Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 116

 

 

                        К ХХК дахь эрх хүлээн авагчийн

                       нэхэмжлэлтэй, хариуцагч Н,Г ХХК-д

                                  холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00978 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: К ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н,Г ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 269.786.637 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ийн С.Н, хариуцагчийн өмгөөлөгч О.Аззаяа нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.   

Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Н,Г” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр №84 тоот “Зээлийн гэрээ”, №84/1 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж, 2.800.000.000.00 /Хоёр тэрбум найман зуун сая/ төгрөгийг 29 сарын хугацаатай, жилийн 3.8 хувийн хүүтэй зээлж авсан.

Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож: 1.,,,,,,,,,, 4 давхар барилга;

2.,,,,,,,,,,ын зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

3.,,,,,,,,,,х эрхтэй газар;

4.,,,,,,,,,, эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар;

5.,,,,,,,,,,;

6.,,,,,,,,,, гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар;

7. ,,,,,,,,,, эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан.

“Н,Г” ХХК нь зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 400.254.749.31 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 96.094.356,97 төгрөг, нийт 496.349.10628 төгрөг төлсөн байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон.

Банк нь 2017 оны 3 дугаар сард зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан ба 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 142/Ш32017/01713 дугаар захирамжаар хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Үүнээс хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Н,Г” ХХК нь Ктай №К-01/90 тоот “Зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй салгаж үл болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №К-01/90 тоот “Зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу доорх хөрөнгүүдийг үнэлэн “К” ХХК-д 2.449.445.000 төгрөгт тооцон шилжүүлсэн.

Үүнд: ,,,,,,,,,, авто зогсоол 200.000.000.00 төгрөг, ,,,,,,,,,, үл хөдлөх хөрөнгө, ,,,,,,,,,, үл хөдлөх хөрөнгө 1.439.445.000.00 төгрөг, ,,,,,,,,,, хөдлөх хөрөнгө, ,,,,,,,,,, хөдлөх хөрөнгө, ,,,,,,,,,, үл хөдлөх хөрөнгө 810.000.000 төгрөг нийт 2.449.445.000 төгрөгт тооцсон. Одоо “Н,Г” ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 248.469.945.50 төгрөг, зээлийн хүү 17.917.745.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.378.946.06 төгрөг, нийт 269.766.637.07 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Тодруулбал: Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үндсэн зээл 248.469.945.50 төгрөг, зээлийн хүү 17.917.745.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.378.946.06 төгрөг, нийт 269.766.637.07 төгрөг байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасныг үндэслэн Монгол банкнаас батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодсон болно.

Иймд Үндсэн зээл 248.469.945.50 төгрөг, зээлийн хүү 17.917.745.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.378.946.06 төгрөг, нийт 269.766.637.07 (Хоёр зуун жаран есөн сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун гучин долоон төгрөг долоон мөнгө) төгрөгийн зээлийн төлбөр, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 20.000.00 /Хорин мянган/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н,Г” ХХК-ийн ерөнхий захирал Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч “Н,Г” ХХК нь Ктай 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 84 тоот зээлийн гэрээ байгуулж, 2.800.000.000 төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэй, 29 сарын хугацаатай зээл авсан. Банкнаас зээлийн 4 үе шаттайгаар буюу 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 500.000.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 300.000.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000.000 төгрөгөөр тус тус олгосон. Манай компанийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Банк нь манай компанид зээлээ эргэн төлөх, эргэн төлөх нэмэлт хугацаа тогтоох зэргээр ямар ч арга хэмжээ авч байгаагүй хэрнээ 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжлэл гаргасан байна. Манай компани нь үндсэн зээлийн төлбөрт 400.254.750 төгрөг, зээлийн хүүнд 95.836.684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257.674 төгрөг, нийт 496.349.108 төгрөгийг төлсөн. Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлд дурдсанаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Н,Г ХХК нь Ктай №К-01/90 тоот зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй салгаж үл болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Канд 2.449.445.000 төгрөгийн эд хөрөнгийг зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх эд хөрөнгийг өгөхдөө Кны удирдлагуудтай харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр үлдсэн зээл, зээлийн хүүний төлбөрт тооцон өгч, банк нь манай компанийн барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцож шийдвэрлэсэн. Ингэснээр манай компани зээлийн өр төлбөргүй болсон. Харин ч К нь барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгүүдийг одоог хүртэл суллаж өгөхгүй биднийг хохироож байна. Манай компанийн зүгээс зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, банканд төлөх төлбөргүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00978 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан К дахь эрх хүлээн авагчийн “Н,Г” ХХК-наас 269.786.637 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1,453 дугаар зүйлийн 453.2-д заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр №84 тоот Зээлийн гэрээ, №84/1 тоот Барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох Б.У; ,,,,,,,,,,ын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; ,,,,,,,,,,х эрхтэй газар; ,,,,,,,,,, эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар; ,,,,,,,,,,; ,,,,,,,,,, гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар; ,,,,,,,,,, эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаанаас чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч К ХХК-ийн эрх хүлээн авагч Э.Д шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Зээлийн №84 дүгээр гэрээнд талуудын эрх үүргийг тодорхойлсон байх бөгөөд гэрээний 8 зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3 дугаар заалтууд нь зээлдүүлэгчийг үүргээ биелүүлэхгүй бол банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлах асуудал нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас гэрээ цуцлах талаар банкнаас мэдэгдэл хүргүүлж байгаагүй нь гэрээг цуцлах /дуусгавар болгох/ үндэслэл болохгүй. Гэрээг цуцлах үндэслэлийг хуулиар шууд зохицуулсан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчим, 204, 221, 225. 227 дугаар зүйлд нарийвчлан тусгаж. гэрээг цуцлах талаар талууд гэрээгээр тохиролцож болох боловч энэ тохиролцоо нь хуулийн зохицуулалтад нийцсэн байх ёстой байдаг. Хариуцагч тал нь зээл төлөх, биелүүлэх үүргийг зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.14, 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зээлдэгчийн хариуцлага, үүргийг тусгаж, гэрээгээр зохицуулсан бөгөөд энэхүү гэрээний зүйл заалтуудыг нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх үнэлээгүй. Хариуцагчтай банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа уулзаж байсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгч "Н,Г" ХХК нь барьцааны нэр бүхий 7 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийт 2.449.445.000.00 төгрөгөөр үнэлж, зээлийн өр төлбөрт 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлэн өгсөн. Банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийн тооцооллоор /хүснэгт/ “Н,Г" ХХК-ийн зээлийн өр төлбөр нь хөрөнгө шилжүүлсэн өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар: үндсэн зээлийн үлдэгдэл 2.399.743.250.00 төгрөг; зээлийн хүү 251.662.373.38 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 38.937.012.76 төгрөг бүгд 2.690.344.636.83 төгрөг байсан байна. Иргэний хуулийн 216 зүйлийн 216.1-д зааснаар банк тухайн үед зээлийг төлүүлэхдээ эхлээд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний гэсэн дарааллаар үүрэг гүйцэтгэсэн бол 240,899,363.83 төгрөгийн зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг банк хариуцахаар, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа талаар үнэлж дүгнээгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлэхгүй байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дугаар зүйлд зааснаар “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.”. 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлд “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж зохицуулсан байдаг бөгөөд гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.  

“К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь “Н,Г” ХХК-д холбогдуулан гэрээний болон барьцааны гэрээний үүргийн талаар нэхэмжлэлийн тооцооллыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлд “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасныг үндэслэн Монгол банкнаас батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодож, зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг хүснэгтээр бодож, тайлбарлан мэтгэлцсэн. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00978 дугаартай, шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу хангаж, шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Кны эрх хүлээн авагч М.А “Зээлийн гэрээний үүрэгт 269.786.637 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Н,Г ХХК-ийн захирал Б.У “...манай компани нь үндсэн зээлийн төлбөрт 400.254.750 төгрөг, зээлийн хүүнд 95.836.684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257.674 төгрөг, нийт 496.349.108 төгрөгийг төлсөн. Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлд дурдсанаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Н,Г ХХК нь Ктай №К-01/90 тоот зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй салгаж үл болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Канд 2.449.445,000 төгрөгийн эд хөрөнгийг зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлсэн  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Хариуцагч Н,Г ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Кнаас 2.800.000.000 төгрөгийн зээлийг 29 сарын хугацаатай, жилийн 3.8 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн гэрээний хугацаанд 496.349.108 төгрөг төлж, 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй салгаж үл болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу 2.449.445.000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг  тус банканд  шилжүүлсэн ба талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Капитал  банк дахь Банкны эрх хүлээн авагч 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гаргасан Зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийн  тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг үндэслэж үндсэн зээл – 248.469.945 төгрөг,  зээлийн хүү -17.917.745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-3.378.946 төгрөг нийт 269.766.637 төгрөг нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч “Н,Г” ХХК-ийн зээлийн төлбөрийн үлдэгдэл өөр өөр байдлаар санхүүгийн баримтад тусгагдсан байх ба тухайлбал  зээлийн хугацаа дууссан буюу 2016 оны 12 дугаар сарын 28-нд  үндсэн зээл -2.399.745.250 төгрөг, зээлийн хүү -7.672.609 төгрөг /7.416.856+255.753/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү -1.460.344 төгрөг /1.409.194+51150/, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр үндсэн зээл -2.399.745.250 төгрөг, зээлийн хүү - 800.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү -160.000.000 төгрөг /үнийн дүн зөрүүтэй/,  хөрөнгө шилжүүлсний дараа  буюу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар   2.697.914.945 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхаар харагдаж байна. /хх-ийн 6.30.60 тал/

Түүнчлэн  Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/97 дугаар тушаалаар К ХХК дахь  Банкны эрх хүлээн авагчид  шилжүүлэх үеийн санхүүгийн тайлан блансанд хариуцагч Н,Г ХХК-ийн зээлийн төлбөр хэрхэн тусгагдсан нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан “нэхэмжилж буй 269.786.637 төгрөг нь   зээлийн хүүд тооцогдож байгаа” гэх тайлбарыг нотолсон  баримт хэрэгт авагдаагүй байх тул  нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгнө” гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүх “...2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөр тооцоход хариуцагч үндсэн зээл – 2.399.745.250 төгрөг. зээлийн хүү – 11.292.565 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.258.573 төгрөгийн төлбөртэй байсан ба энэхүү төлбөрийг  7 нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үнэлж зээлийн өр төлбөрт шилжүүлэн гэрээний үүргээ биелүүлж дуусгасан байна” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.6-д “Нэг тал нь нөгөө талдаа үндсэн үүргийн зэрэгцээ хүү болон бусад зардал төлөх үүрэг хүлээсэн бол энэ хуулийн 216.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасантай нийцжээ.

           Иймд нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүүгийн гаргасан “...2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар: үндсэн зээлийн үлдэгдэл 2.399.743.250.00 төгрөг; зээлийн хүү 251.662.373. төгрөг; нэмэгдүүлсэн хүү 38.937.012. төгрөг бүгд 2.690.344.636. төгрөг байсан байна. Тухайн үед зээлийг төлүүлэхдээ эхлээд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний гэсэн дарааллаар үүрэг гүйцэтгэсэн бол 240.899.363.83 төгрөгийн зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодож, зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг мэтгэлцсэн тул шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу хангаж, шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, К ХХК дахь банкны эрх хүлээн авагч Т.Д давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч К ХХК-ийн эрх хүлээн авагч Т.Д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ