Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2024/00532

 

 

 

 

 

 

 

2024 11 12 156/ШШ2024/00532

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00539/И 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Бага тойруу 3/9, ******* ХХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг Аврага 1 гудамж 02 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 591,286  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

1 Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 591,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай компанитай БҮГ-0386/22+8 тоот "Гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Самсунг А53 загварын гар утсыг 12 сарын хугацаатай, сар бүр 167,000 төгрөг төлөх нөхцөлтэй 98828667 дугаарыг 22,000 төгрөгийн багцтайгаар ашиглаж эхэлсэн. Гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 3.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 197,095 төгрөг нийт 591,286 төгрөгийн төлбөрийг Д.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжилсэн 591,286 төгрөгийг хариуцагч Д.******* нь төлж барагдуулсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 591,286 төгрөгийг хариуцагч Д.******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 3. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,388.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,194.30 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,194.30 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох 591,286 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,388.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,194.30 /есөн мянга нэг зуун ерэн дөрвөн төгрөг гучин мөнгө/ төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,194.30 /есөн мянга нэг зуун ерэн дөрвөн төгрөг гучин мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д  олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА