Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
Хэргийн индекс | 113/2024/0009/з |
Дугаар | 113/ШШ2024/0005 |
Огноо | 2024-06-14 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 113/ШШ2024/0005
2024 06 14 113/ШШ2024/0005
Прокурорын дүгнэлтийг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ................ дүгнэлттэй, ................................-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0065861 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говьсүмбэр аймгийн ............................. би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ..........................-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 0065861 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...........-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 113/ШЗ2024/0030 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор .............-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн .................................-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0065861 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн ................................... нь хүлээн зөвшөөрснөө 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.
Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ........................-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн .................................. хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор .................-ийн дүгнэлттэй, ........................................-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0065861 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА