Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2024/00531

 

 

 

 

 

 

 

2024 11 12 156/ШШ2024/00531

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00540/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Бага тойруу 3/9, ******* ХХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг Дундбүрд, салхит 1а гудамж 05 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 337,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан 337,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай БҮГ-0379/22+6 тоот "Гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Самсунг А32 загварын гар утсыг 12 сарын хугацаатай, сар бүр 97,000 төгрөг төлөх нөхцөлтэй ашиглаж эхэлсэн. Гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 3.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 112,500 төгрөг нийт 337,500 төгрөгийн төлбөрийг Н.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбилэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* XXK нь ******* *******гаас /РД:СА81060404/ БҮГ-0379/22 тоот гэрээний үлдэгдэл 337,500 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Н.******* нь 314,080 төгрөгийг төлсөн тул үлдэх 23,420 төгрөгөөс татгалзаж байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 337,500 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 23,420 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Н.******* нь 314,080 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 3. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас 314,080 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 10,072 төгрөгийн тал хувь 5,036 төгрөгийг, улсын орлогоос 5,036 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох 337,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 23,420 /хорин гурван мянга дөрвөн зуун хорь/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас 314,080 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 10,072 төгрөгийн тал хувь 5,036 төгрөгийг, улсын орлогоос 5,036 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА