| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00537/И |
| Дугаар | 156/ШШ2024/00527 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2024/00527
2024 11 11 156/ШШ2024/00527
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00537/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Бага тойруу 3/9, ******* ХХК,
Хариуцагч: ******* аймгийн *******-******* сумын 4 дүгээр баг Жишиг орон сууцны 05 тоотод оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,173,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч И.*******д холбогдуулан 1,173,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.******* нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай компанитай БҮГ-0378/22+1 тоот "Гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Самсунг А53 загварын гар утсыг 12 сарын хугацаатай, сар бүр 167,000 төгрөг төлөх нөхцөлтэй ашиглаж ашиглаж эхэлсэн. Гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 3.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 391,000 төгрөг нийт 1,173,000 төгрөгийн төлбөрийг И.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч И.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага 782,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* XXK нь ******* ******* /РД:СЮ71031566/ БҮГ-0378/22 тоот гэрээний үлдэгдэл 1,173,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч И.******* нь 2024.10.29-ний өдөр 300,000 төгрөгийг төлсөн байна. Үндсэн төлбөр 782,000 төгрөгийг 2024.11.25-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул алданги 91,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан 1,173,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч И.******* нь 300,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлж барагдуулсан. 782,000 төгрөгийг төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь алданги төлбөр 91,000 төгрөгөөс татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч И.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.*******гаас 1,082,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,518 төгрөгийн тал хувь 15,259 төгрөгийг, улсын орлогоос 15,259 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,173,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 91,000 /ерэн нэгэн мянга/ төгрөгнөөс татгалзаж, хариуцагч И.******* нь 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлж, үлдэх 782,000 /долоон зуун наян хоёр мянга/ төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.*******гаас 1,082,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,518 төгрөгийн тал хувь 15,259 төгрөгийг, улсын орлогоос 15,259 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА