Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2024/00526

 

 

 

 

 

 

 

2024 11 11 156/ШШ2024/00526

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00542/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Бага тойруу 3/9, ******* ХХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Шийрийн 2-07 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,405,606 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 1,405,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай компанитай БҮГ-0361/22+3 тоот "Гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Самсунг А23 загварын гар утсыг 12 сарын хугацаатай, сар бүр 97,000 төгрөг төлөх нөхцөлтэй, 93041010 дугаарыг сарын 22,000 төгрөгийн багцтайгаар ашиглаж эхэлсэн. Гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 3.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 486,535 төгрөг нийт 1,405,606 төгрөгийн төлбөрийг Б.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийг гардан авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,180,338.5 төгрөгийг 2024 оны 12 дугаар 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* XXK нь ******* *******гаас /РД:СМ84052302/ БҮГ-0361/22+03 тоот гэрээний үлдэгдэл 1,405,606 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.******* нь 2024.12.25-ны өдрийн дотор 1,180,338 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул үлдэх алданги 225,268 төгрөгөөс татгалзаж байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан 1,405,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.******* нь 1,180,338 төгрөгийг төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үлдэх төлбөр 225,268 төгрөгөөс татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,439.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 1,180,338 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,878 төгрөгийн тал хувь 16,439 төгрөгийг, улсын орлогоос 16,439 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,405,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 225,268 /хоёр зуун хорин таван мянга хоёр зуун жаран найм/ төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Б.******* нь 1,180,338 /нэг сая нэг зуун наян мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,439.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 1,180,338 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,878 төгрөгийн тал хувь 16,439 төгрөгийг, улсын орлогоос 16,439 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА