Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2024/00528

 

 

 

 

 

 

 

2024 11 12 156/ШШ2024/00528

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00531/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, хилчидийн гудамж 1, Дружба худалдааны төв, ******* ******* ХХК

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг 103 дугаар байр 12 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,028,176 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан 7,028,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2023оны 11-р сарын 24-ны өдрөөс 2024оны 11- р сарын 24-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай Гэрээт борлуулагчаар ажиллах албан ёсны гэрээ байгуулсан. Ингэж ажиллахдаа манай байгууллаасаас 21,457,900 төгрөгийн бараа зээлээр авсан. Гэвч сар болгон зарагдсан барааны тооцоогоо хийх байсан боловч өнөөдрийг хүртэл манай байгуулагт зарагдсан барааныхаа төлбөрийг төлөөгүй хохирол учируулж байгаа тул гэрээт борлуулагчын гэрээг цуцлаж үлдэгдэл бараагаа буцаан авч 6,331,700 төгрөгийн тооцоог шаардах хуудас хүргүүлсэн буюу 2024.09.16-2024.10.08 хүртэлх гэрээнд заасан журмын дагуу хоногийн 0,5% алданги болох 696,476 төгрөгийн хамт хариуцагч Г.******* гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 7,028,176 төгрөгөөс алданги болох 696,476 төгрөгийг төлөхгүй. 6,331,700 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,331,700 төгрөгийг хувиарийн дагуу төлж барагдуулна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* XXK-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******т холбогдох 7,028,176 төгрөг гаргуулах иргэний хэрэгт алданги 696,476 төгрөгийг гаргуулахаас татгалзаж үлдэгдэл 6,331,700 төгрөгийг төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан 7,028,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн төлөөлөгч нь алданги төлбөр 696,476 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 6,331,700 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,331,700 төгрөгийг хувиарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Хариуцагч Г.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 6,331,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 116,257 төгрөгийн тал хувь 58,128.5 төгрөгийг, улсын орлогоос 58,128.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 7,028,176  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 696,476 /зургаан зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Г.******* нь 6,331,700 /зургаан сая гурван зуун гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 6,331,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 116,257 төгрөгийн тал хувь 58,128.5 төгрөгийг, улсын орлогоос 58,128.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА