| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00434/И |
| Дугаар | 139/ШШ2024/00453 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 139/ШШ2024/00453
| 2024 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 139/ШШ2024/00453 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт******* /.........../ нь******* ХК /РД:........../-д 4249883 /дөрвөн сая хоёр зуун дөчин есөн мянга найман зуун наян гурван/ төгрөгийг хоёр хувааж буюу 2025 оны 01 сард 1249883 /нэг сая хоёр зуун дөчин есөн мянга найман зуун наян гурван/ төгрөгийг, 2025 оны 06 сард 3000000 /гурван сая/ төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153149 /нэг зуун тавин гурван мянга нэг зуун дөчин есөн/ төгрөгөөс 76574.5 /далан зургаан мянга таван зуун далан дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 76574.5 /далан зургаан мянга таван зуун далан дөрвөн төгрөг таван мөнгө/-ийг, хариуцагч*******аас 76574.5 /далан зургаан мянга таван зуун далан дөрвөн төгрөг таван мөнгө/-ийг тус тус гаргуулан******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ