онд оруулж залилсан ба хулгайн аргаар хөдөө хээр үнээнүүдийг нядалж авч явсанд үнэхээр гомдолтой байна. Уг үнээнүүдийг яг гаднаа тэжээж, өдөр бүр хороогоо малтаж цэвэрлэн хэвтрийг нь үнс, бууц асгах зэргээр засаж арчилгаа, тордлого үнэхээр их хийсэн ба хариулахад унааны бензин тос гээд зөндөө л зардал гарсан. Бид, нараас 2 үнээг маллаж, тэжээж онд оруулсан зардлаа нэхэмжилж байна. Иймд үнээнүүдээ худалдъя, заръя танайх аваач гэж үлдээж хуурч мэхлэн намар, өвөл, хавар, зуны 4 улирал дамнан бүтэн жил шахуу үхэрнүүдээ маллуулж, тэжээлгэчихээд хөдөө бэлчээр дээр нь нууцаар нядалж аваад явсан, нараас 2 үнээг нь өөрийн мал шиг тордон тэжээж маллан онд оруулсаны зардал, хөлс болох 5440000 төгрөгийг гаргуулан олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч, нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:ийн нэхэмжлэлтэй,, нарт хариуцагдах 5440000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь биднээс өвс, хивэг, малласан хөлсний нийт үнэнд 5440000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь манай 2 үхэр бэлчээрээ дагаж явж байгаадийн нутагладаг газар байсан нь үнэн. Би эрж хайж сургийг нь гаргаж олоод 2 үхрээ авч явах гэсэн чинь ............... үхрийг чинь худалдаж авъя гэхээр нь худалдахаар тохиролцоод унагатай гүү,******* байдсаар худалдахаар ярилцсан. Гэтэл үхэрний үнийг төлөөгүй тул бид наймаа хийхээ болиод 2 үхрээ 2024 оны 09 сарын 04-нд очиж авч махалж зарсан. Манай 2 үхэр тэжээлгэхээр муу үхэр байгаагүй. Бэлчээрт бэлчиж нутаглаж бэйсан. Нэхэмжлэгч дурдсан 2 үхэр нь миний хүүгийн үхэр болно. Хүү 2023 оны*******1 сардт 2 үхэрээ 2 унагатай гүүгээр худалдахаар наймаа тохиролцсон тухайн үедээ унагатай гүүгээ зүсэлж өгөөгүй. 2024 оны хавар 2 унагатай гүүгээ авахаар очиход адуу чинь үхсэн******* даага өгнө гэсэн тул даагыг аваагүй, нөхөр нь ирж тугалаа ав үхрээ ширгээнэ гэсэн. 2023 оны*******2 сарын 20-нд очиж 2 тугалаа авсан. Нөхөр нь 2 үхрээ тэжээгээгүй байгаа гэж хэлээд 2 үхэр өгөөгүй 2 тугалыг нь авсан. Нэгэнт тохиролцоогүй наймаа учир 2024 оны 09 сарын*******5-нд өөрийн үхрээ ахгийн үхрээс авч хийж ирсэн. Гэтэл миний хүүг хулгай хийж авсан гэж хүмүүст зарлаад мөн цагдаа дуудаж өгсөн гэх мэт асуудал гаргасанд гомдолтой байна. Иймд хүүхдийнхээ нэр хүндийг сэргээлгэж авна. Мөн нь ямар ч үндэслэлгүйгээр нотлох баримтгүйгээр үхэр тэжээсний мөнгө нэхэмжилж байна. Тус хэрэгт мэдүүлэг өгсөн нэхэмжлэгчийн хүү, гэрч нь олон жил айл саахалт нутгалсан учир тус гэрч нарын мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маллагааны хөлс 2200000 төгрөг гэж байгаад*******000000 төгрөгийг нь хасаж байгаа.*******20 боодол өвс, тэжээл, хивэгний мөнгө нэмэгдээд 4440000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би маллагааны******* сая төгрөгөө хасъя өөр юм хасаж чадахгүй. 2023 оны сүүл 2024 оны эхэнд цаг муу байсан тул бүх малаа тэжээж онд оруулсан. Эднийх 2 адуугаа авахгүй 2 үхрээ авна гэсэн ч үхрээ ирж аваагүй. Хүний үхэр гээд тэжээхгүй байж байгаад үхүүлчихэлтэй нь биш гээд хүний өөрийн ялгаагүй л тэжээж байж онд оруулсан. Иймээс 2 үхрийг малласны хөлс, тэжээхэд зарцуулсан өвс, тэжээлийн үнэ нийт 5440000 төгрөг нэхэмжилсэн гэв.
4. Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нь бол энэ хүнтэй наймаа хийсэн. Аав ээжийг таньдаг найзууд болохоор нь******* унагатай гүү,******* байдсан гүүгээр авбал ав гэсэн. Би хамгийн гол нь хавар авна мал онд орсны ар дээр гүү унагалахаар унагатай гүү, байдсан гүүгээ очиж авна гэсэн. Энэ хүн өвс тэжээл авсан гээд 5440000 төгрөг нэхэмжилж байгаа. Яаж ч бодсон 2 үхэрт тийм их хэмжээний өвс, тэжээл орохгүй гэв.
5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн*******-3-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,, нарын тайлбар /хэргийн 5-6-р хуудас/, гэрэл зураг /хэргийн 7-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 8-р хуудас/, гэрчдорж,, нарын мэдүүлэг /хэргийн 24-31-р хуудас/, гэрч, нарын мэдүүлэг /хэргийн 47-50-р хуудас/, хариуцагч талаас тайлбар /хэргийн*******8, 56-р хуудас/, 0735 дугаартайгаасд олгосон итгэмжлэл /хэргийн 57-р хуудас/ баримтуудыг судлуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: үнээнүүдээ худалдъя, заръя танайх аваач гэж үлдээж хуурч мэхлэн намар, өвөл, хавар, зуны 4 улирал дамнан бүтэн жил шахуу үхэрнүүдээ маллуулж, тэжээлгэчихээд хөдөө бэлчээр дээр нь нууцаар нядалж аваад явсан, нараас 2 үнээг нь өөрийн мал шиг тордон тэжээж маллан онд оруулсаны зардал, хөлс болох 5440000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
3. Хариуцагч нар тайлбар татгалзлаа дараахь байдлаар үндэслэж байна. Үүнд: Манай 2 үхэр бэлчээрээ дагаж явж байгаадийн нутагладаг газар байсан нь үнэн. Манай 2 үнээ тийм муу байгаагүй. 2 үнээ тэгж их өвс, тэжээл идэхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, 2023 оны*******0 сард талуудын хооронд 2 үнээг 2 тооны адуугаар арилжих гэрээ байгуулагдсан ба, хэргийн хариуцагч болох, нар нь 2 тооны адууг одоо авахгүй, хавар мал онд орохоор авна гэснийг хэргийн нэхэмжлэгч тал эс зөвшөөрснөөр 2024 оны 01 сард арилжааны гэрээ цуцлагдсан байна. Энэ нь гэрчдорж /хэргийн 24-26-р хуудас/-ийн мэдүүлэг, гэрчын мэдүүлэг /хэргийн 29-31-рт/, талуудын тайлбараар нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нь 2 тооны үнээний өмчлөгч биш болох ба үнээг хариуцагч талаас шаардах эрхгүй, хариуцагч тал нь өөрийн 2 тооны үнээг захиран зарцуулах эрхтэй болно. Арилжааны гэрээ цуцлагдсан хэдий ч нэхэмжлэгч тал нь хариуцагч, нарын 2 тооны үнээг хариуцан маллаж, тэжээсээр онд оруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байна. Хариуцагч тал нь бидийг манай үнээг маллаад өг гээгүй, тэжээгээд өг гээгүй. Гэсэн ч өөрөө сайн дураараа 2 үнээг малласан гэх тайлбарыг гаргаж байгаагаас харахад нэхэмжлэгч нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн байна гэж шүүх үзэв. Иймд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар даалгаваргүйгээр бусдын үүргийг гүйцэтгэсэн этгээд өөрөөс гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь, хариуцагч, нарын 2 тооны үнээг 2023 оны*******0 сараас 2024 оны 4 сарыг дуустал хугацаанд хариуцан маллаж, тэжээж, тодорхой хэмжээний зардал гаргаж, хөдөлмөр зарцуулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь 2023-2024 оны өвөл хавар бусдаас өвс, тэжээл худалдан авсан болох нь гэрч, нарын мэдүүлгээр /хэргийн 47-50-р хуудас/ нотлогдож байх боловч хариуцагч нарын 2 тооны үнээг тэжээхэд хэдэн боодол өвс, хэдэн шуудай тэжээл зарцуулсан болох нь нотлогдохгүй байна.
Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нөхөн төлөх бөгөөд талууд тохиролцож чадаагүй бол хохирлын хэмжээг шүүх тогтоохоор Иргэний хуульд заажээ. Нэхэмжлэгч нь 5440000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг 4440000 төгрөг болгон бууруулсан ба хариуцагч тал уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй, талууд тохиролцож чадаагүй тул нэхэмжлэгчид 2000000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх тогтоолоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2000000 төгрөгийг гаргуулах хэсгийг хангаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3440000 төгрөгийг гаргуулах хэсэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******01990 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч, нараас 2000000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..................т олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 82 дугаар зүйлийн 82.1.1,*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.2,*******16,*******18 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д зааснаар хариуцагч овогт /РД:................/, овогт /................/ нараас 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* овогт******* /.................../-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3440000 /гурван сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,*******0 дугаар зүйлийн*******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******01990 /нэг зуун нэг мянга есөн зуун ерэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч, нараас 46950 /дөчин зургаан мяна есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ