Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 139/ШШ2024/00446

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 139/ШШ2024/00446

Дундговь аймаг

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт******* /.........../ нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1987 оны 07 сарын 05ы өдрөөс 1991 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл зарлагаар, 1991 оны 04 сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 сарын 18-ны өдрийг дуустал чанарын бригадад ажилчинаар, 1992 оны 03 сарын 20-ны өдрөөс 1994 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл мал аж ахуйн тоо бүртгэгчээр, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах ББХК-д 1994 оны 06 сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал мал аж ахуйн тоо бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ