| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00405/И |
| Дугаар | 139/ШШ2024/00445 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 139/ШШ2024/00445
| 2024 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 139/ШШ2024/00445 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт******* /.........../ нь 1978 оны 07 сарын 03-ны өдрөөс 1979 оны 05 сарын 25-ны өдрийг дуустал Дундговь аймаг Техник туслалцааны барилгын 6-р тресстэд бетончиноор, 1979 оны 05 сарын 26-ны өдрөөс 1980 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад ариутгагчаар, 1984 оны 08 сарын 17-ны өдрөөс 1988 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Бөөний худалдаа бараа баазад ачигч буулгагчаар, 1988 оны 07 сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь худалдаа нийтийн хоолны тресстэд ачигч буулгагчаар, 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Тулга ББХ хоршоонд ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ