| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00544/И |
| Дугаар | 156/ШШ2024/00529 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 156/ШШ2024/00529
2024 11 12 156/ШШ2024/00529
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00544/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, ******* Жавзандамба гудамж-33, Эл ЭС Плаза барилга 9 давхарын 902 тоот, ******* ******* ******* ББСБ ХХК,
Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багт оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,312,499.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******од холбогдуулан 6,312,499.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.******* нь "******* ******* ******* ББСБ" ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1113457 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, гэрээний дагуу:
✓ 81243 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр,
✓ 81092 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай буюу 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн болно. Зээлдэгч Т.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт зээлийн үндсэн төлбөрт 939,107.14 төгрөг, хүүгийн төлбөрт 609,953.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,534.22 төгрөг, нийт 1,551,595.17 төгрөг төлөлт хийсэн. Түүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Зээлдэгч Т.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 81243 дугаар гэрээтэй зээл 449 хоног, 81092 дугаар зээл 449 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: үндсэн зээлийн үлдэгдэл 4,060,892.86 төгрөг, зээлийн хүү 2,050,694.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,912.51 төгрөг, нийт 6,296,499.77 төгрөг төлөхөөр байна.
"******* ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Т.*******той зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Т.******* нь сайн дураар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2022 оны 08-р сарын 15-ны 1113457 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 81243 дугаар, 81092 дугаартай Цахим зээлийн дэд гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,060,892.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,050,694.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,912.51 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг, нийт 6,312,499.77 (зургаан сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун ерэн ес зууны далан долоо) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Т.*******оос гаргуулаж, ББСБ-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.******* би нийт 6,312,499.77 төгрөгийн зээлийн төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч *******ын 6,312,499.77 төгрөгийн зээлийн төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 07-ны бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 6,312,499.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.******* нь төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч Т.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж 115,950 төгрөгийн тал хувь болох 57,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 57,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 6,312,499.77 /зургаан сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг далан долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.******* нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж 115,950 төгрөгийн тал хувь болох 57,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 57,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.*******оос нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА